“Амьдралыг өөрчлөгч үгс” нэртэй бие даасан уран бүтээлийн үзэсгэлэнгээ зураач Ж.Отгон-Эрдэнэ уран зургийн Лилиум Арт галерейд дэлгээд байна. Энэ сарын 27-ноос ирэх сарын 11-ний өдрийг хүртэл үргэлжлэх үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр 19.00 цагаас тус галерейд болно. Зураач Ж.Оюун-Эрдэнэ уран бүтээлдээ хүний харилцааны чухал хэрэглэгдэхүүн болох үгийн хүмүүс хоорондын харилцаа, хүний амьдралд үзүүлэх өөрчлөлтийг уран зургийн олон өнгө, өвөрмөцөөр дүрслэн харуулжээ. Зураачийн уран бүтээлийн үзэсгэлэнд саатаарай.
Ч.БОЛ