"Иргэдээс нотолгоо шаардахгүй ипотекийн төлөлтийг хойшлуулна"

Хуучирсан мэдээ: 2020.04.15-нд нийтлэгдсэн

"Иргэдээс нотолгоо шаардахгүй ипотекийн төлөлтийг хойшлуулна"

"Иргэдээс нотолгоо шаардахгүй ипотекийн төлөлтийг хойшлуулна"

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр /2020.04.15/ Монголбанкнаас гаргасан хэрэглээний зээлийн эргэн төлөлтийн хугацааг хойшлуулах шийдвэр хэрэгжихгүй байгаа талаар ирүүлсэн өргөдлийн дагуу Монголбанкны мэдээлэл сонсож байна.

ЗТХ-ИЙН САЙД Б.ЭНХ-АМГАЛАН:

Зээлийн үлдэгдлээс гурван сарын хүүг нь тооцож авах асуудалд тайлбар өгнө үү. Монголын Ипотекийн Корпораци гэдэг газрыг болиулъя гэж  Засгийн газар дээр нэлээд ярьсан. Дунд нь олон жил мөнгө хүүлж байгаа энэ байгууллагыг татан буулгая гэхэд Монголбанк ипотекийн зээлийг энэ байгууллага руугаа явуулсаар байгаа. Зургаан сараар зээлээ хойшлуулах хүн МИК-д бүртгүүлэх ёстой болно. Энэ дунд нь өчнөөн бичиг цаасны ажил гээд дунд нь зургаан сар алдах талаар ярьж байна. Энэ мэт хүндрэл бэрхшээлийг яах юм бэ. Яагаад та нар  өмнө ярьж хэлж байснаасаа буцаад байдаг юм бэ. Иргэдэд зөрүүтэй мэдээлэл өгөөд байна. Та нар чинь мэдээлэл хийгээд л зээл төлөлтийг хойшлууллаа гээд байсан биз дээ.

МОНГОЛБАНКНЫ НӨӨЦИЙН УДИРДЛАГА, САНХҮҮГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ГАЗРЫН ЗАХИРАЛ А.ЭНХЖИН:

Өнөөдрийн байдлаар ипотекийн зээлийн нийт үлдэгдэл 4.6 их наяд төгрөг, нийт 97 мянган зээлдэгч хамаарагдана. Төрөөс хэрэгжүүлж буй 8 болон таван хувийн хүүтэй ипотекийн зээлийн хөтөлбөрт 3.4 их наядын үлдэгдэл, 72 мянган зээлдэгч байна. Монголбанкнаас дөрвөн сарын  03-ны өдөр ипотекийн 8 болон 5 хувийн зээлийн  үндсэн зээл болон зээлийн хүүгийн төлбөрийг гурван сараар хойшлуулах шийдвэр гаргасан. Дээрх өдрөөс хойш уг шийдвэрийг хэрэгжүүлэхээр арилжааны банкууд болон МИК-тай хэд хэдэн удаа уулзалдаж ойр ажиллалаа.

Иргэдийн хувьд зээл хойшлуулах хүсэлтээ тавдугаар сарын 01-ныг хүртэл гаргана. Банкуудын хувьд зөвхөн хүсэлтэд үндэслэн ямар нэгэн нотолгоо баримт шаардахгүйгээр зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарьт нь өөрчлөлт оруулна. Нэг сарын төлөлтийн дүн дээр нь ямар ч өөрчлөлт оруулахгүйгээр  гурван сараар хугацааг нь сунгах арга хэмжээг хэрэгжүүлж байсан. УИХ-аас байгуулагдсан ажлын хэсэг дээр энэ арга хэмжээг Засгийн газраас хэрэгжүүлж буй бусад арга хэмжээтэй уялдуулах нь зөв гэж үзэн  ипотекийн зээл төлөлтийн хугацааг зургаан сар болгосон. Уг шийдвэр хараахан хэрэгжиж эхлээгүй байгаа учраас бид банкуудад чиглэл өгч байна. Чиглэлд зээл төлөлтөө хойшлуулах иргэдийн хүсэлтийг хүлээж авч бай, арга хэмжээ нь тодорхой болсон тохиолдолд зээлийн гэрээнд нь өөрчлөлт оруулаарай гэсэн чиглэлийг банкуудад өгсөн. Тиймээс банкууд иргэдээс ямар нэгэн нотолгоо баримт шаардахгүй, зээлийн эргэн төлөлтийн хугацаа нь зургаан сараар сунгагдана. Энэ хугацаанд үлдэгдэл зээл, үндсэн төлбөрт хүү хуримтлуулахгүй байхаар шийдвэрлэсэн.

Монголын Ипотекийн Корпорацийн тухайд өмнө нь Монгол Улсын хэмжээнд орон сууцны зээлийг үнэт цаасжуулах эрхтэй ганцхан байгууллага нь байсан. Одоо Монголбанкнаас ипотекийн хөтөлбөрийн санхүүжилийг буцааж олгох талаар яригдаж байгаа. Энэ нь хэрэгжвэл үнэт цаасжуулалтын зах зээлд өрсөлдөөн бий болгох НОСК, ТОСК зэрэг байгууллагуудад эрхийг нь өгөх чиглэлтэй ажиллаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж