"Иргэдээс нотолгоо шаардахгүй ипотекийн төлөлтийг хойшлуулна" | News.MN

"Иргэдээс нотолгоо шаардахгүй ипотекийн төлөлтийг хойшлуулна"

"Иргэдээс нотолгоо шаардахгүй ипотекийн төлөлтийг хойшлуулна"

"Иргэдээс нотолгоо шаардахгүй ипотекийн төлөлтийг хойшлуулна"

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр /2020.04.15/ Монголбанкнаас гаргасан хэрэглээний зээлийн эргэн төлөлтийн хугацааг хойшлуулах шийдвэр хэрэгжихгүй байгаа талаар ирүүлсэн өргөдлийн дагуу Монголбанкны мэдээлэл сонсож байна.

ЗТХ-ИЙН САЙД Б.ЭНХ-АМГАЛАН:

Зээлийн үлдэгдлээс гурван сарын хүүг нь тооцож авах асуудалд тайлбар өгнө үү. Монголын Ипотекийн Корпораци гэдэг газрыг болиулъя гэж  Засгийн газар дээр нэлээд ярьсан. Дунд нь олон жил мөнгө хүүлж байгаа энэ байгууллагыг татан буулгая гэхэд Монголбанк ипотекийн зээлийг энэ байгууллага руугаа явуулсаар байгаа. Зургаан сараар зээлээ хойшлуулах хүн МИК-д бүртгүүлэх ёстой болно. Энэ дунд нь өчнөөн бичиг цаасны ажил гээд дунд нь зургаан сар алдах талаар ярьж байна. Энэ мэт хүндрэл бэрхшээлийг яах юм бэ. Яагаад та нар  өмнө ярьж хэлж байснаасаа буцаад байдаг юм бэ. Иргэдэд зөрүүтэй мэдээлэл өгөөд байна. Та нар чинь мэдээлэл хийгээд л зээл төлөлтийг хойшлууллаа гээд байсан биз дээ.

МОНГОЛБАНКНЫ НӨӨЦИЙН УДИРДЛАГА, САНХҮҮГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ГАЗРЫН ЗАХИРАЛ А.ЭНХЖИН:

Өнөөдрийн байдлаар ипотекийн зээлийн нийт үлдэгдэл 4.6 их наяд төгрөг, нийт 97 мянган зээлдэгч хамаарагдана. Төрөөс хэрэгжүүлж буй 8 болон таван хувийн хүүтэй ипотекийн зээлийн хөтөлбөрт 3.4 их наядын үлдэгдэл, 72 мянган зээлдэгч байна. Монголбанкнаас дөрвөн сарын  03-ны өдөр ипотекийн 8 болон 5 хувийн зээлийн  үндсэн зээл болон зээлийн хүүгийн төлбөрийг гурван сараар хойшлуулах шийдвэр гаргасан. Дээрх өдрөөс хойш уг шийдвэрийг хэрэгжүүлэхээр арилжааны банкууд болон МИК-тай хэд хэдэн удаа уулзалдаж ойр ажиллалаа.

Иргэдийн хувьд зээл хойшлуулах хүсэлтээ тавдугаар сарын 01-ныг хүртэл гаргана. Банкуудын хувьд зөвхөн хүсэлтэд үндэслэн ямар нэгэн нотолгоо баримт шаардахгүйгээр зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарьт нь өөрчлөлт оруулна. Нэг сарын төлөлтийн дүн дээр нь ямар ч өөрчлөлт оруулахгүйгээр  гурван сараар хугацааг нь сунгах арга хэмжээг хэрэгжүүлж байсан. УИХ-аас байгуулагдсан ажлын хэсэг дээр энэ арга хэмжээг Засгийн газраас хэрэгжүүлж буй бусад арга хэмжээтэй уялдуулах нь зөв гэж үзэн  ипотекийн зээл төлөлтийн хугацааг зургаан сар болгосон. Уг шийдвэр хараахан хэрэгжиж эхлээгүй байгаа учраас бид банкуудад чиглэл өгч байна. Чиглэлд зээл төлөлтөө хойшлуулах иргэдийн хүсэлтийг хүлээж авч бай, арга хэмжээ нь тодорхой болсон тохиолдолд зээлийн гэрээнд нь өөрчлөлт оруулаарай гэсэн чиглэлийг банкуудад өгсөн. Тиймээс банкууд иргэдээс ямар нэгэн нотолгоо баримт шаардахгүй, зээлийн эргэн төлөлтийн хугацаа нь зургаан сараар сунгагдана. Энэ хугацаанд үлдэгдэл зээл, үндсэн төлбөрт хүү хуримтлуулахгүй байхаар шийдвэрлэсэн.

Монголын Ипотекийн Корпорацийн тухайд өмнө нь Монгол Улсын хэмжээнд орон сууцны зээлийг үнэт цаасжуулах эрхтэй ганцхан байгууллага нь байсан. Одоо Монголбанкнаас ипотекийн хөтөлбөрийн санхүүжилийг буцааж олгох талаар яригдаж байгаа. Энэ нь хэрэгжвэл үнэт цаасжуулалтын зах зээлд өрсөлдөөн бий болгох НОСК, ТОСК зэрэг байгууллагуудад эрхийг нь өгөх чиглэлтэй ажиллаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Болд 2020-04-15 192.82.77.75

ХААН банк бараг салаавч өгч байна. Хүү бодно, нотолгоо шаардна гээд хөөгөөд гаргаж байна даа. Энд их сайхан юм ярьна, тэнд тэд мэддэггүй юм л гэж байна.

Avatar

ЗОЧИН 2020-04-15 103.14.36.6

Голомтод зээлээ хойшлуулах хүсэлт тавьсан чинь танай байгууллага хамрагдаагүй байна гэж байна. Арай ч дээ, бүх зүйл худлаа, ямарч зохицуулалтгүй яваад байна. Нийт иргэд юм сайхан болж байна гэдэг нэг хүн гэр бүлд огт үйлчилгээ байхгүй байна. Нийлээд ирэхээр нийтээрээ хамрагдахаар байна шүү.

Avatar

Зочин 2020-04-15 192.82.73.162

ГОЛОМТ БАНК ИПОТЕКИЙН ЗЭЭЛ ХОЙШЛУУЛАХ ТАЛААР ИХ БИЧИГ БАРИМТ НЭХЭЖ БАЙНА
ГАДААДАД СУРЧ БАЙГАА ОЮУТНЫ ЗЭЭЛИЙГ ХАМТРАН ЗЭЭЛДЭГЧ НЬ ХОЙШЛУУЛАХ ХҮСЭЛТ ГАРГАЯ ГЭСЭН ЧИНЬ ЗААВАЛ ӨӨРИЙН БИЕЭР ХҮСЭЛТЭЭ ГАРГАХ ЁСТОЙ ГЭХ ЮМ.ОЮУТАН ОДООГООР ХӨЛ ХОРИОНД ХИЧЭЭЛ ОРООГҮЙ БҮХ Л УЛС ОРНУУД ИЙМ БАЙГААГ МЭДСЭЭР БАЙЖ ИНГЭЖ ХЭЛЭХИЙН БИ ЯАХ Е

Avatar

Зочин 2020-04-15 192.82.67.252

Хадгаламж, зээлийн хүүг 6 сар тэглэ. Банк хохирохгүй. Хадгаламж эзэмшигч өлсөж үхэхгүй. Зээлдэгч баяжихгүй. Түрээсийн бас мөн адил 6 сар царцаа.

Avatar

Зочин 2020-04-15 112.72.6.146

Банкны өөрийнх нь байрны зээлэнд хамрагдсан хүмүүсийн зээлийн хүүг жилийн 8%-ийн ипотекийн зээлэнд шилжүүлээчээ. Зарим нь үнэхээр байрныхаа 30%-ийг өгч чадахгүй банкны өндөр хүүтэй байрны зээлэнд хамрагдаад зээлээ төлөх гэж яаж зүдэрч байгааг мэдэж байна уу…. банкнууд зээлийнхээ хүүг бууруулж чадахгүй бол гадаадын жилийн бага хүүтэй банкнууд оруул ирээчээ.

Avatar

Зочин 2020-04-15 59.153.115.131

монгол улсын чадваргүй пүлтүүш ерөнхий сайдтай ждүдсэн зг пүлтэрхээс өөр юу ч чадахгүй байна. ЗГ огцор. зээл төлөлтийг хойшлуулах ямар ч үр дүнгүй ойрын хугацаанд ипотекийн зээлийн хүүг ядаж 5 хувь болго. дунд хугацаандаа ипотекийн зээлийг 3 хувь хэрэглээний зээлийг 5 хувь болгох хэрэгтэй. тэгэж чадахгүй гэвэл гадны банкыг оруулж ир.

Avatar

Зочин 2020-04-15 202.126.89.220

Яасан их ярьж хэлэлцдэг юм .Хурдан хурдан шийдээд хэрэгжүүлээч

Avatar

Зочин 2020-04-15 203.217.139.225

Нэгэнт л төлөхөөс хойш Зээл төлөлтийг хойшлуулахаас илүүтэй тодорхой хугацаанд зээлийн хүү төлөлтийг 50 хувиар багасгах шийдвэр гаргах хэрэгтэй шүү дээ.

Avatar

Зочин 2020-04-15 192.82.67.252

Банкууд наадхийг тоож хэрэгжүүлэх нь байтугай мэдээгүй, сонсоо ч үгүй байна. Суутгадгаараа суутгаад л байна шүү дээ.

Avatar

Зээлдэгч 2020-04-15 192.82.67.198

Монгол банкны ярьж байгаа асуудлыг банкууд мэдэхгүй бна. Иргэд зээлээ хойшлуулах хүсэлт гаргах гэхээр ойлгомжгүй, тодорхой биш бна. Банкны утсаар лавлахаар Монгол банкны ярьж байгаагаас шал өөр зүйл ярьж толгой эргүүлж бна. Төр засаг худлаа ярьж шоу хийхээ боль. Монгол банкныхан болон УИХ гишүүд та нар хажуудаа нэг ипотекийн зээлдэгчтэй хүн суулгаад зээлийн төлөлтөө хойшлуулах хүсэлт гаргах гээд үз дээ. Маш ойлгомжгүй, тэс өөр асуудалтай тулгарах болно.

Avatar

Зочин 2020-04-15 202.21.113.66

5, 8- хувийн зээлээс бусад зээл яахын, илүү өндөр хүүтэй зээл авсан болохоор илүү л хэцүү байнашд

Avatar

зочин 2020-04-15 202.21.104.2

Бодит байдал дээр арилжааны банкууд ямар хүнд суртал үүсгэж иргэдийг залхаан цээрлүүлж байгааг хардаг ч болоосой. Дээгүүрээ гоё юм яриад доогуураа жинхэнээсээ нугалаа үссгэж иргэдийг тамалж байна. Пооп шийдвэр болгон театрчилсан жүжиг болоод дуусч байна.

Avatar

Зочин 2020-04-15 202.55.188.83

Яагаад нотлох шаардлагагүй гэж? Энд чинь эрх баригчдын нөмөр нөөлгөөр авах эрхгүй хүмүүс зөндөө байр авчихсан луйврууд их байгаа шүү дээ. Тэднийг илрүүлэхгүй гэсэн нэг арга юмуу? Анх удаа байранд орж байгаа, нэгээс олон байргүй байх гээд заалтууд асар их зөрчигдсөн байгаа. Тэгэхээр магадлах нь л уг нь хэрэгтэй.

Avatar

zochin 2020-04-15 202.21.117.34

ипотекийн зээлээ хугацаандаа асуудалгүй төлөөд байгаа иргэдэд ямар хөнгөлөлт үзүүлэх вэ. Ерь нь болгоод гэрээний үүргээ биелүүлж байгаа хүмүүсийг урамшуулах хаэрэгтэй шүү

Avatar

zochin 2020-04-15 202.131.245.6

chi toloh uuregtei ooriinhoo bairnii zeelee tolloo geed uramshuulal neheh yamar hereg bna haha

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж