БНХАУ дахь МакДональдс өнгөт арьстнуудад үйлчлэхгүй гэв

Хуучирсан мэдээ: 2020.04.15-нд нийтлэгдсэн

БНХАУ дахь МакДональдс өнгөт арьстнуудад үйлчлэхгүй гэв

БНХАУ дахь МакДональдс өнгөт арьстнуудад үйлчлэхгүй гэв

БНХАУ дахь МакДональдсын салбар үүдэн дээрээ хар арьстай хүмүүст үйлчлэхгүй гэх зарлал наажээ.

Тухайлбал, Гуанжоуд байдаг нэгэн салбарын үүдэнд “Одооноос эхлээд хар арьстнуудад үйлчлэхгүй байх заавар ирсэн. Өөрийнхөө эрүүл мэндийн төлөө ухамсартайгаар ойролцоох цагдаагийн газарт хандаж тусламж авна уу. Биднийг ойлгосонд баярлалаа. Цагдаагийн утас 110” гэсэн зарлал хадсан байна.

Харин удирдлагын зүгээс тийм үүрэг, чиглэл өгөөгүй гэдгээ мэдэгдэн тус зарлалыг устгаж, дээрх салбарыг түр хаажээ. Гуанжоу хотод хар арьстнууд болон нутгийнхны хооронд арьс өнгөөр ялгаварлах үзэл гаарсныг тус үйл явдал харууллаа. Сүүлийн үед коронавирусийн шинэ тохиолдлууд дотроосоо биш гадаадаас ирсэн хүмүүсээс илэрч байгаа нь нутгийнханд ийнхүү гадаад хүнээс зайгаа барих шалтгаан болсон байна. Дээрх тохиолдлоор үл барам Хятадын өмнөд хотуудаар хар арьстнуудыг байрны эзэд өрөөнүүдээсээ хөөн гаргаж, зочид буудлууд хүлээж авахаа больсон гэнэ. Хар арьстай хүмүүс хичнээн сүүлд аяласан газруудад нь коронавирус илрээгүйг нотлосон ч  нэмэргүй байгаа аж.

МакДональдсын удирдлагууд энэ үйл явдлаас хойш цаашдаа нийт ажилчдадаа сургалт явуулан боловсрол олгон ажиллаж, хойшид ийм асуудал гаргахгүй байхаа амлан уучлал хүссэн байна. Гуанжоу хот бол БНХАУ-ын хамгийн их хар арьстнууд төвлөрсөн хот билээ. Мөн ихэнх хар арьстнууд богино хугацааны визтэй учир жилдээ хэд хэдэн удаа хилээр гарч, ордог тул тэдний нарийн тоог тогтооход бэрх байдаг аж. Гэхдээ 2017 онд ойролцоогоор 320 мянган африкчууд Гуанжоу хотоор дамжсан гэх баримт бий гэнэ.

Эх сурвалж: CNN.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж