Талийгаач халдлагад өртөөд цагдаад хандахад тоогоогүй гэв | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Талийгаач халдлагад өртөөд цагдаад хандахад тоогоогүй гэв

Хуучирсан мэдээ: 2015.11.27-нд нийтлэгдсэн

Талийгаач халдлагад өртөөд цагдаад хандахад тоогоогүй гэв

“Ирвэс хамгаалах сан” ТББ-ын биологич, амьтан судлаач, идэвхтэн байгаль хамгаалагч 27 настай Т.Лхагвасүмбэрэл гэх залуу учир битүүлгээр таалал төгсөн хэрэг энэ сарын 11-ний өдөр гарсан билээ. Талийгаач энэ сарын 5-ны өдөр автомашинаа тавихаар гэрээсээ гараад сураггүй болсон ч цогцос нь зургаан хоногийн дараа Хөвсгөл нуураас олдсон тухай Цагдаагийн ерөнхий газраас албан ёсоор мэдэгдэж, мөрдөн байцаалтын үед хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй гэсэн тайлбар хийсэн. Харин өнөөдөр “Ирвэс хамгаалах сан” болон Монголын байгаль орчны зөвлөлөөс талийгаач залууд өмнө нь гурван удаагийн дарамт шахалт ирж, бусдад барьцаалагдаж, амиа алдах шахсан байсан. Тухайн үед Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст хандсан ч гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн шалтгаанаар хэргийг шалгаагүй. Одоо харин хуулийн байгууллагынхан дээрх хэрэгт нухацтай хандаж, хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэхийг хүсэж байна гэдгээ мэдэгдлээ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Ерөнхий прокурор М.Энх-Амгалан нарт дээрх хэрэгт анхаарлаа хандуулж, хэргийг үнэн зөв илрүүлэхэд туслахыг хүссэн өргөх бичгийг илгээжээ.

Хоёр жилийн өмнөөс талийгаач нь Өмнөговь аймгийн Гурван тус сумын Тост Тосонбумбын нурууг хамгаалж, тусгай хамгаалалтад оруулахаар хөөцөлдөн, ажиллаж байжээ. Тус нуруу нь Монголд төдийгүй дэлхийд нэн ховордсон амьтад амьдрах биологи, байгалийн нөхцөл нь бүрдсэн говийн эко систем, баян бүрд бүхий байгалийн өвөрмөц тогтоцтой газар болохыг талийгаач судлан, нотолсон байх юм. Иймээс шантралгүй судалгааны газраа тусгай хамгаалалтад оруулахаар ажиллаж байсан. Байгаль орчин ногоон хөгжлийн яам ч асуудлыг дэмжиж, УИХ, Засгийн газраар шийдвэрлүүлэхээр бэлдэж эхэлсэн байжээ. Яг ийм үед байгаль хамгаалагч, биологич Т.Лхагвасүмбэрэл гэх эх оронч залуу таалал төгссөн нь сэжиг бүхий байна гэж салбарынхан ярьлаа. Тэд мөн улс байгаль хамгаалагчдаа эргэн харж, олон улсын стандартад нийцсэн багаж хэрэгсэл, техник, хувцсаар хангаж, хамгаалахгүй бол эх оронч иргэдээ бусдын гарт алддаг болох вий гэдгийг анхаарууллаа.

Талийгаачийн хамгаалдаг Тосонбумбын нурууны эргэн тойронд хайгуулын 14, ашиглалтын хоёр лиценз байдаг байна. Нүүрсний олборлолт явуулдаг зарим ашиглалтын талбайд булаг, шандтай баянбүрд их байдаг учир орон нутгийн тусгай хамгаалалтад авсан байх юм. Ашигт малтмалын газрын мэдээллээр Гурван тэс суманд давсны хоёр, нүүрсний 11, барилгын материалын нэг, алтны хоёр гээд нийт 18 ашиглалтын лицензийг дотоодын компани эзэмшин олборлолт явуулдаг юм байна. Харин тус сумын хэмжээнд хайгуулын 16 лицензийн зөвшөөрлийг АМГ-аас дотоодын компаниудад өгчээ.

Д.УЛАМБАЯР

 

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2015-11-27 202.131.242.74

Монголд нүүрлэсэн аллага таллага, дээрэм тонуул, хуйвалдаан энэ бүгд эцсийн эцэст хөрөнгөжсөн улс төрчтэй л холбоотой шүү. Эд нараас их юм гарна даа. Энэ оны сонгуульд ийм луйварчдаас л 100 хувь татгалзах хэрэгтэй дээ Монголчууд минь.

Зочин 2015-11-27 203.91.115.36

Энэ хэрэгийн захиалагч нартай тус 2 аймгийн цагдаагийн нөхдүүд хамсаатанаар оролцсон нь дэндүү тодорхой байна .Тэгэхээр цагдаагийн хэвлэл мэдээлэлийн ажилтан нэг нөхөр телевизээр ХЭРЭГ МӨРДӨН БАЙЦАЛТЫН шатандаа явна гэдэг УЛИГ болсон үгээ нуршаад энэ хэрэг замхарна.

Дорж 2015-11-27 202.179.11.34

Одоо үед Монголд төрийн өндөр албан тушаалтнуудын гар хөл,авилга авах хэрэгсэл нь болсон уул уурхайнхан бол байгаль орчин, цагдаа,шүүх,прокурор зэрэг төрийн албанд өөрийн хүмүүстэй гэмт хэрэгтэнгүүдийг муу үйлдэлдээ ашиглаж зорилгоо биелүүлдэг нь хэнд ч тодорхой байгаа шүү дээ.Манай ерөнхийлөгч нүдээ аниад хоолойгоо засаад л хажуугаар нь гардаг байх даа.Тарийн албанд төрийн төлөө ажилладаг хүн байгаа гэдэгт би л лав итгээггүй.

ЦАГДАА ГЭМТ ХЭРЭГТЭН НЭГ ЗООСНЫ 2 ТАЛ 2015-11-27 122.201.31.209

ХАА ГАЗРЫН ЦАГДАА НАР ТЭР ХАВИЙНХАА ЭРҮҮГИЙНХЭНТЭЙ НАЙЗ БАЙДАГ ШҮҮ ДЭЭ, ЦААДУУЛ НЬ АЛИВАА АСУУДАЛД ОРООЦОЛДОХОД ХАМГААЛЖ ХААЦАЙЛЖ ХУВЬ АВДАГ БИЧИГДЭЭГҮЙ ХУУЛЬ БАЙДАГ. ТУХАЙН ХЭРЭГСЭХГҮЙ БОЛСОН ЦАГДААГ УХВАЛ ХЭРЭГТЭН ТОДРОХ БИЙ ВИЙ.

хайран монгол залуу 2015-11-27 202.179.17.83

хүн биш мөнгө хөөсөн араатнууд ихтэй болждээ , хайран монгол залуу

Зочин 2015-11-27 59.153.112.80

ямар хачин хүйтэн сэтгэлтэй хүмүүс байдаг юм бэ. төрд шургалсанууд нь ийм байхаар доошоогоо ярихын ч хэрэг алга. ийм хөөрхөн бумбайсан хөөрхөн амьтаныг, тэр хамгаалж байгаа амьтантайгаа адилхан эгдүүтэй хүнийг яаж алж чадаж байна аа. тэр хүмүүс лав өөдлөхгүй ээ.

Зочин 2015-11-27 103.57.94.100

хамгаалаач гэхэд нь тоогоогүй өнгөрөөсөн цагдаа буруутай бишүү тэр цагдаагаас эхэлбэл учиг алдармаар бишүү надад тэгж санагдаж байна . Хөөрхийг ийм удаан амиа алдтал явах хэмжээнд аваачсан хэргийг тоож таслан зогсоогоогүй аврал эрсэн хүнийг цааш түлхэж алуурчинд өгөөш болгон хаясан тэр хүсэлт гаргаад очиход нь хэргийн бүрэлдхүүнгүй гээд буцаагаад байсан эрхмийг олон түмэнд мэдээлмээр байна. тэр яасан хүнд сурталтан бэ сэтгүүлч нар бас бодмоор.Зовж явсныг нь уншихлаар нүд чийгшээд сэтгэл өвдөж бна

Зочин 2015-11-27 103.229.122.38

Манайхаан хэдүүлээ хоёр тийш туйлшралгүй юмыг ялгаж салгаж ойлгодог болмоор байна. "Уул уурхайн ордыг гадныхан авах гээд байна, хэдүүлээ ухчихъя" гэсэн шударга гарууд чинь байгаль орчныг жинхэнэ хорлоод байна. Одоо тэр нинжа нарт бол хууль үйлчилдэггүй гэж байгаа, улсад татвар төлдөггүй гэж байгаа. За байгаль орчин нөхөн сэргээх байтугай ухсан нүхээ буцааж булна гэж гонжийнжоо, тэд нартай хариуцлага тооцох ямар ч эрх зүйн үндэс байхгүй болж байгаа юм. Тэд бол доод гарын нинжанууд. Харин дээд зиндааны нинжанууд чинь наад 76-нууд чинь шүү дээ. Одоо тэр Ноён уулыг тусгай хамгаалалтад авна гээд байгаа, тэгж яах гээд байгаа юм, нууцаар л доод нинжа нарт ухуулж, хуульгүй бас татваргүй алтаа гаргуулж авах гээд байгаа юм шүү дээ. Татвар төлөөгүй алт бол мэдээж өөрсөдөд нь 100% ашиг болж очно. Харин ААН, компаниуд нь хуулийн этгээд учир улсад заавал татвар төлнө, байгаль орчныг нөхөн сэргээх үүрэг хүлээнэ. Тэр татвар чинь та биднийг хамгаалж буй цагдаа, эмчилж буй эмч, хүүхдийг чинь сургаж буй багш нарын цалин болж очно. Харин энэ Ирвэс хамгаалах сангийн талийгч залуугийн үхлийн ард том нөхдүүд байгаа. Тосонгийн нурууг тусгай хамгаалалтад авах ажилд оролцож байсан гэж байгаа. Тэр хавьд орд илэрэх нилээн магадлалтай, тэр хавийн олборлолтын лицензийг "бат" болгочихоод байж байсан нөхдүүд л байгаа л даа. Хайгуул хийж байсан компаниудаас л эхлээд шалгаад явах хэрэгтэй дээ. Тэндээс хэргийн зангилаа хөвөрнө дөө.

Малчин 2015-11-27 59.153.115.31

Монголын төр дэндүү арчаагүйн илрэл, төр нь иргэдийнхээ амгалан тайван амьдрах нөхцлийг нь хангах нь нэн тэргүүний зорилт байх ёстой. Юу хийхээ мэдэхгүй Ерөнхий сайдтай орон, түүний хэлсэн үгийг уншиж сонсоод ийм Ерөнхий сайдтай байгаад яах ч юм билээ гэж өөрийн эрхгүй ой гутах. Ноён уулыг нинжа нар сүйтгээд хүчрэхээ байгаад өөр хариуцлагатай гаднынханд өгөх гэнэ. Юу гэсэн үг бэ? Хэдэн нинжа нарыг хүчрэхгүй, хууль ёсыг сахиулж чадахгүй бол Ерөнхий сайд байгаад яах юм бэ, шууд л чаддаг хүнд суудлаа тавьж өгөх хэрэгтэй. Хууль ёсыг уландаа гишгэгч нинжа нарыг төр биш төрийн бус байгууллагууд захирах ёстой гэнэ үү? Ийм тэнэг юу хийх ёстойгоо мэдэхгүй Ерөнхий сайд байх уу?

Нийгэм 2015-11-27 103.26.193.129

Юуныч духанд хүрээгүй байж муул бол хойд хар овоохой гэдэг шиг уул уурхайг буруутгаж болохгүй ээ батлагдаагүй эх сурвалж. Харин дайны хажуугаар дажин гэж Нинжа нар, Булш ухагч тоногчид, Хулгайн анчид гээдл элдэв бусармагчууд зөндөөл бий байх.

zochin 2015-11-27 150.129.140.101

Hairan saihan zaluu . Zugeer neg baigali hamgaalagch bish mergejildee mash chadvarlag sudlaach zaluu bsn. Olon ulsiin setguuld sudalganii ajil ni hurtel hevlegdej bsn mash chadvarlag biologich zaluu

zuraach 2015-11-27 86.130.218.121

Aluulax shaxlaa geed ochixod toodoggvi, xudlaa bvrtgesen bolood l ongordog Cagdaa daa...

Зочин 2015-11-27 151.159.104.18

Үйлдсэн эзэд нь ойлгомжтой байна ш дээ. Эх нутгаа хамгаалж тэмцсэн бүхэн буруутан болж шоронд орж эсвэл алагддаг яасан адгийн цаг үе вэ? Энэ алдагдсан цаг үеийн эрэлд нийгмээрээ гарах хэрэгтэй. Эс тэгвээс бид өөрсдийгөө ч эрээд олохоо байх үе удахгүй ирэх байх. Хүний амь нас, Монгол хүний амьдралаас эрхэм зүйл энэ эх оронд байх ёсгүй дээ.

Зочин 2015-11-27 99.240.251.218

oilgomjtoi xeeg bn. tsagdaad xandaad yu gj xelsen ymar xun ***** geed bsan,buh zuil hi bgaa da

фцуж 2015-11-27 150.129.142.131

монгол маань "зэрлэг өрнө"-ийн үе рүү орж байна даа

иргэн 2015-11-27 49.0.204.2

Энэ хэрэг илрэх ёстой.Хэрэг үйлдсэн бузар новшнуудыг үзэн яднам.

зочин 2015-11-27 122.201.21.111

Алуурчин тэнгэрт ниргэгдэнэ.

Зочин 2015-11-27 103.57.95.146

цагдаагийхан энэ хэргийг заавал илрүүлэх хэрэгтэй. эс бөгөөс тэд өөрсдөө хобоотой гэсэн үг.

Зочин 2015-11-27 103.229.122.38

Саяхан Discovery сувгаар Монголын тухай гарахад энэ залуугийн тухай гарч байсан. Ирвэс буюу англиар snow leopard-ийг хамгаалах талаар энэ залуу хувь нэмрээ оруулж байгаа ажилдаа сайн, байгальдаа хайртай ийм залуу гэх зэргээр магтаж байсан. Зайлуул өвлийн хүйтэнд мотоциклио унаад, ирвэс ажиглахаар суурилуулсан камеруудаа эргээд, бичлэгийг нь буцаж ирээд нэг ханхай хүйтэн гэрт орж ирээд сонирхуулж байсан. Тэр бас геологи хайгууланхны хаяж орхисон өрөмдлөгийн дээжүүдтэй таараад: "иймэрхүү хүмүүс л бидний ажилд саад болдог, бид хүч хүрэхгүй байгаа юм" гэж өгүүлж байсан. Хөөрхөн инээд алдсан, хүүхдээрээ залуу байх шиг байсан даа. Тухайн үедээ хаа байсын Алтайн нуруунд ингэж даарч хөрөн байж ирвэс хамгаалахаар ажиллаж байдаг сайн залуу байна даа, ийм залуус олон болоосой гэж бодож байсан. Хайран залуу, хайран ч Монголын ирээдүй. Залуус та нар минь энэ залуугийн үйл хэргийг үргэлжлүүлж чаддаггүй юм аа гэхэд, энэ хэргийн цаад эздийг илрүүлэхэд цагдаа, хүчний байгууллага, цаашлаад улс төрчдөд хандаж дуу хоолойгоо нэгтгэн тэмцэх хэрэгтэй шүү.

Зочин 2015-11-27 151.159.104.18

Нийгэм бүхлээрээ энэ залуугийн үйлсийг үргэлжлүүлэх хэрэгтэй. Тэр бидэнд үйлсээ үлдээгээд явсан байна. Монгол улсад Монгол хүний амь нас хамгийн үнэтэй, амьдрах эрх хамгийн баталгаатай байх ёстой. Цагдаа хуулийнхан гэж мэргэжилдээ сайн л юм бол энэ хэргийг заавал илрүүлж алуурчдыг олны өмнө ард түмний тушаалаар цаазлах хэрэгтэй. Тэр цагт дараагийн алуурчид толгойгоо өндийлгөж чадахгүй.

зочин 2015-11-27 150.129.141.68

монголийн жирийн иргэд бид Үндсэн хуулиндаа тусгасан эрүүл амьд явах эрхээ аль хэдийн эдэлж чадахаа байсан шүү дээ.Эх орондоо ямарч баталгаагүй өвдсөн ч, халдлагад өртсөн ч , тайван ч амьдрах, алхах ч замгүй, хамгаалах төргүй хүрмийн аргаар л амьдарцгааж байна шүү дээ

Зочин 2015-11-27 202.21.106.162

MONGOL TSAGDAA HUULI HUCHNIIHEN OLIGARHUUDIIN HAMGAALAGCH BOLSON SHU DE. ODOO HEREG ILREHGUI. ESVEL HEN NEGEN YADARSAN HULGAICHID TOHNO.

Зочин 2015-11-27 103.229.120.128

ard tumen shalgahiig shaardaj harj bgaa shuu!!!!

GHGHGBN 2015-11-27 202.179.10.150

цАГАА ОЛООГҮЙ АЛИВАА ШИЙДВЭР ЗААВАЛ ХОР ХӨНӨӨЛ ДАГУУЛДАГ,МАНАЙ УЛСАД ЦААЗААР АВАХ ЯЛЫГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ НӨХЦӨЛ БҮРДЭЭГҮЙ БАЙХАД ГАДНЫ ЗАРИМ УЛС ОРНЫГ ДУУРИАСАН БУРУУ ШИЙДВЭРЭЭС БОЛЖ ХҮН АЛАХ ЯВДАЛ БАРАГ МАЛ АЛАХААС АМАРХАН ШАХУУ АЙХ ИЧИХ ЮМГҮЙ БОЛСОН,ЧАМАЙГ АЛЧИХАД БИ ТАВИН НАСТАЙ ГАРЧ ИРЭЭД АМЬДРАЛ ЗОХИОНО,ТЭХЭД ЧИ ЯЛЗРААД АЛГА БОЛСОН БАЙНА ШҮҮ?ГЭЖ БУСАДРУУГАА АГСАМНАДАГ ТАНХАЙРДАГ БОЛСОН БАЙНАЛЭЭ,ОЛОНЧ ХҮНИЙГ МАШ ХАРГИС АРГААР АЛЛААДАА,ЁСТОЙ ҮХСЭНИЙ ХОХЬ ҮЛДСЭНИЙ ЗОЛ ГЭДЭГ ЭНЭ ЮМ БИЗДЭЭ.

Зочин 2015-11-27 151.159.104.18

Ёстой доо. Манайд хэдхээн нөхдүүдийг нам цаазлах хэрэгтэй байнаа. Тэгвэл энэ их бузар булай, луйвар арилах байх. Монголчууд ер нь бол аймхай улсууд ш дээ. Тийм хүн араатнуудыг дор нь цаазалж байх хэрэгтэй. Ер нь одоогийн энэ эрх баригчид өөрсдөдөө зориулж тэр цаазын хуулийг хүчингүй болгож, энэ өршөөл энэ тэрээ батлаад байгаам биш үү гэж санагдах боллоо.

РАВДАН 2015-11-27 202.70.46.213

АНХ БИЧИГДЭХЭД НЬ Л ХЭЛЖ БАЙСАН.

Зочин 2015-11-27 182.160.32.159

nogoo gadaadiin haldlagad urthod guniglaad bsan humuus yasan be mongoliihoo toloo sanaa taviach ter javhlan bas yasan be ene zaluugiin toloo dugarah hun bna yy ingehed

Зочин 2015-11-27 182.160.34.7

amia horolson bainaa geed zaralchihgui bol , tegdeg zurshil bii shuu

Irgen 2015-11-27 202.131.232.34

Tusgai zovshoorol ezemshdeg companiudiig shalgahad l boloo. Garaad l irne shd ee. Heden oron shorongoor orson yumnuud ene zaluug alsan. Odoo ted nar harin garaad yavtsan ch baij medne. Litsenz ezemshigchdiig ni ehnees ni shalgahad, za shalgahad ch gej dee barag tsagdaa medej biagaa, harin hereg uusgehiig husehgui l baigaa.

Зочин 2015-11-27 202.21.106.162

tegeed nomtoibayriig shalgaagui l baigaamuu. mongoliin tsagdaa huuli huchniihend oligarhuud hun alj huree talj baisan ch hamaaguim bna l daa.

Зочин 2015-11-27 202.21.125.22

haa baisan hangaigaas govid irj baigali hamgaalah uilsed huchin zutgej bsan sxan zaluu bn le erteed zuragchidiig daguulan ereen irvesiig uzuuled l zuragtaar garch bn le ene erunhiilegch huuli huchnii baiguullagiinhan uneheer mungun tugruguur hemjigdeh bolj de hairan zaluu uneheer demjij bsan shuu

зочин 2015-11-27 103.57.92.80

Энэ улс төрчид, цагдаа, хүчний байгууллагууд манай улсын хамгийн том гэмт хэрэгтэнүүд болчихсон байна. Үндсэндээ улс төрчид, цагдаа, хүчний байгууллагын хоттой хонь нь монголын жирийн иргэд, сэхээтнүүд болсон байна. Нүгэл нь нүдээрээ гарах цаг ирэх байлгүй.

boldoo 2015-11-27 211.245.18.99

ter Nomtoibayar-n hiisen ajil baihaa

хөвсгөл нууранд амиа хорлосон болж таарах бий дээ 2015-11-27 202.131.225.42

хөвсгөл нууранд амиа хорлосон болж таарах бий дээ

Тэгж мэднэ наадуул чинь 2015-11-27 151.159.104.18

Улаанбаатараас гэрээсээ машинаа тавихаар гараад Хөвсгөл нууранд өөрөө очиж ойчсон болгочихоод жишим ч үгүй сууж чадах л улс даа. Тэгж л хөгөө чирэх вий дээ. Манай хуулийнханы ялзрал ч авахын аргагүй болсон, өмхий самхай нь улс орноор л нэг үнэртэж байхым даа.

Зочин 2015-11-27 202.180.216.162

182.160.38.*-г маш их дэмжиж байна. Энэ залуугийн төлөө, зөв, сайн сайхны төлөө бид ямар нэг юм хийх хэрэгтэй. Нэрэмжит шагнал, кино дуу, хөшөө дурсгал өөр юу байдийн, хандив цуглуулж байгаад ямар нэг юм хийе.

Зочин 2015-11-27 27.123.214.83

Эзэнгүй хэрэг болж замхрах вий дээ, шударга иргэн дарамтанд зовдог нийгэм болоо юу даа

CCC 2015-11-27 103.57.94.103

OILGOMJTOI HEREG YUM BISH UU? ENE ZALUUGIIN BSAN IRVES HAMGAALAH SANGIIN BUSED GAZARIIN LITSENZ EZEMSHDEG COMPANYTAI UDAA DARAA ZANALHUULJ BSAN GEHEER... TER COMPANYIAS GARTSAAGUI.

Зочин 2015-11-27 202.131.7.196

АМГ-ын замбараагүй олгоод байгаа лицензүүдэдийг хянадаг байгууллага гэж байна уу. Лицензэд хязгаарлалт хийх шаардлагатай байна. АМГ нь зөвхөн лиценз л олгох үүрэгтэй байгууллага юм уу. Ашигт малтмалын олборлолтын гэрээний хэрэгжилт, олборлолт, нөхөн сэргээлт гээд өөр хийх өчнөөн ажил баймаар юм. Энэ газар юу хийгээд байгаагаа иргэдэд танилцуулж болдоггүй л юм байхдаа. Замбараагүй олгосон лицензээс чинь болж Монгол орны байгаль орчны төлөв байдал, экосистем алдагдаад байна. Одоо байгаль хамгаалагчид нь хөнөөгдөөд эхэллээ.

Зочин 2015-11-27 202.21.106.162

aimshigt turd shudarga ajillsniihaa tuluu l ami nasaaraa hohirch de. avilgii ni avaad an guruusuu byydyylaad yavsan bol udiid elbegdorj shig delhii toirood hural tsuglaan bolgond iltgel taviad garch uguh bailaa.

Зочин 2015-11-27 59.153.84.2

Манайхан ийм шд ээ.Монголын эмнэлэг,цагдаа 2 урьдчилсан сэргийлэх тал дээр тоохгүй.

Зочин 2015-11-27 202.21.125.22

teneg uu chi shal uur um bicheed l

huurhi du 2015-11-27 202.70.36.182

ezengui uls. eh oronch gej hitad solongos hoolni ezedees mungu saai amidardag heden has temdegtei teneg gulugnuudiin hajuud jinhene eh oronch bn. huurhi zaluu. ar gert ni yamar hund bga boldoo. uhehdee yamar ih haruusal teej yavsan boldooo Um ma ni badi mi hum

rth 2015-11-27 202.70.36.182

ashigt maltmaliin gazar gej zavaan gazar

zochin 2015-11-27 2.242.199.201

haramsaltai saihan zaluu ami nasaaraa hohirson baina. ene gartsaagui daramtluulj ami uregdlee ard tumnii HUU baijee. aluurchdiig olj hori, ***** urshuu!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

ЗОЧИН 2015-11-27 103.229.121.165

НАМ ГЭДЭГ МАФИГ УСТГАХГҮЙ БОЛ БОЛОХОО БАЙЛАА ШҮҮ.

Зочин 2015-11-27 182.160.38.18

Лхагвасумбэрэл жинхэнэ эх оронч залуу байжээ Сангийхан энэ залуугийн ажил амьдралын талаар баримтат кино хийж залуу уедээ улдээх хэрэгтэй Тууний нэрэмжит шагнал ч бодмоор Байгал хамгаалагчдаа шагнаж урамшуулж байх хэрэгтэй

иргэн 2015-11-27 176.57.33.71

ХУРЦААР ТАВИХ АСУУДАЛ МӨН. ГЭХДЭЭ ЭНЭ ДУНД СУУГАА ЛХАГВАСҮМБЭРЭЛ ГЭЖ НӨХӨР ҮНЭХЭЭР БАЙГАЛИЙН ТӨЛӨӨ ТЭМЦЭЭД БАЙЙГААД СҮҮЛИЙН ҮЕД ЭРГЭЛЗЭХ БОЛЛОО. ЗҮГЭЭР Л ТӨСӨЛ, ХАНДИВТ ДУРЛАСАН НӨХӨР ШИГ СОНСОГДОЖ БАЙНА

Зочин 2015-11-27 192.190.254.252

Zaa yugaa ch medehgui yu hudlaa yum bicheed bgn. Ene dund tani durdaad bg hun bhgui. Burhan bolchihood baihad. Medehgui bol duugui ongorch sur

Зочин 2015-11-27 202.131.232.34

Ene иргэн(176.57.33.*) geseb erguu hen gedeg oligarhiin gar hol ve, hamsaatan ni yum bish uu.

Зочин 2015-11-27 81.244.249.199

Дээрх сэтгэгдлийг бичсэн нөхрийг шалгах хэрэгтэй. АЙПИ мэдээлэл нь news.mn-д бий.

Зочин 2015-11-27 202.9.40.63

yugaa dongosood baigaam be hunii amnii tuhai yrij baihad

Зочин 2015-11-27 202.9.40.63

tagnuul ene nuhuriig haraandaa abah heregtei

Би-1 2015-11-27 103.29.144.2

Дэндүү юм аа.Одоо яах вэ? УИХ,ЗГ-ын гишүүд ээ. Ерөнхийлөгч ээ. Хэлэх үг алгаа?????

Зочин 2015-11-27 103.10.197.90

Номтойбаярын МАК тэнд лицензтэй гэсэн биз дээ. Номтойбаяраас өөр хэн хүн алж чадах вэ дээ

CCC 2015-11-27 103.57.94.103

TER UNEN... MASLIIN HUTGAAR HUN ALANGAA ALDAA BIZ DE.... TORD GARSAN ERUUGIIN ELEMENT

Зочин 2015-11-27 202.180.216.162

Хөөрхий дөө, ёстой мундаг залуу байсан байна билээ. Хайран сайхан залуу, хайран сайхан эх оронч, байгаль хамгаалагч. За яахав та нар тэгж л бай, аяндаа байгаль өөрөө учрыг нь олдог юм дөө. Байгаль сүйтгэх бол хамгийн том нүгэл, нүгэл үйлдсэн бүхэн нүглээ заавал үүрдэг жамтай. Энэ муухай ертөнцөд дахиж бүү төрөөрэй, илүү сайн төрлийг олж, сайхан ертөнцөд төрөх болтугай.

Зочин 2015-11-27 202.170.71.106

Залуухан хүн байж ямар сүрхий юм бэ. Сайн шалгах хэрэгтэй.