Орон сууц барьж өгөх нэрийдлээр иргэдийг 712 сая төгрөгөөр хохироожээ

Хуучирсан мэдээ: 2020.04.15-нд нийтлэгдсэн

Орон сууц барьж өгөх нэрийдлээр иргэдийг 712 сая төгрөгөөр хохироожээ

Орон сууц барьж өгөх нэрийдлээр иргэдийг 712 сая төгрөгөөр хохироожээ

Замын-Үүд зангилаа, Замын-Үүд өртөөний 52 ажилтны төлөөлөл өнөөдөр /2020.04.15/ орон нутагт баригдах орон сууцны царцсан барилгын ажлын талаар мэдээлэл хийлээ. Уг хохирогч болсон гэх иргэдийн төлөөлөл, хуульч, өмгөөлөгч Н.Нямдорж "УБТЗ-ын харьяа Замын-Үүдийн зангилаа болон Замын-Үүд өртөөний ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд 2012 онд 66 айлын орон сууц барих гэрээ хэлцлийг ажилчидтай хийсэн боловч тухайн  барилга одоог хүртэл ашиглалтанд ороогүй байна. Ингэхдээ Замын-Үүд өртөөний дарга н.Мэндсайхан итгэмжлэл олгогдсоны дагуу эдийн засгийн чадавхигүй компаниудыг тендергүйгээр сонгон авч барилгын ажлыг удаа дараа гацаасан байна. Ийнхүү одоог хүртэл барилгын ажил гацсан байдлаас үүдэн захиалагч 52 иргэн  712 сая төгрөгөөр хохироод байна" гэлээ.

Мөн хохирсон иргэдийн мэдээлснээр “Гарьдын бүрд” ХХК  компани нь барилгын ажлыг үргэлжлүүлэх хөрөнгийг дахин бий болгох зорилгоор тухайн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй гэсэн материал бүрдүүлж  Дундговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс гэрчилгээ гаргуулж авсан байна. Тухайн гэрчилгээгээр банкнаас зээл авахыг оролдсон боловч зээл олгогдоогүй тул гэрчилгээг нь иргэдийн нэр дээр бэлэглэлийн гэрээ хийж шилжүүлсэн байна. Энэ асуудлаар хохирсон 52 иргэн нийслэлийн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан хэдий ч 22 иргэний нэхэмжлэлийг “нотлох баримт буюу бэлэглэлийн гэрээг хавсаргаагүй", мөн "бэлэглэлийн гэрээтэй холбоотой улсын тэмдэгтийн хураамжийг төлөөгүй” гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, нэг иргэний хэргийг хүлээн авч шийдвэрлэх шатандаа явж байгаа аж. Гэвч хохирсон иргэд санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдлаас үүдэн улсын тэмдэгтийн хураамжийг төлөх боломжгүй байгааг хэлж байв. Мөн хавсаргах шаардлагатай бэлэглэлийн гэрээ нь “Гарьдын бүрд” ХХК болон УБТЗ-ын эрх бүхий албан тушаалтнууд захиалга өгсөн 52 иргэнд мэдэгдэлгүйгээр хууль бусаар хийсэн учраас гэрээ иргэдэд хувь байхгүй юм байна.

Иймд  52 иргэнд үүсээд байгаа нөхцөл байдал цаашид энэ хэвээр үргэлжилсээр байвал арга зам мухардалд орох учраас барилгын ажлыг гүйцэтгэгч “Гарьдын бүрд” ХХК болон УБТЗ-ын холбогдох хүмүүс нь уг асуудлыг  яаралтай шийдвэрлэж, иргэдийг хохиролгүй болгохыг хүссэн юм.

Ц.ЯНЖИНДУЛАМ

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж