Сэтгүүлч, зураглаачид даатгалд хамрагдана

Хуучирсан мэдээ: 2015.11.27-нд нийтлэгдсэн

Сэтгүүлч, зураглаачид даатгалд хамрагдана

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл(МСНЭ), Практикал даатгалаас санаачлан  “Сэтгүүлчийн гэнэтийн ослын даатгал”-ын гэрээ байгуулах ажиллагаа өнөөдөр Практикал даатгалын байранд боллоо. Эхний ээлжинд "Сэтгүүлчийн гэнэтийн ослын даатгал"-ын эрхийн бичгээр шагнуулсан нэр бүхий 18 сэтгүүлчид болон МСНЭ-ийн Удирдах зөвлөлийн гишүүд сайн дурын даатгалд хамрагдах юм байна. Тодруулбал өнгөрсөн сард болсон "Хэвлэл мэдээллийн салбарын урлагийн наадам 2015"-д байр эзэлсэн сэтгүүлчид уг даатгалд хамрагдах эрхийн бичгээр шагнуулж байжээ.

МСНЭ, Практикал даатгалаас санаачилсaн уг сайн дурын үйлчилгээг ийнхүү шинээр нэвтрүүлж эхэллээ. Эрсдэл өндөртэй, мэдээллийн халуун цэг дээр ажиллаж байдаг хэвлэл мэдээллийн салбарын сэтгүүлч, зураглаач, гэрэл зурагчин, нийт албан хаагчид энэхүү сайн дурын даатгалд хамрагдах боломжтой. Даатгалын хураамж 50 мянган төгрөг бөгөөд нөхөн төлбөрт 5 сая төгрөг хүртэл мөнгө олгогдох юм байна.

Ч.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж