"Ялсан намын дарга, Ерөнхий шүүгч хоёр шүүх байгууллагыг удирдах нь" | News.MN

"Ялсан намын дарга, Ерөнхий шүүгч хоёр шүүх байгууллагыг удирдах нь"

"Ялсан намын дарга, Ерөнхий шүүгч хоёр шүүх байгууллагыг удирдах нь"

"Ялсан намын дарга, Ерөнхий шүүгч хоёр шүүх байгууллагыг удирдах нь"

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр /2020.04.15/ Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэхийг нь хэлэлцэн дэмжлээ.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлттэй холбоотойгоор 2012 онд батлагдсан Монгол Улсын шүүхийн тухай хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Шүүхийн захиргааны тухай хууль, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг нэгтгэн Монгол Улсын шүүхийн тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийн төслийг Хууль зүй, дотоод хэргийн яамнаас боловсруулсан.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд тусгасан Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавих шаардлага, томилох журам, шүүхийг тойргийн зарчмаар байгуулж болох зохицуулалтыг Шүүхийн тухай хуульд нийцүүлэх шаардлагын үүднээс энэхүү төслийг боловсруулж байгаа юм.

Хуулийн төсөлд:

-Шүүхийн тогтолцоог шинэчлэн тодорхойлох, шүүх эрх мэдлийн өөрөө удирдах ёсыг хэрэгжүүлэх зорилго бүхий Шүүгчдийн зөвлөлийг ажиллуулах, бүх шатны шүүхийн болон шүүгчийн болон ерөнхий шүүгчийн бүрэн эрхийг тодорхойлох;

-Улсын дээд шүүх, түүний бүрэн эрх, Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан, Ерөнхий шүүгчийн бүрэн эрхтэй холбоотой зохицуулалт;

-Давж заалдах болон анхан шатны шүүх, түүний бүрэн эрх;

-Шүүгчид тавих болзол, шаардлага, шүүгчийг сонгон шалгаруулах, томилох журам, мэргэшүүлэх үйл ажиллагаа, шүүгчийн бүрэн эрх үүсэх, дуусгавар болох үндэслэл, журам, шүүгчийн хараат бус байдал, түүнийг хангах баталгаа, шүүгчид хориглох зүйл;

-Шүүгчид хүлээлгэх хариуцлага, оногдуулах сахилгын шийтгэлийн төрлүүд;

-Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдал, анхан шатны шүүх хэрэг, маргааныг хамтын зарчмаар шийдвэрлэхдээ шүүх хуралдаанд оролцох иргэдийн хяналтыг сайжруулах, оролцоо итгэлийг нэмэгдүүлж, үр нөлөөг дээшлүүлэх;

-Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэн эрх, ерөнхий зөвлөлийн гишүүдийг нэр дэвшүүлж томилж, сонгох журам болон зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавих шаардлага, Шүүхийн мэргэшлийн хороо, шүүхийн захиргаа буюу Тамгын газар, шүүхийн захиргааны ажилтны эрх зүйн байдал;

-Шүүхийн сахилгын хорооны бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавих шаардлага, томилох журам зэргийг тусгасан байна.

Төслийн ажлын хэсгийн гишүүн О.Зандраагийн мэдээллээр "Мэргэжлийн хорооны бүтэц бүрэлдэхүүн өөрчлөгдөж байгаа. Мэргэжлийн хорооны сонгон шалгаруулалт шинэ хуулийн дагуу явна. Шүүхийн Ерөнхий зөвлөл өөрийн бүтцийн байгууллага болох Мэргэжлийн хороогоороо дамжуулж хуульчдаас шилж сонгох шалгалтыг явуулж байгаа. Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хийх явцад хоёр өөр санал гарсан. Жишээ нь Мэргэжлийн хороо гэж байх үгүй эсэхэд зөрөлдсөн. Дийлэнх нь Мэргэжлийн хороо байх нь зөв гэж үзсэн учраас оруулж ирсэн. Мэргэжлийн хорооноос суурь болон мэргэжлийн шалгалтыг авч онооны эрэмбээр нь дараалуулж оруулж байгаа нь маргаан гаргадаг. Жишээ нь 100 онооноос 90 оноо авсан хүн шүүгч болдоггүй 60 оноо авсан нь шүүгч болчихлоо гэдэг асуудал гардаг. Цаашдаа энэ асуудал яригдах учраас Мэргэжлийн хорооны үнэлгээг тэнцсэн, тэнцээгүй гэдгээр ангилалт хийж оруулж байгаа. Тэнцсэн бүх хүн нэг гараанаас Ерөнхий зөвлөлд оруулж хэлэлцүүлнэ.  Ингээд хэнийг шүүгчээр томилохоо Ерөнхий зөвлөлөөс Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ.

Мөн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг тусгайлсан хуулиар олгоно гэсэн заалт орж ирсэн. Үүнтэй холбоотойгоор шүүгч нарын томилгооны асуудал хөндөгдөнө. Одоо бол шүүгчдийг Ерөнхийлөгч томилдог. Тэгвэл Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр танхимын тэргүүн тус тусын шүүхийн ерөнхий шүүгчийг тухайн шүүхийн зөвлөгөөнөөс томилох юм. Харин ерөнхий шүүгч нь  танхимын тэргүүнийг томилох заалт оруулсан" гэв.

ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА Х.НЯМБААТАР:

Хуульчдаас шүүгчдийг сонгон шалгаруулдаг байгууллагаа хараат бус болгоход төслийн ач холбогдол оршино. Хэдхэн төгрөгөөс болж орон тооны бус байдлаар явна, хөрөнгө мөнгө хэмнэнэ гэдэг ойлголтоос салах хэрэгтэй. Таван хүний санхүүгийн асуудал хүнд гэдэг тайлбар биш гэж бодож байна. Бүх шатны ерөнхий шүүгчдийг дотроос нь шалгаруулах тохиолдолд хуваарилагдаж ирсэн хэргийг шүүгчдэд хуваарилдаг цахим төхөөрөмжийг Шүүхийн тухай хуульд тодорхой тусгамаар байгаа юм. Энэ нь хэн нэгнээс хамааралгүй байдлаар хэрэг маргааныг шийднэ гэсэн үг. Тойргийн зарчмаар шүүх байгуулагдахад үүнийгээ бид энэ төсөлдөө тодорхой тусгах шаардлагатай. Гишүүдээс гарч буй Мэргэжлийн хороог маш тодорхой байгуулах хэрэгтэй.  Шүүхийн шийдвэр хэрэгждэг байх тогтолцоог бид ярьсаар байгаа ч  энэ удаад төсөл боловсруулсан ажлын хэсэг хойшлуулсан. Шүүх эрх мэдлийн харьяанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг аваачиж ял эдлүүлэхээс бусад иргэний болон захиргааны шийдвэр гүйцэтгэлийн ажиллаагааг гаднын орнуудын жишгээр хараат бус байдал руу шилжүүлэх явдал. Өнөөдөр Ерөнхий сайдын захирамжаар томилогдсон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга Ерөнхий сайддаа оногдуулсан захиргааны шийдвэрийг хэзээ ч хэрэгжүүлэх боломжгүй. Өнөөдөр захиргааны болон иргэний шийдвэр гүйцэтгэлийн хувь хэмжээ маш муу байгаа.

УИХ-ЫН ГИШҮҮН О.БАТНАСАН:

Мэргэжлийн хороо гэж байх ёстой юм уу. Ингээд салбарлаад байвал шүүхийн бие даасан, хараат байдал нь алдагдана. Шүүх хараат бус байснаар шүүхийн эрхзүйн  байдал сайжирна гэсэн үг. Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хийхдээ ямар нэгэн даргыг битгий аваасай гэж бодож байна. Дараа нь тийм захиалгаар тэр заалт орсон гэж хэлж болохгүй. Шүүхийн эрхзүйг сайжруулах алтан боломж ирж байгаа учраас хуулиа сайн боловсруулж шүүгчид  шударга нийгмийн төлөө ажиллаасай гэж хүсч байна.

УИХ-ЫН ГИШҮҮН Ш.РАДНААСЭД:

Нээлттэгээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн тавыг сонгоно гэснийг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн тавыг Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороо нэр дэвшүүлэн томилгооны сонсгол хийж, Улсын Их Хурал хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар томилно гэж хайрцаглачихсан. Ж.Батзандан гишүүний хэлж байгаа нь үнэн. Ялсан намын дарга, Ерөнхий шүүгч хоёр шүүхийн байгууллагыг удирдах ийм хэмжээний бүтцийг бид зурчихсан байна. Шүүх засагалалаа шүүгч нарт өөрсдөд нь өгье гэж байгаа бол ийм хэлбэр рүү орж болохгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Mongol5 2020-04-15 103.229.120.2

ШИНЭ ГЭМТЭЛИЙН ЭМНЭЛЭГИЙН ХАВИАР БАЙДАГ АВТО УГААЛГА МОНГОЛЫН ХАМГИЙН ХЯМД БАС САЙН ЮМ БН. ТОМ МАШИН БҮТЭН 25000 ЗАЙСАНД 40 ӨӨР ИХ УДААН УГААЛГААД МЭДДЭГҮЙ БАЙЖ ХАЙРАН МӨНГӨ. ӨРСӨЛДӨХ УГААЛГА ИХ УГААГЧИД АЖИЛЛАХ ОЙРХОН ЮМ БНШД

Avatar

Иргэн 2020-04-15 192.82.64.220

Раднаасэд, Нямбаатар нарт энэ талаар саналаа бичиж байсан одоо ухаарсан царай гаргаад, тухайн үед туйлын зөв гээд орилоо л байсан. Одоо ерөнхий зөвлөлийн тал хувийг ялсан нам нь, сахилгын хорооны 60 хувийг бас ялсан нам нь сонгох үндсэн хууль баталсан. Шүүх улс төрчдийн, тодруулбал ялсан намын гарт очсон. Та нар ийм л Үндсэн хууль батласан. Шүүхэд асуудал байгаа ч одоо бүр дордсон. Хүссэнээр чинь жинхэнэ улс төрийн байгууллага болсон. ИХ-ын СХороо нь хүссэн шүүгчээ огцруулж, шийдвэр гаргуулна.

Avatar

radnaased 2020-04-15 202.55.188.43

oimschin bayrsaihanii asuudal yu bson be

Avatar

zochin 2020-04-15 202.55.188.43

shuuhiinheniig atg sain shalgah heregtei

Avatar

иргэн 2020-04-15 202.70.34.70

Раднаасэд зөв хэлжээ. Шүүхийг улс төрийн нөлөөний байгууллага болгож хэрхэвч болохгүй.

Avatar

Шүүгч 2020-04-15 103.10.22.80

ШҮүхийн хууль дээд шүүхийн босоо удирдлагыг сэргээж түүгээр дамэуулж шүүхэд нөлөөлж байх гэсэн нууц бодлоготой төслийг Нямдорж Батсүрэн хоёр хийжээ. Раднаасэд олж харсан бна.Тиймхууль хийсэн хүиүүсээс ял амуух цаг бас ирнээ

Avatar

Зочин 2020-04-15 103.111.68.3

РАДСЭД ГЭДЭГ ТАХАЛ ҮХЭЖ ДАЛД ОРООСОЙ….

Avatar

Vol 2020-04-15 103.9.236.1

Раднаасэдийг харахаа нээрээ Цензургүй сурвалжлага нь санаанд орох юм. Үнэн бол одоо цаг нь дууссан байхаа

Avatar

Раднаасэд ЖДҮХСангаас авсан 14 тэрбумаа яасан ??? Төлсөн үү ?? 2020-04-15 66.181.191.241

Раднаасэд ахан дүүсийнхээ хамт цензургүй сурвалжлагаар илэрсэн ЖДҮХСангаас авсан 14 тэрбумаа төлсөн үү ???

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж