МХЕГ: "Монос", "Нахиа" ард иргэдэд буруу мэдээлэл түгээсэн | News.MN

МХЕГ: "Монос", "Нахиа" ард иргэдэд буруу мэдээлэл түгээсэн

МХЕГ: "Монос", "Нахиа" ард иргэдэд буруу мэдээлэл түгээсэн

МХЕГ: "Монос", "Нахиа" ард иргэдэд буруу мэдээлэл түгээсэн

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас “Монос”, “Нахиа” компанийн гар ариутгах бүтээгдэхүүнтэй холбоотой асуудлаар өнөөдөр /2020.04.15/ мэдээлэл хийлээ.

МХЕГ-ын  Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга Г.Баярболд "Өчигдөр УОК-оос мэдээлэл хийсэн. Мэдээлэлд гар халдваргүйжүүлэлтийн үйлдвэрүүдэд хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл өгсөн. Уг мэдэгдлийн дараа “Монос”, “Нахиа” эмийн үйлдвэрээс Мэргэжлийн хяналтын байгууллага гар ариутгагчийг техникийн спиртээр хийсэн нь ард иргэдэд  буруу ташаа мэдээлэл өглөө. Үүнийг хүнсний гуравдугаар зэргийн спиртээр хийдэг гэсэн мэдэгдлийг сошиалаар гаргасан.

Гэтэл гар ариутгагч бэлдмэл нь тодорхой стандарттай. Уг стандарт тухайн бүтээгдэхүүний үндсэн түүхий эд этилийн спирт, 96 хувийн хатуулагтай, спиртээр хийгдэх ёстой. Уг этилийн спирт нь тансаг зэрэглэлийн ангилалд багтдаг спирт байна гэдгийг стандартаар заагаад өгчихсөн. Монгол Улсад үйлдвэрлэгдэж буй спиртийг хүнсний спиртийг альфа, онцгой, дээд, тансаг гэж ангилдаг. Нэр дурдагдсан компаниас гаргасан мэдэгдэлд “гуравдугаар зэргийн хүнсний спиртээр үйлдвэрлэсэн” гэдэг нь гар ариутгагч бүтээгдэхүүний стандартад заагдаагүй байдаг гэдгийг анхааруулъя. Сошиалд мэргэжлийн хяналтын байгууллагаас буруу дүгнэлт гаргалаа гэж ярьж байна. Мэргэжлийн хяналтын байгууллага стандартыг хангуулж, мөрдүүлэх чиг үүрэгтэй.

Тухайн компаниуд техникийн этилийн спиртээр гар ариутгагч бэлдмэлийг үйлдвэрлэж байсан нь тогтоогдсон. Монгол Улсад үйлдвэрлэгдэж байгаа гар ариутгагч бэлдмэлийг техникийн спиртээр биш хүнсний тансаг ангиллын этилийн спиртээр үйлдвэрлэнэ гэдгийг зааж өгсөн. Гэтэл тухайн байгууллага энэ байдлаар нийгмийн сүлжээгээр буруу мэдээлэл түгээж байгааг ард иргэд ойлгох хэрэгтэй.

 “Монос” компанид эрүүл ахуйн халдвар хамгаалал шаардлага хангахгүй байдал илэрсэн. Иймд Мэргэжлийн хяналтын байгууллагаас гурван сая төгрөгийн торгууль тус компанид оногдуулсан. Бусад улс оронд техникийн этилийн спиртийг гар халдваргүйжүүлэхэд хэрэглэдэг. Гэхдээ Монгол Улсад тансаг хүнсний спиртээр гар ариутгагч үйлдвэрлэнэ гэдгийг зааж өгсөн.

Техникийн спирт нь хүний эрүүл мэндэд ууж хэрэглэвэл хортой. Гадуур бүтээгдэхүүн хийгээд хэрэглэхэд хортой зүйл байхгүй. Мэргэжлийн хяналтын байгууллагаас стандарт хангахгүй бүтээгдэхүүнийг битүүмжилсэн. Лабораторийн шинжилгээний дүнд үндэслэн дээрх хураагдсан бүтээгдэхүүнийг яах вэ гэдэг дараагийн асуудал яригдана. Бүтээгдэхүүн нийлүүлсэн байдлаас харахад дийлэнх бүтээгдэхүүнийг техникийн спиртээр хийсэн гэсэн шалгалтын дүн гарсан.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
БурууБуруу
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

27 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ард 2020-04-15 49.0.212.168

Өөрийгөө хамгаалах гэвэл “Монос” компанын дэлрүүрээс худалдаа хийхгүй байх нь онох юм байна. нөгөө та нар шиг юманд гэртээ 2 цаг нар үзхэд хангалттай, энэ байшинг ав, стандарт гэж бурдаг хотын захиргааны ажилтан шиг юм болж байна аа. тийм увайгүй компани, тийм захиргааны ажилтан бий болсон байна. Өөр эмийн сангаас авах аян байвал яаж байна.

Avatar

Худалч төрийн ажилтан 2020-04-15 66.181.161.79

Заза, АПУ- н спиртээр хийсэн архи ч техникийнх болж таарлаа. МХЕГ нэрээ бодоод ингэж зөрүүдлэх хэрэггүй, бас улсын нэр барьж дураараа загнах ч хэрэггүй, даргаасаа эхлүүлээд татаастай гэдгийг чинь бүгд мэднэ

Avatar

зочин 2020-04-15 182.160.34.142

Khiij buteej baigaa negnee bolj l ugvul kharluulna tamiin togoonii mongolchuudaa gej

Avatar

Зочин 2020-04-15 103.229.120.2

ШИНЭ ГЭМТЭЛИЙН ЭМНЭЛЭГИЙН ХАВИАР БАЙДАГ АВТО УГААЛГА МОНГОЛЫН ХАМГИЙН ХЯМД БАС САЙН ЮМ БН. ТОМ МАШИН БҮТЭН 25000 ЗАЙСАНД 40 ӨӨР ИХ УДААН УГААЛГААД МЭДДЭГҮЙ БАЙЖ ХАЙРАН МӨНГӨ. ӨРСӨЛДӨХ УГААЛГА ИХ УГААГЧИД АЖИЛЛАХ ОЙРХОН ЮМ БНШД

Avatar

Зочин 2020-04-15 192.82.67.252

Барааны савангаар гараа 3 сар угаалаа. Зүгээр л байна.

Avatar

иргэн 2020-04-15 66.181.186.155

Өрсөлдөөний эсрэг хуулиар Монопол тогтоосон бол лицензийг цуцлаачээ. Чанарын шаардлага хангаж буйг тогтоогоочээ. Ядахдаа Эмийн сурталчилгааг хаах хэрэгтэй. Ард иргэд эмэнд хордож байна аа. ДЭМБ-аас хуурамч эм үйлдвэрлэлээр Энэтхэг, Орос тэргүүлдэг гэдгийг анхааруулдаг.

Avatar

Шалгасан нь зөв 2020-04-15 64.119.27.241

Моносын бүх салбаруудаар зарагдаж буй эмнүүд маш үнэтэй. Бүр өөрийнх нь үйлдвэрлэдэг хамрын дусаалга хүртэл гадуур зарагддагаас үнэтэй 🤔🤔🤔

Avatar

зочин 2020-04-15 202.21.108.181

Тэгээд АРИУТГАГЧ ХИЙСЭН +ХУДАЛДААЛЖ БАЙГХХ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ САВАЛГААТАЙ НЬ ЗУРГИЙГ НЬ ГАРГААЧЖ: БИД ХЭД ХЭДИЙГ АВСАН ГЭТЭЛ ОДОО ЯАХ БОЛЖ БАЙНА??

Avatar

зочин 2020-04-15 202.9.46.179

техникийн спирт гар ариутгахад ямар ч хор нөлөөгүй харин битггий уучихаарай

Avatar

ОНЧ 2020-04-15 64.119.18.245

АРЬСААР НЭВЧИЖ ЭРҮҮЛ МЭНДЭД МУУ НӨЛӨӨЛНӨ. ХҮНИЙ АРЬС ГЭДЭГ НЬ ЮУ Ч НЭВТРҮҮЛДЭГГҮЙ ГЯЛГАР УУТ БИШ ШҮҮ ДЭЭ. ТЭГЭЭД Ч МОНГОЛ УЛСЫНХАА СТАНДАРТ_ ХУУЛЬ ДҮРМИЙГ ДАГАЖ АЖИЛЛАХ ЁСТОЙ .

Avatar

Зочин 2020-04-15 202.9.46.146

НОВШНУУД ӨВЧИН ЗОВЛОН ДАЛИМДУУЛЖ ХҮМҮҮСИЙГ ХУУРЧ ХОРДУУЛЖ ШУЛЖ БАЙГАА ЮМ БОЛ БҮГД ТЭДНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНЭЭС ТАТГАЛЗАХ ХЭРЭГТЭЙ

Avatar

Зочин 2020-04-15 202.70.41.2

Моносын эмнүүд хамгийн үнэтэй байдаг. Хэтэрхий мөнгөний хойноос хөөцөлддөг компанидаа. Нэг жишээ авахад Далай ээж захын зүүн талын талын Моносын аптекийн зарж байгаа эмийн үнийг хажуу талын 13-р байрны доор байх нэг жижигхэн аптекийн үнэтэй харьцуулахад бараг бүгд шахуу илүү үнэтэй байдаг. Монос бол Монголдоо томоохон эмийн компани гэхэд арай дэндүү шүү.

Avatar

зочин 2020-04-15 192.82.64.190

Ямар ч байсан стандарт бус юм байна.

Avatar

Зочин 2020-04-15 211.36.143.120

Моносын эмийн сангаас хөнгөлөлтйн карт 3000 төг өөр авсан эм авахад огт хэрэггүй вм байна лээ эм тариа авахдаа хөнгөлөлт үзүүлэх байх гэсэн чинь голомтын ямар карт гэнэ үү нэхээд тийм карттай бол хөнгөлнө гэдэг байнашд үнэн дургүй хүрсэн шүү үйлчлүүлэгчидээ дээрэлхээд байгаа юмуу хайшаа юм бэ

Avatar

Зочин 2020-04-15 103.9.90.130

тарианы хөвөнгөө бас тансаг зэрэглэлийн спиртээр ариутгая. ХАХА

Avatar

Zochin 2020-04-15 139.5.219.190

Monos yostoi novshiin company yum aa yaj hool boldog bnaaa. Ug ni tom company gej oilgoj blaa. Daanch biznesee novshiin udirdah yumaaa.

Avatar

Зочин 2020-04-15 202.9.47.17

Моносын халзан чөтгөр Хүрэлбаатар тэгж л таарна. Шунал нь ихдээд шулам болчихсон муу хар тийрэн.

Avatar

Зочин 2020-04-15 59.153.87.55

техникийн цэнхэр спиртээр бүх юмаа ариутгаад хэвшсэн, гэтэл гар ариутгахаар тансаг спирт гэж стандарт гаргаж ч байдаг, одоо ийм үед вирус устгадаг бүх юм хэрэгтэй

Avatar

зочинзочин 2020-04-15 122.201.24.18

энэ ногоон хүүхнийг яаядаа байз их хуралд очихоороо архидаад салахгүй ажлаа хийхээрээ хулхидаад байдаг есөн шид нь бүрдсэн амьтан байна даа моносын гар ариутгагчаар цэвэрлэхээр гар хагараад хорсоод байсан

Avatar

Зочин 2020-04-15 66.181.188.189

Монос, Нахиа компаниуд арай ч дээ. Хүний бяцхан үрсээс эхлээд арьсны эмзэг харшилтай гэх мэт хүмүүс хэрэглэж байга ш дэ. Би лав хорио эхэлснээс хойш моносын ариутгагчийг хэрэглэсэн гарын арьс гэж өрөвтөл, нөгөө юм үрдэг арзгар юм шиг л болсон. Гэлээ гээд яахав ариутгах ёстой гээд л хэрэглэдэг. Гарын арьс зөөлрүүлдэг тосондоо ийм ариутгагч хийж үйлдвэрлэх хэрэгтэй байна, мөн зуны турш хэрэглэх нарны тосондоо бас ийм ариутгагч бодис хийх хэрэгтэй бусад үйлдвэрүүд. Энэ 2 үйлдвэрийн бүтээгдхүүнийг б

Avatar

Зочин 2020-04-15 202.179.25.60

ter sanitas gariig yostoi balladag ed baina bilee,standart hangaagui ni unen

Avatar

Ksa 2020-04-15 202.126.89.38

Балчир охиндоо эдний хогийн гар ариутгагч хэрэглүүлж байсандаа ой гутаж, хор шар, уур бухимдал төрж байна. Эрдэнэчимэг хогийн хүүхэн юу ч хийж мэднэ. Улсын эмнэлэгүүдэд дандаа чанаргүй эм тариа хэрэглэдэг гээд байдаг нь үнэн юм байна. Хогийн с** нар аа, та нар үйлийн үр байдаг гэдгийг санаж явцгаагаарай.

Avatar

Зочин 2020-04-15 178.17.171.110

гар арчихад хор нөлөөгүй юм бол яахав дээ уух гэж байгаа биш архичид ууж мадаггүй тэнэг новшууд. эргүү архичдад гар ариутгагч ууж болохгүй гэж сайн сурталчилаарай.

Avatar

Зочин 2020-04-15 202.126.89.202

Heden tom kompaniud n mungu oloh tusmaa buur chanargui boloh yum aa!

Avatar

Зочин 2020-04-15 59.153.113.251

"Бусад улс оронд техникийн этилийн спиртийг гар халдваргүйжүүлэхэд хэрэглэдэг. Гэхдээ Монгол Улсад тансаг хүнсний спиртээр гар ариутгагч үйлдвэрлэнэ гэдгийг зааж өгсөн."

ОЛОН УЛСЫН СТАНДАРТАА ДАГАНА БИЗДЭЭ??? МХЕГ ӨӨРСДӨӨ ДЭНДҮҮ ХОЦРОГДСОН БАЙНА

Avatar

Зочин 2020-04-15 124.158.112.90

Бие даасан улсууд ихэвчлэн бүс нутгийн стандартаас илүү хатуу журам гаргаж мөрдүүлдэг. Энэ нь ч зөв.

Avatar

Зочин 2020-04-15 202.126.89.197

Гаднаас орж ирж байгаа гар ариутгагч Монгол улсын стандартад нийцэхгүй.Учир нь тансаг зэрэглэлийн этилийн спиртээр хийгээгүй,техникийн изопропилийн спирээр хийсэн учраас!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж