Б.Болдсайхан: Түргэвчилсэн оношлуур 95-97 хувийн магадлалтай | News.MN

Б.Болдсайхан: Түргэвчилсэн оношлуур 95-97 хувийн магадлалтай

COVID-19

Б.Болдсайхан: Түргэвчилсэн оношлуур 95-97 хувийн магадлалтай

Б.Болдсайхан: Түргэвчилсэн оношлуур 95-97 хувийн магадлалтай

“Сонгдо” эмнэлгийн ерөнхий захирал Б.Болдсайхан тус эмнэлгийн хоёр өвчтөнөөс Covid-19-ийн шинжилгээ авах түргэвчилсэн оношлуурын хариу эерэг гарсан асуудлаар өнөөдөр /2020.3.15/ мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд ард түмнийг сандрааж, түгшүүрт автуулсанд уучлал гуйсан юм. Үргэлжлүүлэн тэрбээр "Манайд хэвтэн эмчлүүлж байгаа 88 настай, хавдрын дөрөвдүгээр зэрэгт орсон, туяа эмчилгээ гурав, хими эмчилгээг долоон удаа хийсэн, дархлаа их дарангуйлагдсан, уушигны маш хүн хатгаагаар хоёр дахь удаагаа хэвтэн эмчлүүлж буй хүн болон амбулаториор эмчлүүлсэн хатгаагийн хүнд хэлбэрээр өвчилж байсан нэг хүнд Covid-19-ийн түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд, эерэг гэж гарсан.

“GP getein” гэх 5-10 минутын хугацаанд хариу нь гардаг, Covid-19 өвчнийг оношлох зориулалттай оношлуурыг ашигласан. Энэ оношлуурыг БНХАУ болон бусад оронд ашигладаг. ХӨСҮТ ч энэ оношлуурыг ашиглаж байгаа байх.  Шинэ коронавирус авснаас хойш 2-7 хоногийн хугацаанд хүний дархлалын систем тухайн вирусийн эсрэг тэмцдэг тусгай уураг бий болдог. Энэ уураг бий болж уу, үгүй юу гэдгийг оношилдог. Уг уургийн М болон G-г оношилдог. Гэхдээ ямар ч өвчнийг 100 хувь оношилдог зүйл гэж энэ дэлхийд үгүй. Тэр ч бүү хэл, PCR-т  ч алдаа гарна. Энэ оношлуурын судалгаа 2020 оны нэгдүгээр сараас эхлэн эрүүл мэнд, шинжлэх ухааны олон сэтгүүлд дээр ч гарсан. Оношлуурт 95-97 хувийн магадлал өгсөн байдаг. Ингээд хоёр өвчтөний залууд нь М нь гарсан. Энэ нь тухайн хүнд ямар нэгэн вирус байна. Гэхдээ заавал коронавирус гэсэн үг биш. Харин сэхээнд хэвтэж байсан 88 настай хүнд нь G гэх хариу гарсан. Эндээс Covid-19-өөр өвчлөөд эсрэг биет үүссэн байна гэсэн онош гарсан. Бид маш нарийвчилж хоёр дахин үзэхэд хоёуланд нь эерэг гарсан. Сэхээнд байгаа энэ хүнийг болон тус тасагт байгаа 13 хүн, нийт өвчтөн, Улаанбаатар хотын иргэдийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор хавьтлуудыг тусгаарлаж, хөл хорьж, ХӨСҮТ рүү мэдээлсэн. PCR-ийн шинжилгээгээр вирус илрээгүй.

Дээр дурдсан түргэвчилсэн оношлуурын хариу эерэг гарснаар вирус байна гэсэн үг биш, эсвэл өвчлөөд эдгэсэн байж болно.

Өчигдөр 15.00 цагт хөл хөдөлгөөн ихтэй, эмнэлгийн 206 хүн, өвчтөнүүдтэй нийлээд 345 хүнийг тусгаарлан, давхар давхраар нь ялган ангилсан. Хамгаалалтын бүх арга хэмжээг авсан. Одоо эмнэлэг хэвийн ажиллаж байгаа ч амбулаториор үйлчлүүлж байгаа хүний тоо бага байна.

Эрүүл мэндийн яам, Онцгой комисс маш сайн ажиллаж байгаа. Гэхдээ одоогоор батлагдаад байгаа 30 тохиолдол нь 3000 хүн дундаас илэрсэн. Гурван сая хүн амд хэдэн халдвартай хүн байгааг мэдэхгүй. Олон хүнийг оношлохын тулд түргэвчилсэн оношлуурыг бүх оронд хэрэглэж байгаа.

Миний хувьд, өвөл өвчилж хүндэрч байсан хүмүүс энэ түргэвчилсэн оношлуураар үзүүлээд, эсрэг биет үүссэн үгүйгээ мэдээсэй гэж бодож байна. ЭМЯ нь үүнийг зөвшөөрөх, томоохон эмнэлгүүддээ  PCR-ийн шинжилгээ хийх эрхийг нь өгөөсэй гэж үзэж байгаа. Манай эмнэлэгт гэхэд PCR-ийн аппарат бий" гэлээ.

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
4
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

27 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргзн 2020-04-15 202.179.24.4

Болдсайхан ч бас үе үе Баталгаагүй л юм их ярина ш дээ, ямар сайн даа өөрөө өгсөн өгч байсан Зөвлөгөөнийхөө Эсрэг нэг хоёр сарын шаал өөр зүйл яриад Зөвлөөд сууж байдаг хүн
шүү дээ, Бага зэргийн Будлиу талдаа Хүн шиг байгаа юм,

Avatar

Зочин 2020-04-15 122.201.31.4

Demjih hergtei yum b.a daa yam ni…

Avatar

Зочин 2020-04-15 103.26.194.165

95_97 magadlaltai onoshildog.uvduud edgesen bj bno.yamar neg Birus bna gsen ni boduushtai l yum bna.2 udaa uzehee hoyuland ni garsan l gj bna da

Avatar

Зочин 2020-04-15 150.129.141.78

Өчигдөр ХӨСҮТ нь ч юмуу ЭМЯ нь ч юмуу Онцгой нь ч юмуу эсвэл бүгдээрээ юү яагаад тэгж их сeнсацалсныг ёстой ойлгоогүй. Уг нь хувийн эмнэлэг байдаг. Гэтэл тэр их хөл хөдөлгөөн бас онош арай батлагдаагүй байхад гээд гайхсаан гайхсан.

Avatar

зочин 2020-04-15 139.5.217.208

Сонгодо эмч нар буруугүй түргэн оношлуур буруутай .

Avatar

Иргэн дугаар хорооны 2020-04-15 64.156.195.177

Өөрснөө байж магад гэсэн өвчнөө судал, умш тэгээд эмчид очиход их өөр шүү. Мөнгө хэмнэнэ хэлсэн аманд нь орохгүй. Наад захын анатомийн мэдлэгийг олж авцгаа ард түмээн.
Интернеттэй нөхөрлө, гадаад хэл сайн эзэмшицгээе!

Avatar

Zochin1 2020-04-15 103.229.120.2

ШИНЭ ГЭМТЭЛИЙН ЭМНЭЛЭГИЙН ХАВИАР БАЙДАГ АВТО УГААЛГА МОНГОЛЫН ХАМГИЙН ХЯМД БАС САЙН ЮМ БН. ТОМ МАШИН БҮТЭН 25000 ЗАЙСАНД 40 ӨӨР ИХ УДААН УГААЛГААД МЭДДЭГҮЙ БАЙЖ ХАЙРАН МӨНГӨ. ӨРСӨЛДӨХ УГААЛГА ИХ УГААГЧИД АЖИЛЛАХ ОЙРХОН ЮМ БНШД

Avatar

Fuji 2020-04-15 64.119.26.226

ERUU N JAIVIGNAAD. AYAR AYAR DUGARAAD L UURIIGUU IX MAGTANAA. XOGIIN GAR

Avatar

Зочин 2020-04-15 202.126.89.125

Сонгдо зөв ажилласан. Эрсдэл байсан учраас харин ч дараад чимээгүй өнгөрөөгүй шинжилгээ хийсэн. Зөв шүү дээ. Мөн баыгаад дараад өнгөрсөн бол яах болж баына аа

Avatar

Зочин 2020-04-15 192.82.69.98

Эсрэг авах арга хэмжээгээ л дэндүү шоудчихсан, ингэж болохгүй, энэ бол хамгийн хортой! Тэгээд яаж ийж байгаад илт өөрийгөө рекламдаад байгаа нь мэдэгдээд байна. Хүний эрүүл мэндийг мөнгө болгож хараад байна. Эрүүл мэнд хамгийн чухал, ингэж илт мөнгөний хойноос улайрч болохгүй, эрхэм эмч эмнэлэгийн ажилтнуудаа!!!! Эсэхүл би буруу яриад байна уу? Энэ эгзэгтэй үед ард түмний толгойг эргүүлж ашиг хайх хэрэггүй ээ!!!

Avatar

Зочин 2020-04-15 66.181.161.99

Монголчууд минь, одоо бие биенээ муулж дайраад юу хийх вэ, харин энэ аюулт өвчний эсрэг бүх нийтээр, нэгэн санаагаар тэмцэхгүй бол болохоо байлаа шүү!!!

Avatar

Zochin 2020-04-15 150.129.140.153

Woow sahal tsagaan us n sak zohij bna shu

Avatar

Зочин 2020-04-15 103.57.93.179

Boldsaihan, Amarsanaa hoyort ovchnoor ooriigoo reklamdah zorilgo baina

Avatar

zzochin 2020-04-15 202.126.89.96

Hyatadiin hulhiig ni avchihsan yum bish uu.Dahij shalguul

Avatar

Зочин 2020-04-15 192.82.69.98

Ямарч оношлуур хэрэглэсэн байж болно, үүнд оношлуур буруугүй. Хуурамч эерэг ДОХ, RPR, TPHA, B,С вирусыг оношлодог түргэвчилсэн оношлуураар илэрдэг. Цааш нь баталгаажуулах шинжилгээ хийж байж баталгаатай хариу гарна, хахин Сонгодо эмнэлэг шинжилгээ гарсаны дараа хариу арга хэмжээ авахдаа л алдсан. Уг нь ийм хариу гармагц лаборант- эмч-халдвар судлаач- эмчигээ эрхэлсэн дэд дарга- ХӨСҮТд мэдээлээд нэг их сүр болголгүй өвчтөнгөө, хавьтсан ажилчин, шинжилгээ хийсэн ажилтнуудаа тусгаарлаад л болно

Avatar

Зочин 2020-04-15 202.21.127.30

Хувийн эмнэлэгтээ шинжилгээ хийлгэх эрхээ өгөөгүй л байгаа юм уу ?

Avatar

Oyun 2020-04-15 182.160.33.159

hevtuulsen chini massaj ene ter emchilgee hiilgehgui yasan ym gej bidniig zemlej baisan. Garay gej baij garaagui bol hevtuuleednl baih sonirholtoi baisan ym shigee. Uneheer gomdoltoi baisan daa

Avatar

Oyun 2020-04-15 182.160.33.159

emnees oor ymgui baij baih ym gesen chini tegeed yachihaav bambai mambai ni TESERCH DELBERCHIH geed baigaa um uu gar gej hooson. Daraahan ni baahan hun daguulj ireed l uzsen bolson. Bid fizik emchilgee hiilgemeer bn tanaid baidaggui ym bn 1-r emnelgees emch avchiraad hiilgie gesen chini manaih gadniin huneer emchilgee hiilgedeggui geed hiilgeegui. Zovhon ooroor ni bosgono gej heleed ymar ch hodolgoonguigeer 14 honog hevtuuleed argaa baraad hunee gargaj avana gej baij gargaad suvilald

Avatar

zochin 2020-04-15 150.129.141.55

yun olon yum yaridag yum be

Avatar

Oyun 2020-04-15 182.160.33.159

Tsusnii daralttai hun uzuuleheer ochood oocherloj baij uzuulsn chini hevteh heregtei ym bn gesnii daguu ter doroo hevteed emchilgee ene ter hiisen ch ymgui margaash ni ochihod tus harvachihsan bsan./Ter ued Boldsaihan emch Songodogoosoo gadna 3-r emnelegt davhar ajilladag baisan ym. Iim bolsoniig emnelgiinhen medeegui baisan. Emchlegch emch Boldsaihan deer ni orood hebtuulsen hun chini iim bolchihson baihad ymar ch arga hemjee avahgui ydaj bambainiih ni shinjilgeeg ch hiigeegui gants daraltnii

Avatar

Зочин 2020-04-15 192.82.70.188

Бас яагаад эмч рүү дайраад эхлэв ээ Мэдээлэл өгч болдоггүй юм уу Манай барууныхныг шүтэгч ардчиллынхан л бүх юмыг хувьчилж зах зээлд шилжүүлэн үнэ чөлөөтэй төрийн хяналтгүй болгоо биз дээ Баруунд эмнэлэг жинхэнэ капиталист шинжтэй бизнёс болж хувирсан Мөнгөтэй бол эмчлүүл мөнгөгүй бол үх гэдэг зарчим үйлчилдэг гээд л бичээд байх юм байна даг Бид хүссэн сонгосон замаараа л явж байна Эмийн үнийг хар Ямар түргэн өсч байна вэ

Avatar

zochin 2020-04-15 150.129.141.55

iim bolsny gay amerikt garch bayna , khumuus ni unees ni aygaad emnelegt ochdogguyn ulmaas buun korona ,

Avatar

Зочин 2020-04-15 103.26.193.136

Мөнгө мөнгө бас дахин мөнгө, Монгол улсад эрүүл мэндийн тогтолцоо бүрэн нурсан, эмнэлэгт үзүүлэх, эм авахад маш үнэтэй байна,

Avatar

зочин 2020-04-15 202.126.88.156

хавдарын 4 зэрэг…..эмчээ ингэж болохуу

Avatar

Зочин 2020-04-15 64.119.20.249

Энэ гэж бас нэг мөнгө хөөсөн гар байнаа. Бараг үхэх гэж байсан хүн гээд байгаа юм уу. Хөдөөнөөс ирж шинжилгээ өгөх гэсэн хүмүүст амныхаа зоргоор үнэ хэлдэг гэсэн. хохироод буцсан хүмүүс ч их байдаг юм билээ.

Avatar

zochin 2020-04-15 202.131.247.58

aavinhaa ner turiig ulandaa gishgej bga hundee

Avatar

Зочин 2020-04-15 202.179.8.210

тийм шүү үнэн, би 2019 оны зун эхнэртэйгээ шинжилгээ өгсөн. их үнэтэй юм байна лээ эрүүл мэндээ бодоод л гайгүй нэртэй эмнэлэг нтр юм чинь аргагүйн юм болвуу гэсэн шүү юм бодоод өгвөө тэгсэн чинь хамгийн эмгэнэлтэй нь дотрын эмч нь хамгийн сүүлд шинжилгээний хариунууд хянаж үзээд тийм юм шиг байна ийм юм шиг байна гээд хуцаад бүр арай шүү нээх айхтар доктор….. юу юу ч билээ дээ сүрхий гуншинтай хөгшиндүү эрэгтэй эмч байсан. Хамгийн гол нь яг юунаас болоод юу нь өвдөөд байгаагаа би мэдээгүй FCK

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж