Гадаадын Өргөмжит консулуудын II уулзалт болов | News.MN

Гадаадын Өргөмжит консулуудын II уулзалт болов

Хуучирсан мэдээ: 2015.11.27-нд нийтлэгдсэн

Гадаадын Өргөмжит консулуудын II уулзалт болов

Монгол Улсад суугаа гадаадын Өргөмжит консулуудын хоёрдугаар уулзалт 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Гадаад хэргийн яаманд болов.

Уулзалтыг нээж Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг үг хэлж, Консулын газрын захирал Б.Болд Консулын газрын үйл ажиллагааны талаар, АСЕМ-ын Ахлах албан тушаалтан, АСЕМ-ын бэлтгэл ажлын албаны Орлогч дарга Л.Оргил АСЕМ-ын уулзалтыг зохион байгуулах бэлтгэл ажлын явцын талаар тус тус мэдээлэл өглөө. Мөн Шинэ Зеландаас Монгол Улсад суугаа Өргөмжит консул Ч.Мөнхбат Өргөмжит консулуудыг төлөөлж үг хэлэв.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад гадаадын 39 улсын Өргөмжит консул томилогдон ажиллаж байгаа бөгөөд 2015 онд Бүгд Найрамдах Литва Улс, Бүгд Найрамдах Итали Улс, Грек Улс зэрэг 3 улсын Өргөмжит консулд Гадаад хэргийн яамнаас Экзекватур олгож үйл ажиллагааг нь эхлүүллээ.

ЭХ СУРВАЛЖ: ГАДААД ХЭРГИЙН ЯАМ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2015-11-27 103.57.95.186

Норвегын консул Лу . Сарангэрэл , Шведийн консул Лу . Болдхуяг , Канадын консул Лу - гийн зээ хуу нар зурган дээр харагдахгуй байна , цуглааны товоо сайн зарлаж , ирцээ сайн буртгээчээ газрын даргаа !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж