Хасан Рухани: АНУ-ын империализм коронавирусээс ч аюултай | News.MN

Хасан Рухани: АНУ-ын империализм коронавирусээс ч аюултай

Хасан Рухани: АНУ-ын империализм коронавирусээс ч аюултай

Хасан Рухани: АНУ-ын империализм коронавирусээс ч аюултай

Ираны Ерөнхийлөгч Хасан Роухани АНУ-ын эзлэн түрэмгийлэх үзэл нь өдгөө дэлхий нийтийг нөмрөөд буй коронавируст цар тахлаас ч аюултай гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр саяхан Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуротой утсаар ярих үеэрээ энэ тухай ярьсныг хэвлэлүүд онцолсон байна.

Түүнчлэн Ираны эсрэг авсан АНУ-ын хориг арга хэмжээнүүдийг харгис, нэг талыг баримталсан хэмээгээд эдгээр хориг арга хэмжээнүүд нь олон улсын дүрэм журам болон хүмүүнлэгийн зарчмуудтай зөрчилдөж байгааг анхааруулсан байна.

Мөн АНУ нь Иран, Венесуэль зэрэг улсуудыг албаар шахалтад оруулж, тусгаар тогтнолд нь заналхийлж байна гээд хоёр улс эв санаагаа нэгтгэж, АНУ-ын түрэмгийлэлтэй үргэлжлүүлэн тэмцэх хэрэгтэйг онцолжээ.

Харин үүний хариуд Мадуро Иран улстай энэ үзэл баримтлал дээр санал нийлсээр ирсэн, цаашид ч эв санаагаа нэгтэн АНУ-ын эзэрхэг бодлоготой тэмцэх болно хэмээн ярьсан байна.

Эх сурвалж:IRANDAIL.COM

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2020-04-15 202.126.89.43

ану-ын тухай үнэн л хэлж

Avatar

сагсуу хүн гуай 2020-04-15 59.153.85.75

Иран туркууд бүгд шашин хоорондоо эвдрэлтэй тэд нэг шашин шүтдэг мөртлөө 2 хуваагддаг.Энэ лалын шашинтнуудыг Корона залгиасай?Мадуро бол жижигдэнэ дээ.Маргааш нь л чад хийнэ.

Avatar

иргэн 2020-04-15 139.5.217.208

Капитализм социализмээс аюултай аалгүй алцгар америкийн шонхор короногоос дор улс орныг хоёр хувааж хооронд нь байлдуулдаг аргатай

Avatar

Зочин 2020-04-15 103.10.21.23

2 ӨМХИЙ БӨГСНИЙ СҮВ

Avatar

Зочин 2020-04-15 178.17.171.110

Яг СОЦ нийгэм шүү СОЦ нийгэмд нэг улсыг үзэн ядуулж засагладаг байсан өөрсдөө өнгөтэй өөдтэй ч юм шиг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж