Ерөнхий сайд амралтын газар саун, фитнесүүдийг нээх чиглэл өгчээ

Хуучирсан мэдээ: 2020.04.15-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд амралтын газар саун, фитнесүүдийг нээх чиглэл өгчээ

Ерөнхий сайд амралтын газар саун, фитнесүүдийг нээх чиглэл өгчээ

Амралтын газар, саун фитнесийг шат дараатай нээхээр болжээ. Тодруулбал, Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу Туул гол, Богд ууланд бөөгнөрөл үүсэхээс сэргийлж амралтын газруудыг өнөөдрөөс нээж байна. Мөн саун, фитнесүүдийг ч ариутгал халдваргүйжүүлэлт сайн хийж, журам гаргаад шат дараатай нээх болсон талаар Засгийн газрын хэвлэл олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Сануулахад,  шинэ коронавирусийн халдвараас сэргийлэх зорилгоор үзвэр үйлчилгээний байгууллагууд, сүм хийд, фитнес, бүх шатны сургалтын байгууллага, кино театр, дэн буудлын үйл ажиллагааг зогсоосон байсан билээ.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж