Зэс хайлуулах үйлдвэрийг Бор-Өндөрт барина | News.MN

Зэс хайлуулах үйлдвэрийг Бор-Өндөрт барина

Хуучирсан мэдээ: 2015.11.27-нд нийтлэгдсэн

Зэс хайлуулах үйлдвэрийг Бор-Өндөрт барина

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан Засгийн газрын цагаар үргэлжилж, УИХ-ын гишүүн Л.Цог, Ё.Отгонбаяр, Д.Сумъяабазар нараас ирүүлсэн зэсийн баяжмалыг дахин боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилт болон Зэсийн баяжмал хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэр байгуулах ажлыг эрчимжүүлэх тухай Засгийн газрын 2015 оны 247 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонслоо.

Монгол Улсад зэсийн ордууд хэд, хэд бий. Тухайлбал, “Эрдэнэт” үйлдвэр, “Оюутолгой” компаниуд зэсийн баяжмалаа гадаадад экспортолдог.  Хэрвээ зэс хайлуулах үйлдвэртэй болчихвол алт, мөнгө зэрэг бүтээгдэхүүнээ мөн тусад нь ялган авч Монголдоо үлдээх боломжтой болох аж. Тэр хэрээр баялгаас олох ашгийн хэмжээ өсөх юм.

Энэ асуудалтай холбогдуулж, УИХ-ын гишүүн О.Баасанхүү зэс хайлуулах үйлдвэрийг Борнуурт байгуулахаар болсон нь ямар учиртай. “Эрдэнэт” үйлдвэрийг түшиглээд зэс хайлуулах үйлдвэр байгуулж болохгүй байгаагийн цаад шалтгаан юу болох. “Эрдэнэт” үйлдвэр, Оюутолгой компани хоёр тусдаа зэс хайлуулах үйлдвэртэй болохоос аргагүй нөхцөл бас байна уу гэдэгт хариулт хүслээ.

Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат: Та бид хоёрын ойлголт их зөрж байна. Монголд Оюутолгойн зэсийн үйлдвэр, “Эрдэнэт”-ийн зэс хайлуулах үйлдвэр гэж байхгүй. Зэсийн орддоо түшиглэсэн үйлдвэр байна гэж төслийг боловсруулж байна. Зэс хайлуулах үйлдвэртэй болох талд Засгийн газрын дэмжлэг байгаа боловч, УИХ дээр санаа зөрж буй нь сэтгэл зовоож байгаа. Энд “Эрдэнэт”-ийн эрх ашиг гэж байхгүй. Бор-Өндөрт зэс хайлуулах үйлдвэр байгуулахдаа Цагаан суваргын орд, Оюутолгойн ордод үндэслэж байгуулагдаж байна. Хайлах технологи бол нэг, катодын зэс хайлуулах нь өөр.

“Эрдэнэт” үйлдвэрийг түшиглээд зэс хайлуулах үйлдвэр байгуулъя гэвч нөөц нь буурч байгаа, агууламж нь 16 хувь руу орж муудаж байна. Тийм учраас нийт орддоо түшиглэн байгуулах ёстой гэдэг концепци нь зөв. Судалгаа тооцоог даацтай хийж төслөө хэрэгжүүлэх ёстой.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Хотдоо байгуулж болдоггүй юм уу. Усны асуудлаа яаж шийдэх вэ?

Аж үйлдвэрийн яамны Хүнд үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга  Т.Нэмэхбаяр: Зэс хайлуулах үйлдвэрийг хотын ойролцоо барьсан тохиолдол байхгүй.  Байгаль орчин, нийгэмд үзүүлэх нөлөөллийг урьдчилж тогтоодог. Аль болох эрсдэл багатай газрыг сонгож үйлдвэр байгуулах ёстой гэсэн зөвлөмжийг өгдөг. Хоногт 8000 куб ус хэрэглэнэ. Усны эх үүсвэрийг жонш боловсруулах үйлдвэрийн хэрэглэсэн саарал ус, гүний орхигдсон усыг ашиглахаар төлөвлөж байна.

УИХ-ын Л.Цог: Төр мөнгөгүй гээд байдаг. Тэгсэн хэр нь зэс хайлуулах үйлдвэр барихад төр оролцоно гэх юм. Төр заавал оролцох ямар шаардлага байна вэ. Цагаан суваргын ордыг төр мөнгөгүй гээд хувийн хэвшилдээ өгчихсөн. “Эрдэнэт”-ийн одоогийн удирдлага зэс хайлуулах үйлдвэр барих ТЭЗҮ-гээсээ мөнгө зувчуулсан гэдэг юм яригдаад байна. Тус үйлдвэрийн захирал нь Бор-Өндөрт төрсөн учраас нутагтаа байгуулахаар юм болсон гэх?

Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат: Оюутолгой, Эрдэнэт үйлдвэрт хоёуланд нь төрийн оролцоо байгаа. Төрийн оролцоотой үйлдвэр байж, экспортын үйлдвэр байна. Мөнгө босгох, экспортоо хийх, нэг цонхны бодлого хэрэгжүүлэхэд зохих хэмжээнд төрийн оролцоо байх нь чухал байгаа. Хувийн оролцоо байна, түүнийг хамгийн тэргүүнд дэмжинэ. “Эрдэнэт”-ийн захирал Бор-Өндөрт төрснөөрөө гэдэг ч юм уу тийм байдлаар хандсан юм биш, Монгол Улсын эрх ашгийг нэн тэргүүнд тавьсан гэдгийг хэлье.

Зэсийн баяжмал гэдэг стратегийн бүтээгдэхүүн, экспортын бараа. ТЭЗҮ нь “Эрдэнэт” дээр хийгдээд хэдэн төгрөг гувчуулсан энэ тэрийг би мэдэхгүй, оролцохгүй.

Аж үйлдвэрийн яамны Хүнд үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга  Т.Нэмэхбаяр: Өмнөх Засгийн газрын үед Эдийн засгийн хөгжлийн яам, Үйлдвэр хөдөө аж ахуйн яам, Уул уурхайн яамны сайд нарын хамтарсан тушаал гарч, зэс хайлуулах үйлдвэрийн байршил тогтоохоор ажилласан байдаг. 2014 оны есдүгээр сард хуралдаж, зэс боловсруулах үйлдвэрлэлтэй холбоотой асуудлыг хэлэлцээд тогтсон. Засгийн газрын хуралдаанд 2 удаа танилцуулж тогтоол гарсан. Ингэснээр байршил тодорхойлогдсон.

2013 онд Хятадын өнгөт металлын үйлдвэртэй гэрээ байгуулж, ТЭЗҮ боловсруулагдаж Монголын талд хүлээлгэн өгсөн. Эрдэнэт мөн ТЭЗҮ боловсруулсан, Хятадын өнгөт металлургийн үйлдвэрээр хийлгэсэн ижил ТЭЗҮ байдаг.

УИХ-ын гишүүн Г.Уянга: Хэрвээ би эр хүн байсан бол өнөөдөр Ерөнхий сайдад шанаа өгөх байлаа. ТЭЗҮ нь яаж боловсруулагдахаараа Бор-Өндөрт байвал ашигтай гэж гараад байна вэ. Алдагдалтай бизнесээ шууд зогсоож, ашигтай бизнесийг эхлүүлэх ёстой биш үү. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ ханш уначихсан үед энэ юм явахгүй?

Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат: Монголд зэсийн үйлдвэр барих нь ашигтай, 23 хувийн ашигтай. Зэсээ цэвэршүүлэх нь Монгол Улсын амин чухал асуудал. Энэ төсөл хэрэгжих юм бол 9 жилдээ багтаагаад хөрөнгө оруулалтаа нөхөх төсөл. Оюутолгой, Эрдэнэтийн зэсийн хажуугаар гарч байгаа үнэт металлыг Монголдоо үлдээх нь бидний эрх ашиг байх ёстой. Хоосон хардалт хэрэггүй.

Дээрх асуудлаар мэдээлэл сонсч, тодорхой асуултад хариулт авснаар чуулганы хуралдааныг өндөрлүүлээд байна.

Г.ДАРЬ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

дандий 2015-11-27 103.10.21.98

Зэс хайлуулах үйлдвэр барих асуудлыг үе үеийн засгийн газар ярьсаар л байсан. Энэ засгийн газар урагшлуулсан юм алга. ТЭЗҮ-тэй ноцолддог улс. Тэр бондын их хөрөнгийг энэ үйлдвэрт хаясан бол үр дүнгийг нь амсах өдөр тун ойртох байсансан. Оюутолгойн ноёд энэ үйлдвэрийн асуудал бүтэхгүй байгаасай гэж боддог. Тэр нөлөө яваад өдий хүрсэн. Тэр их зэс, алтыг бас дагалдах бусад ховор элементийг бүрэн ялган авч экспортлох аваас монгрл улсын эдийн засаг босоод ирнэ. Эдний ярьсан асуудал, асуулгад өгсөн хариу ээлжит дүр эсгэлт. Үүндээ эд гарамгайгий нь яанаа.

Батаа 2015-11-27 202.21.100.162

Эрдэнэбатаа зоригтой байгаарай,наад хэдэн юу ч мэдэхгүй,тоо гэхээр толгойн өвдөг популистдаа мэдэрүүлээд өгөөрөй.Дараачийн сонгуульд чамаас бусдын сонгохгүй шүү.Уянгыг бүүр ч сонгохгүй,Пеонерийн удирдагч хийж байвал таарсан хүүхэн

Зочин 2015-11-27 202.9.41.46

Уянга гишүүнд хэлэхэд металлын үнэ унасан үед арай хямд зардлаар үйлдвэрээ бариад авбал үнэ өсөхөд ашиг нь хурдан эргэж ордог уул уурхайн эдийн засгийн үндсэн зарчим байдаг юмаа. Юм мэдэхгүй байж эр хүн байсан бол ч гэх шиг шоу битгий хий л дээ. Мэдэгхүй бол Б.Бат-Эрдэнэ гишүүн шиг дуугүй л суул даа.

0810 2015-11-27 203.194.114.70

Zes bolovsruulah uildverees garah huhriin huchliig saarmagjuulah gol arga ni jonshnii uildverlel baidag yum aa.Asar ih shoroo bish erdenet uildveriin buteegdhuun boloh zesiin bayajmaliig zooh yum shuu.Hyataduud zoogood bolood baigaa biz dee.Undor ashig bish togtvortoi ashig chuhal daa.Yum medehgui bol bitgii medemhiirj baigaach Uyanga Tsog geh humuus baylag buteej,tatvar tolj uzsen bolov uu.

СОЛИОРНО БИЗ... 2015-11-27 202.179.29.162

ЭРДЭНЭТ ОЮУТОЛГОЙ 2 ТӨМӨР ТӨМӨР ЗАМ БАЙГААД ХОЛБОГДВОЛ БАРАГ 1000 КМ. ЗАЙТАЙ. АСАР ИХ ШОРООГ 2 ТАЛААС НЬ ЗӨӨЖ ХЭНТИЙН БОР-ӨНДӨРТ ОВООЛГО ХИЙХНЭЭ. ТЭГЭЭД УГААЖ ГАРАХНЭЭ ДЭЭ. АЛТ Ч УГААГААД Л ЗЭС Ч ГАРГААД Л МОЛИБДИН Ч ЯЛГААД Л ПОЛИМЕТАЛ Ч АВААД Л .... ТЭГЭЭД ТЭР ҮЙЛДВЭР НЬ УЛСЫНХ БАЙНА.... ЗҮГЭЭР 2 ОРД ДЭЭРЭЭ ХУВИЙН ХЭВШЛИЙХНИЙГ ОРУУЛЖ ҮЙЛДВЭРИЙГ НЬ БАРИУЛ... ТАТВАР ХУРААМЖАА Л БҮРЭН АВАХ АРГАА БОД ГЭЖ ЗӨВЛЬЕ

Зочин 2015-11-27 202.9.41.46

Асар их шороо зөөхгүй ээ. Баяжмалаа зөөж ирээд металлаа авна. Тэртээ тэргүй урагшаа гардаг баяжмал ш дээ.

Зочин 2015-11-27 103.229.122.38

Эргүү дагз минь дорнодоос нефть зөөгөөд дарханд нэрэх гэхээр ашигггүй болох гээд байна болохгүй гээд байсан. Эрдэнэтээс Хэнтий рүү шороо зөөгөөд 16 хан хувийн зэс гаргаж аваад буцаагаад галагшаа зөөхөөр яагаад ашигтай гардаг билээ. Дотооддоо бензинээ хийдэг болъё гэж өчнөөн жил хулхидчаад баахан бензиний савтай авгайн амнаас гарч чадахгүй л байна уу? Үнэн арчаагүй амьсгаанууд.

Зочин 2015-11-27 103.10.21.91

Г.Уянга: Хэрвээ би эр хүн байсан бол өнөөдөр Ерөнхий сайдад шанаа өгөх байлаа. Энэ хүний мэдрэлийн гажиш улам хэцүүдэж байна. Шархаданы хяналтанд оруулан ойр ойрхон үзүүлж баймаар юм. Хүнд эрүүл мэнд чухал шүү дээ.

Zochin 2015-11-27 31.33.41.104

Uynga ganbaatar metiin popolistuud tur barival eleg avah baihdaa gej zugeer ih hural deer suuj hun doromjiloh bol hamgiin amarhan ym

Жо 2015-11-27 150.129.141.35

Яагаад ийм сэтгэцийн гажигтай тосол явж байнаа. Монго идэж дараагийн хоол идэх тавгаа л бэлдэж байна даа. Эзэн нь хэн бэ. Зэ юу Элбэг уу. Яг Сайханбилэг. Энэнээс л ийм ухаан гарна

Зочин 2015-11-27 202.9.41.46

Худлаа хий хардахаа болио.Хятад руу зөөж байгаа зэсийн баяжмалыг л замд нь хайлуулаад нэмүү өртөгтэй өндөр үнэтэй бараа болгох асуудал ш дээ. Битгий мэдэмхийрч ажил хийж байгаа хүмүүсийг худлаа хардаад байгаач

Со 2015-11-27 150.129.141.35

Онигоотой юм ярьдаг юм аа. Бор-Ондорт зэс хайлуулний. Эруул амьтан байна уу.

Со 2015-11-27 150.129.141.35

Онигоотой юм ярьдаг юм аа. Бор-Ондорт зэс хайлуулний. Эруул амьтан байна уу.

Доржий 2015-11-27 150.129.141.35

Бор ондор т зэсийн орд байхгуй. Ордынхоо хажууд уйлдвэр байвал илуу ашигтайг яагаад мэддэггуй шугэлууд бэ. Эруул байна уу согтуу байна уу. Баяжмал зоох уу. Зэс зээх нь ашигтай юу. Яалт ч угуй энгийн юмыг ямар зорилготой эрдэнэбат гэдэг хулгайч ингэж ярьж байна.

Зочин 2015-11-27 202.9.41.46

ОТ, Цагаан суврага 2-т тус тусад нь барисанаас нэгийг хийчихвэл нөөц нь удаан жил амьдрах сайн талтай. Төвд ойрхон барих гэж байгаа бас нэг шалтгаан нь өөр жижиг алт-зэсийн ордуудад ойртуулж байна. Тэднийг бас хамтад нь ашиглана. Маш зөв шүү. Дэд бүтэц нь бэлэн болохоор хөрөнгө бага орно.

Зочин 2015-11-27 188.192.100.219

HENTII BOLON SUKhBAATAR AIMAGIINHAND MASH TOM ASUUDAL UUSNE. SALHIN DOR NI BAIRLAH HOT SUURIN MAL AMITADAD MASH AUYLTAI. ZES HAILUULAHD HUHRIIN HUCHIl MAS IHEER HAYAGDdAG BA ENE SALHIN DORHI UVS URgAMALIIG UNSEN TOVROG BOlGODOG. HYTADUUD IIM TURLIIN UILDVERUUDEE HAAGAAD BARAG DUUSCH BGA

зочин 2015-11-27 103.26.194.130

одоо Эрдэнэтийг Бор ондорийн уурхайд ажиллаж байсан хумуус удирдаж байгаа тэд сонгуулийн дараа туунийг бутэжн босгох их ажилд ханцуй шамлан олох зориг тоголдор байгаа

Jupiter 2015-11-27 59.153.113.188

Юун Бор-Өндөр вэ, Тэр их шороог тийш нь зөөдөг нь яаж байгаа юм болоо. Тэгээд бас зэсийн үйлдвэр нь 23 хувийн ашигтай байх юм гэнээ, хэн энэ тооцоо мооцоог нь хийж өгдөг юм болоо, эсвэл тэр хятадаар хийлгэсэн төсөл нь тийм панаал юм боловуу. Наад тоо моогоо мэддэг хүмүүст нь үзүүлж, ядаж онигоонд орохгүй байхаа боддог байгаа даа. Мөн Эрдэнэтийн зэсийн агуулга 16 хувь хүртэл буурах юм гэнээ, ийм юм үйлдвэрлээд яах болж байна, ер нь юу ярьж байгаагаа мэдэж байгаа юмуу. Бор өндөрийн жонш баяжуулсан саарал ус ашиглана ч гэх шиг.

Зочин 2015-11-27 112.72.15.234

Бараг л бүх орнууд зэс хайлуулах үйлдвэрийг дотоодын зах зээлийнхээ хэрэгцээн дээр тулгуурлан байгуулсан байдаг... Хайлуулаадцархвал манай зэсэнд худалдан авагч олдохгүй л болов уу... Бас л судалгаа, тооцоо муутай гэнэн төсөл.

Зочин 2015-11-27 112.72.15.234

Хайлуулсан зэсээ хэнд зарах тооцоогоо хийсэн л байдаг байгаа даа бурхан минь... Хайлуулангуут л зах зээл байхгүй болчихдог юм шүү дээ... Өнгөрсөн 200-300 жилийн хугацаанд бүгд л өөрийн орон зай, зах зээлээ эзэлчихсэн байдаг юм... Дэлхийн зах зээл гэдэг чинь хэмжээ хязгаартай эд шүү дээ... Хэрвээ тийм сайхан зах зээл, хоосон орон зай нь байдаг бол мөнгөтэй, технологитой, бүх юм нь бэлэн баагийнууд юугаа хийцгээж байдаг байна аа... Сайн л СУДЛААРАЙ ДАА бурхан минь.

Зочин 2015-11-27 110.174.142.47

Төмөр зам байхгүй Борнуур луу зэсийн баяжмалаа яаж зөөх юм бэ? Бор Өндөр ийг борнуур гээд андуураад байгаа юмуу эсвэл

Зочин 2015-11-27 58.122.150.191

Mongol ulsiin ib hurald ene Uyanga Tsog Batzandan metiin ymnuud songogdsonn odoo ardchilsan niigemd baih estoi zuil ymuu !? Esvel ene parlamentiin emgeneluu ! ? Uursduu 1 shirheg asuudal shiidehn bitgii hel sanaachilga gargahgui murtluu hiij buteeh gesenruugee eldeveer dairch doromjilj gutgej gujirdej buheniig zuvhun uguisgej tuugeeree ulsaa hohirooj uurtuu ochuuhen uls tor hiih gesen iim uwaigui ymnuud uheesei pi.z.da !

Зочин 2015-11-27 59.153.115.249

за ёстой энэ Цог Уянга 2-т шанаа өх цаг болжээ ингэж гүйх нохойд гүйхгүй нохой саад гэдэг шиг учрын олохгүй болохгүй болгож бас ажил хийлгэхгүй болчихвий ямартай ч өөрсдийнхөн байнга тавьдаг үйлдвэр ажлын байр хоёр дээр нь зэсээ хайлуулаад гаргах ашиг гээд хийгээд эхлэвэл дагалдаад гарах жижиг үйлдвэрүүд ложистикийн компаниуд хот сэргэх монгол улсаас боловсруулсан эд гаргах монгол компаниуд гээд дэвшил байгааг санаж энэ хоёрыг амбаардаад УИХ-аас гаргах хэрэгтэй

Зочин 2015-11-27 103.57.94.11

шанаа бишээ элэгдэх юмуу, А үсгэнд нь

Зочин 2015-11-27 59.153.114.110

ЗӨВ ШҮҮ

Зочин 2015-11-27 119.40.98.130

Odoo ene garuud hezee ingej businessiin ajil ruu ordogoo bolih yum boloo. Ta nar angliin ch yum uu parliamentiin huraldaaniig haraad yu yarij bgaag neg harchaach. Tend yamar neg company yum uu bolovsruulah uildveriin texu-g yariaad suj baih zavtai zaitai hun oldohgui bha. Ene uyanga ch geh shig durdee itgechihsen ooriigee auditor geed bodchihson yum uu. Bodlogo, huuliaa yariaachee

РАВДАН 2015-11-27 202.70.46.213

УЯНГАА НАМХАН ЮМ ЧИНЬ САЙХАНБИЛЭГИЙГ ШАНААДАЖ ЧАДАХГҮЙ Л ДЭЭ! ГЭХДЭЭ САМАРДАЖ МААЖИЖ ЧИМХЭЖ ЧАДНА ШДЭЭ! НӨХЦӨЛ БОЛОЛЦООНДОО ТОХИРУУЛЖ АЖИЛЛА Л ДАА!

зочин 2015-11-27 112.72.12.16

Уянгаа солиорч өгөх юмаа Асуудлын цаана нааныг гадарлахгүй бол ядахдаа дуугай байвал дээр юм бишүү Эрдэнэт үйлдвэрийн нэг хэсэг болгочихвол хэнд ашигтай болох Оюу толгойн хэсэг болгочихвол асуудал хаашаа эргэх гээд зөндөө зовлон байна биз дээ Манай улс төрчид ч гэж дээ Тусад нь ххичээл орж байх юмуу хаашаа юм вэ 2016 оны сонгуулиар морь унасан толгойгүй хүмүүсээсээ бага ч гэсэн салаасай даа

Зочин 2015-11-27 202.179.20.96

сэтгүүлч хүн шүү дээ, хөөрхий

Зочин 2015-11-27 203.169.49.28

news.mn бичиж байгаа зүйлдээ дандаа хариуцлаггүй хандаж, бөөн алдаа гаргаж, уншигчидаа хүндэлдэггүй, маш бүдүүлэг сайт.

Zochin 2015-11-27 31.33.41.104

Ih hurlaas biznesiig salga

Зочин 2015-11-27 202.9.41.99

ene uyangad medehgui chadahgui yum bhgui yum shig mortloo hiisen butesen yum alga balai vagai shu

зочин 2015-11-27 202.21.106.150

стратегийн зорилого-юун хэрэгтэйгээ мэдэхгүй эсвэл аврал эрж чирэгдэж байснаа мартсан ярианы соёлгүй УИХ-ын гишүүн-малууд яриагаа цэгцлээрэй! та нар ингэж цэцэрхээд, хэрүүл уралдуулахаар хойч үе залуус яах болж бна? Үнэхээр соёлгүй гудамжны хулгиан-зусарчууд байсан юм болов уу? та нарын шууд яриаг сонсохоор ирсэн улсын өмнө ичих юм? Сүрхий мэргэн гашуун үг хэлж байгаа нь энэ юм байхдаа??хэрүүлч чуганцын л унагаадаг үг шүү дээ??Эртхэн Сонгуулиа хийж энэ мэтийн балайнуудыг "төрхөмд"-нь буцаах нь зүйтэй..авах боловуу?...гудамж цэьэрлүүл??

Зочин 2015-11-27 103.57.92.203

Бор Өндөр шүү. солиотой юм уншаад бас дагаад солиорч бна ш дээ.

Зочин 2015-11-27 103.57.92.203

дарь гэж согтуу авгай бна уу. Бор-Өндөрийг борнуур гээд солироод байгаа юм уу эсвэл Цог солиорроод борнуур гээд байгаа. Тархи толгой чинь эрүүл бол Борнуурын сангийн аж ахуйг Борнууртай андуурмааргүй юм. Ньюсийнхэн гэж дандаа балай солиотой юмнуул бхйдаг юм уу.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж