Бар ямаатай “нөхөрлөв”

Хуучирсан мэдээ: 2015.11.27-нд нийтлэгдсэн

Бар ямаатай “нөхөрлөв”

Сибирийн Приморский амьтны хүрээлэнд бар ямаатай нөхөрлөсөн жигтэй явдал болжээ. Амьтны хүрээлэнгийн ажилтнууд Амур нэрт барыг хооллохоор энэ долоо хоногийн эхээр амьд ямаа торонд нь оруулсан байна. Гэтэл “ганцаардсан” бар өөрт нь хоол болохоор ирсэн ямаанд энэрэнгүй хандаж “нөхөрлөх” болжээ. Тимур гэж нэрлэгдэх болсон ямаа бараас огтхон ч айгаагүй хаа явсан газар нь дагах болсон байна. Ямаа барын хэвтэр дор шөнө нь хоноглож, өдөржин хаа явсан газар нь дагадаг болоод дөрөв хоножээ. Тэдний энэ “нөхөрлөл” хэд хоног үргэлжлэх нь олны анхаарлыг татаж байна.  

Сибирийн бар нь нэн ховордсон төрөл зүйл бөгөөд 500 орчим үлдсэн аж. Сибирийн барын тоо толгойг хамгаалахад ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин онцгой анхаарал хандуулдаг байна.

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: NBC NEWS

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж