Зураач Ж.Отгон-Эрдэнийн бүтээлийн үзэсгэлэн дэлгэгдлээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Зураач Ж.Отгон-Эрдэнийн бүтээлийн үзэсгэлэн дэлгэгдлээ

Хуучирсан мэдээ: 2015.11.27-нд нийтлэгдсэн

Зураач Ж.Отгон-Эрдэнийн бүтээлийн үзэсгэлэн дэлгэгдлээ

“Амьдралыг өөрчлөгч үгс” нэртэй бие даасан уран бүтээлийн үзэсгэлэнгээ зураач Ж.Отгон-Эрдэнэ уран зургийн Лилиум Арт галерейд дэлгээд байна. Энэ сарын 27-ноос ирэх сарын 11-ний өдрийг хүртэл үргэлжлэх үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр 19.00 цагаас тус галерейд болно. Зураач Ж.Оюун-Эрдэнэ уран бүтээлдээ хүний харилцааны чухал хэрэглэгдэхүүн болох үгийн хүмүүс хоорондын харилцаа, хүний амьдралд үзүүлэх өөрчлөлтийг уран зургийн олон өнгө, өвөрмөцөөр дүрслэн харуулжээ. Зураачийн уран бүтээлийн үзэсгэлэнд саатаарай.

Ч.БОЛ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс