Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди улсынхаа хөл хориог тавдугаар сарын 3 хүртэл сунгалаа. Өмнө нь зарласан хөл хорио гуравдугаар сарын 25-нд эхэлсэн бөгөөд өнөөдөр/2020. 04.15/ дуусах байжээ. Моди мэдээлэл өгөхдөө өнөөдрийг хүртэл хариуцлагатай байсан ард иргэддээ талархал илэрхийлэн “Би иргэд та бүхнийг маш их хүндэтгэж байна” хэмээжээ.
Энэтхэгт өдгөө 11 мянга 487 халдвар бүртгэгдсэнээс 393 хүн нас барсан байна. Хөл хорио тогтоосон өнгөрсөн гурван долоо хоногт хүнсний дэлгүүр, эмийн сан гэх мэт зайлшгүй хэрэгцээт газрууд л ажиллажээ. Түүнээс гадна нийтийн тээврийн үйлчилгээг хязгаарлан зөвхөн яралтай хэрэгцээтэй болон тусгай эрхтэй хүмүүст үйлчилж, төмөр зам, агаарын тээврүүдийг зогсоосон байжээ.
Модигийн хэлснээр хөл хориог сунгасан дараагийн долоо хоногт дэглэмийг улам чангатгах аж. Мөн тэрбээр энэ талаараа Засгийн газар удахгүй шинэ заавар өгнө гэдгээс өөр тайлбар өгсөнгүй. Шинэ зааврын тухай тэрбээр “Манай улсын ядуу, цагаач ажилчид болон өдрөөр цалинждаг ажилчид, тариачдын төлөө” хэмээжээ.
Эх сурвалж: BBC.COM
Холбоотой мэдээ