Цэнгэлдэх хүрээлэнг эмнэлэг болгон өөрчилж байна

Хуучирсан мэдээ: 2020.04.15-нд нийтлэгдсэн

Цэнгэлдэх хүрээлэнг эмнэлэг болгон өөрчилж байна

Цэнгэлдэх хүрээлэнг эмнэлэг болгон өөрчилж байна

Дэлхий даяар шинэ коронавирустай тэмцэж, байгаа бүхий л нөөц бололцоогоо ашиглаж байна. Энэ удаад дэлхийн спортын томоохон цэнгэлдэх хүрээлэнгүүд эмнэлэг болгон хувирч байна.

  • Уэльс улс, “Миллениум” цэнгэлдэх

Уэльс улсын хөлбөмбөг болон регбигийн шигшээ багуудын тоглолтоо зохион байгуулдаг энэхүү цэнгэлдэх одоо 2 мянган хүний багтаамжтай эмнэлэг болж байна.

Уэльс улс, “Миллениум” цэнгэлдэх
Уэльс улс, “Миллениум” цэнгэлдэх

 

  • Англи улс, “Тоттенхэм Хотспур” цэнгэлдэх

Английн хөлбөмбөгийн Премьер лигийн Тоттенхэм Хотспур багийн гэр болсон энэхүү цэнгэлдэх Лондон хотын сайн дурын хоол хүнс түгээх бааз, шинэ коронавирусийн шинжилгээ авах болон эрүүл мэндийн ажилчдын байр болжээ.

Англи улс, “Тоттенхэм Хотспур” цэнгэлдэх
Англи улс, “Тоттенхэм Хотспур” цэнгэлдэх
  • Герман улс, “Сигнал Идуна Парк” цэнгэлдэх

Германы хөлбөмбөгийн Бундеслигийн Боруссиа Дортмунд багийн 81,365 хүний суудалтай цэнгэлдэх шинэ коронавирусийн шинжилгээ, эмчилгээ хийдэг эмнэлэг болжээ.

Герман улс, “Сигнал Идуна Парк” цэнгэлдэх
Герман улс, “Сигнал Идуна Парк” цэнгэлдэх
  • Бразил улс, “Маракана” цэнгэлдэх

Бразил улсын Рио-де-Жанейро хотын Маракана цэнгэлдэхийн гаднах асар том автомашины зогсоолыг ашиглах эмнэлэг барьж байна.

Бразил улс, “Маракана” цэнгэлдэх
Бразил улс, “Маракана” цэнгэлдэх
  • Бразил улс, “Пакаэмбу” цэнгэлдэх

Бразил улсын өөр нэгэн том хот болох Сан-Пауло хотын Пакаэмбу цэнгэлдэх дотор 200 хүнийг хүлээн авах чадалтай эмнэлэг барьж байна.

Бразил улс, “Пакаэмбу” цэнгэлдэх
Бразил улс, “Пакаэмбу” цэнгэлдэх
  • АНУ, “Хард Рок” цэнгэлдэх

АНУ-ын Майами хотын Хард Рок цэнгэлдэхийн гаднах асар том талбайг ашиглан машинтайгаа зорчиж буй хүмүүст зориулан шинэ коронавирусийн шинжилгээний төв байгуулжээ.

АНУ, “Хард Рок” цэнгэлдэх
АНУ, “Хард Рок” цэнгэлдэх
  • БНХАУ, “Хуншань” цэнгэлдэх

БНХАУ-ын Ухань хотын Хуншань спортын төвд 1110 хүний багтаамжтай эмнэлэг бий болгосон ч шинэ коронавирусийн тархалт тус хотод буурч байгаа тул хаажээ.

БНХАУ, “Хуншань” цэнгэлдэх
БНХАУ, “Хуншань” цэнгэлдэх
  • АНУ, US Open талбайн теннисний иж бүрдэл талбай

АНУ-ын Нью-Йорк хотын US Open талбайн теннисний иж бүрдэл талбайд өдөрт 25 мянга хоол хүнс түгээх төв, 300 хүний багтаамжтай эмнэлэг босгожээ.

АНУ, US Open талбайн теннисний иж бүрдэл талбай
АНУ, US Open талбайн теннисний иж бүрдэл талбай
  • Энэтхэг, Үндэсний спортын төв

Энэтхэг улсын Мумбай хотод байрлах үндэсний спортын төвийг барилгыг 300 хүний багтаамжтай эмнэлэг болгожээ.

Энэтхэг, Үндэсний спортын төв

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
7
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж