Германы “Наймунстер” амьтны хүрээлэнгийн удирдлагууд үйл ажиллагаагаа эхлүүлэхийг уриалж, хандив тусламж хүсч, Засгийн газраас олгох 100 сая еврогийн тусламжийн багцад амьтны хүрээлэнгүүдийг хамруулах хүсэлт тавьсан байна. Учир нь коронавирусийн улмаас хөл хорио тогтоосны улмаас үйл ажиллагаа нь зогссон амьтны хүрээлэн ямар ч орлогогүй болж, амьтдаа тэжээх боломжгүй байдалд хүрчээ.
Ингэснээр амьтдыг өөр нэг амьтнаар хооллоход хүрч байгааг тус амьтны хүрээлэнгийн захирал Верена Каспери ярьжээ.
Тэрбээр “Бид амьтдаа аль хэдийн жагсаагаад эхэлсэн. Аль нэгийг нь түрүүлж нядлах хэрэгтэй болно шүү дээ. Энэ мэдээж тийм амар зүйл биш. Гэхдээ л үүнээс өөр сонголтгүй болж байна. Бүгд өлбөрч үхэхийг нь харснаас арай дээр сонголт гэж бодож байна” хэмээн ярьсан байна.
Далайн хав, оцон шувуу зэрэг амьтдыг өдөр бүр шинэ загасаар хооллох шаардлагатай байдаг ба одоогоор энэ амьтны хүрээлэн 175 мянга еврогийн алдагдалд оржээ.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ