Ираны Ерөнхийлөгч Хасан Роухани АНУ-ын эзлэн түрэмгийлэх үзэл нь өдгөө дэлхий нийтийг нөмрөөд буй коронавируст цар тахлаас ч аюултай гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр саяхан Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуротой утсаар ярих үеэрээ энэ тухай ярьсныг хэвлэлүүд онцолсон байна.
Түүнчлэн Ираны эсрэг авсан АНУ-ын хориг арга хэмжээнүүдийг харгис, нэг талыг баримталсан хэмээгээд эдгээр хориг арга хэмжээнүүд нь олон улсын дүрэм журам болон хүмүүнлэгийн зарчмуудтай зөрчилдөж байгааг анхааруулсан байна.
Мөн АНУ нь Иран, Венесуэль зэрэг улсуудыг албаар шахалтад оруулж, тусгаар тогтнолд нь заналхийлж байна гээд хоёр улс эв санаагаа нэгтгэж, АНУ-ын түрэмгийлэлтэй үргэлжлүүлэн тэмцэх хэрэгтэйг онцолжээ.
Харин үүний хариуд Мадуро Иран улстай энэ үзэл баримтлал дээр санал нийлсээр ирсэн, цаашид ч эв санаагаа нэгтэн АНУ-ын эзэрхэг бодлоготой тэмцэх болно хэмээн ярьсан байна.
Эх сурвалж:IRANDAIL.COM
Холбоотой мэдээ