Covid-19-ийн эсрэг Хятадын уламжлалт эмчилгээ өндөр үр дүнтэй байсан гэв

Хуучирсан мэдээ: 2020.04.15-нд нийтлэгдсэн

Covid-19-ийн эсрэг Хятадын уламжлалт эмчилгээ өндөр үр дүнтэй байсан гэв

Covid-19-ийн эсрэг Хятадын уламжлалт эмчилгээ өндөр үр дүнтэй байсан гэв

Хятадын уламжлалт анагаах ухааны үндэсний академийн захирал Ли Юй уламжлалт анагаах ухаан коронавирусийн халдвартай өвчтөнүүдийг эдгээхэд маш чухал үүрэг гүйцэтгэснийг мягмар гаригт /2020.04.15/ болсон хэлэлийн хурлын үеэр онцолжээ.

Тэр дундаа covid-19 өвчний эсрэг эмчилгээнд үр дүнтэй болох нь клиникийн буюу эмнэлзүйн туршилтаар батлагдсан гурван нэр төрлийн эм болон уламжлалт анагаах ухааны гурван төрлийн эмчилгээ үр дүнг сайшаасан байна.

Үүнээс “Jinhua Qinggan”, “Lianhua Qingwen” мөхлөгт бүтэцтэй хоёр эм илүү сайн үйлчилгээтэй байсныг дурджээ. БНХАУ-ын Коронавируст уушигны үрэвслийн оношлоо эмчилгээний протоколд эдгээр эмийг хэрэглэх арга, жор зэргийг дэлгэрэнгүй дурдсан байгаа аж.

Харин уламжлалт эмчилгээний хувьд  "уушиг цэвэрлэх, хоргүйжүүлэх декоциний" гэдгээр нь хүмүүс сайн мэддэг эмчилгээ нь коронавирусийн халдвартай хөнгөн болон дунд хэлбэрийн шинж тэмдэгтэй өвчтөнүүдэд үр дүн сайтай байсныг онцолсон байна.

БНХАУ-ын covid-19 цар тахлын эсрэг ажлын хүрээнд Уламжлалт анагаах ухааны үндэсний академи нь цаашид уламжлалтын эм, эмчилгээний судалгааны ажлыг ахиулах, барууны анагаах ухааны онол, туршлагыг нэгтгэн судлах үүрэг хүлээжээ. Энэ ажлын хэсэгт Хятадын Инженерчлэлийн академи, Хятадын Шинжлэх ухааны академи, Уламжлалт анагаах ухааны эрдэмтэн судлаачид, бусад эмч мэргэжилтнүүдээс бүрдсэн баг ажиллаж байгаа аж.

Эх сурвалж: XINHUA

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж