Энэтхэгийн Мумбай хотын Prabhadevi дүүрэгт 275 метрын өндөртэй Парисийн Эйфелийн цамхагийг дуурайлгасан байшинг босгох гэнэ. The Economic Times сонинд бичснээр 0,6 гектар талбайд 90 давхар өндөр байшинг босгох бөгөөд нэг давхарын өндөр нь гурван метр байх юм байна. Давхарт 24 өрөө байх ажээ. Байшингийн хоёр давхарын 675 м.кв, гурван давхарын 1125 м.кв албан байр байх аас гадна тэнд усан сан, спорт танхимууд байрлана. Гурван давхар байх энэ барилгын эхний давхарт нь зочдын өрөө, амралтын өрөө байх ба дээд хоёр давхарт нь унтлагын болон зочны өрөөнүүд байрлах ажээ. Орон сууцны байр бүрт нь тав таван машин байрлуух зайтай машины зогсоол ноогдох гэнэ. Хамгийн дор байх сууц 18 метрын өндөрт байх юм. Эдгээр сууцууд Энэтхэгтээ хамгийн үнэтэй нь байх ба давхрууд нэмэгдэх тусам үнэ нь өссөөр 110 сая орчим ам.долларт хүрэх гэнэ.