Дэвид Бекхэм хорт хавдартай Ливерпүүлийн дэмжигчийн гэрт зочлов

Хуучирсан мэдээ: 2020.04.15-нд нийтлэгдсэн

Дэвид Бекхэм хорт хавдартай Ливерпүүлийн дэмжигчийн гэрт зочлов

Дэвид Бекхэм хорт хавдартай Ливерпүүлийн дэмжигчийн гэрт зочлов

Хөлбөмбөгийн өнөө цагийн домгуудын нэг Дэвид Бекхэм Английн Ливерпүүл багийн хорт хавдартайгаа тэмцэж буй хөгжөөн дэмжигчийн гэрт зочлон гэнэтийн бэлэг барьжээ. Өдгөө 44 настай Манчестер Юнайтед болон Английн шигшээ багийн домог тэрбээр өнгөрсөн Даваа гаригт буюу улаан өндөгний баярын өглөө Английн Оксфордшир мужийн Абиндон хотод очин 70 настай Дэвид Робертстой уулзсан байна.

Дэвид Робертс энэ тухай “ Дэвид Бекхэм яг манай гэрийн хаалганы урд зогсож байлаа шүү дээ. Миний бодож олсон ганц хэлэх зүйл “Сайн уу? Юу байна даа ?” байсан. Тэр үнэхээр хайр татам залуу. Бид энэ улирлын хөлбөмбөгийн тухай, Манчестер Юнайтед багийн тухай мөн Ливерпүүл багийн дэмжигч ямар байх тухай ярьсан шүү. Мөн тэр надад болон манай гэр бүлд цүнх дүүрэн чихэр бэлэглэсэн” хэмээжээ.

Ливерпүүл багийн дэмжигч Дэвид Робертс өөрийн эхнэр болон 33 настай хүүгийн хамт амьдардаг бөгөөд сүүлийн гурван жилийн турш хорт хавдартай тэмцэж байгаа аж. Мөн Дэвид Бекхэм өчигдөр (2020.04.14) инстаграм хаягаараа дамжуулан өөрийнхөө бүхий л цахим хаягуудаа НҮБ-ийн хүүхдийн санд залуу хүүхдүүдэд зөв суртал ухуулга, зөв мэдээлэл түгээх зорилгоор ашиглахыг зөвшөөрчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж