Дэлхий даяар шинэ коронавирустай тэмцэж, байгаа бүхий л нөөц бололцоогоо ашиглаж байна. Энэ удаад дэлхийн спортын томоохон цэнгэлдэх хүрээлэнгүүд эмнэлэг болгон хувирч байна.
- Уэльс улс, “Миллениум” цэнгэлдэх
Уэльс улсын хөлбөмбөг болон регбигийн шигшээ багуудын тоглолтоо зохион байгуулдаг энэхүү цэнгэлдэх одоо 2 мянган хүний багтаамжтай эмнэлэг болж байна.
- Англи улс, “Тоттенхэм Хотспур” цэнгэлдэх
Английн хөлбөмбөгийн Премьер лигийн Тоттенхэм Хотспур багийн гэр болсон энэхүү цэнгэлдэх Лондон хотын сайн дурын хоол хүнс түгээх бааз, шинэ коронавирусийн шинжилгээ авах болон эрүүл мэндийн ажилчдын байр болжээ.
- Герман улс, “Сигнал Идуна Парк” цэнгэлдэх
Германы хөлбөмбөгийн Бундеслигийн Боруссиа Дортмунд багийн 81,365 хүний суудалтай цэнгэлдэх шинэ коронавирусийн шинжилгээ, эмчилгээ хийдэг эмнэлэг болжээ.
- Бразил улс, “Маракана” цэнгэлдэх
Бразил улсын Рио-де-Жанейро хотын Маракана цэнгэлдэхийн гаднах асар том автомашины зогсоолыг ашиглах эмнэлэг барьж байна.
- Бразил улс, “Пакаэмбу” цэнгэлдэх
Бразил улсын өөр нэгэн том хот болох Сан-Пауло хотын Пакаэмбу цэнгэлдэх дотор 200 хүнийг хүлээн авах чадалтай эмнэлэг барьж байна.
- АНУ, “Хард Рок” цэнгэлдэх
АНУ-ын Майами хотын Хард Рок цэнгэлдэхийн гаднах асар том талбайг ашиглан машинтайгаа зорчиж буй хүмүүст зориулан шинэ коронавирусийн шинжилгээний төв байгуулжээ.
- БНХАУ, “Хуншань” цэнгэлдэх
БНХАУ-ын Ухань хотын Хуншань спортын төвд 1110 хүний багтаамжтай эмнэлэг бий болгосон ч шинэ коронавирусийн тархалт тус хотод буурч байгаа тул хаажээ.
- АНУ, US Open талбайн теннисний иж бүрдэл талбай
АНУ-ын Нью-Йорк хотын US Open талбайн теннисний иж бүрдэл талбайд өдөрт 25 мянга хоол хүнс түгээх төв, 300 хүний багтаамжтай эмнэлэг босгожээ.
- Энэтхэг, Үндэсний спортын төв
Энэтхэг улсын Мумбай хотод байрлах үндэсний спортын төвийг барилгыг 300 хүний багтаамжтай эмнэлэг болгожээ.
Холбоотой мэдээ