Есүс Христийн Хожмын үеийн гэгээнтнүүдийн сүм 10’000 маск ЭМЯ-д хандивлалаа

Хуучирсан мэдээ: 2020.04.15-нд нийтлэгдсэн

Есүс Христийн Хожмын үеийн гэгээнтнүүдийн сүм 10’000 маск ЭМЯ-д хандивлалаа

Есүс Христийн Хожмын үеийн гэгээнтнүүдийн сүм 10’000 маск ЭМЯ-д хандивлалаа

Дэлхийн 176 улсад үйл ажиллагаа явуулдаг АНУ-д төвтэй Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм (ЕХХҮГС)-ийн Монгол дах салбар АНУ-аас захиж авчруулсан 10 мянган маскыг ЭМЯ-д гардуулж өглөө.

Мөн тус сүм нь 40 сая төгрөгийн үнэ бүхий ариутгалын багц, Дулаан хөнжил болон Нярайн өлгийн багцуудыг ЭМЯ-нд  2020 оны гуравдугаар сарын 30-ны өдөр хандивласан билээ.

Монгол Улсад 26 жил үйл ажиллагаа явуулж байгаа Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм нь гишүүддээ шударга үнэн, ариун журам, нинжин сэтгэл, ач буянтай байхыг мөн сайн сайхныг үйлдэхийг заадаг  тул гишүүд нь сайн дурын үндсэн дээр нийгмийн хариуцлагын хүрээнд олон сайн үйлсүүдийг хийсээр иржээ. Тэдгээрийн заримаас дурьдвал:

  • Монгол Улсад 2000 оноос хойш Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ТЭРГЭНЦЭР-үүдийг АНУ-аас үнэ төлбөргүйгээр ханган нийлүүлж байна. Тус тэргэнцэр дээрх “Дэзэрэт олон улсын энэрэл-Гэр бүлүүдийг бэхжүүлэх” гэсэн логогоор нь Монголчууд андахгүй мэддэг болжээ.
  • 2019 оны Үндэсний өгөх өдрөөр Ид Шидийн Орон-2 төслийн сургалтын танхимын тохижилтод зориулан 10 сая төгрөг хандивласан; Өмнөх жилүүдэд мөн Ид Шидийн Орон1, Ид Шидийн уут төслийг дэмжин ажиллаж ирсэн.
  • 2019 оны зун 1000 ширхэг ариун цэврийн багц бэлдэн зорилтот бүлгийн Энэрэл эмнэлэг, сувилал, ахмадын асрамжийн газруудад хандивлаад байна;
  • 2019 онд 12 сард “Бяцхан Үрсдээ зориулав” хэмээх нярайн багцуудыг өөрсдийн гараар оёж Хүүхдийн Төв Сувилал болон зорилтот бүлгийн ээж нарт хандивласан;
  • Ахиллас Интэрнэйшнл ТББ-аас зохион байгуулдаг Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Марафоныг 3 жил дараалан дэмжин ажилласаар байна.
  • Ахмад настнуудаа ачлая” уриан дор асрамжийн газар байдаг ахмадууддаа зориулан 246 ш дулаан хөнжил хийв;
  • ЕХХҮГСүмийн гишүүд найз нөхөд, гэр бүлээрээ мод тарих, байгаль дэлхийгээ цэвэрлэх зэрэг сайн дурын үйлчлэлүүдийг уламжлал болгон жил бүр хийсээр байна.

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн сүмийн гишүүд нийгмийн хариуцлагаа ухамсарлан бүгд сайн дурын үндсэн дээр баяр баясалтай үйлчилдэг бөгөөд нийгэмдээ эерэг хандлагыг бий болгохыг ямагт эрмэлзэн өөрсдийн эргэн тойрон, гэр бүлдээ сайн сайхан, эерэг уур амьсгалыг түгээхээр хичээцгээдэг аж. Сайн үйлс дэлгэрэх болтугай.

Тус сүмийн болон хүмүүнлэгийн үйлсүүдийн талаарх баттай эх сурвалжийн мэдээллийг доорх хаягаас авч болох юм байна.

https://www.facebook.com/ChurchofJesusChrist.mn/

https://www.facebook.com/Deseret-International-Charities-Mongolia-442960059371053/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
5
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж