ЭМЯ: Коронавирусийн халдварын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэх гэж байна.
Posted by News.mn on Tuesday, April 14, 2020
Нэмэлт:
“Сонгдо”-гийн хоёр өвчтөнийг үргэлжлүүлэн тусгаарлахгүй”
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаагаас түргэвчилсэн оношлуураар эерэг гараад, PCR-аар сөрөг гарсан тохиолдол Монголд өмнө нь гарч байсан эсэх, мөн “Сонгдо” эмнэлгийн хоёр өвчтөнийг үргэлжлүүлэн ажиглалтад авах эсэхийг тодрууллаа.
-Сонгдо” эмнэлгийн хоёр өвчтөнд түргэвчилсэн оношлуураар Covid-19 илэрсэн ч PCR-аар үгүйсгэгдсэн байна. Урьд нь ийм тохиолдол Монголд гарч байсан уу?
-Эмнэлэгт хэвтэж байгаа, сэжигтэй хүмүүст түргэвчилсэн оношлуур тавьж байгаа. Ингээд үзэхэд эерэг үзүүлэлт гараагүй. Өөрөөр хэлбэл, түргэвчилсэн оношлуураар эерэг гараад, PCR-аар сөрөг гарсан тохиолдол Монголд өмнө нь гараагүй.
-“Сонгдо” эмнэлгийн хоёр өвчтөнийг үргэлжлүүлэн ажиглалтад авах уу?
-Тухайн хоёр өвчтөн нь хоёулаа уушигны өвчлөлтэй учир рентген зурагт бага зэрэг сүүдэр харагдсан. Тиймээс “Сонгдо” эмнэлгээс түргэвчилсэн оношлуураар Covid-19-ийн сорил тавихад, эерэг гарсан. ХӨСҮТ-өөс PCR-аар сорьцыг оношлоход сөрөг гарсан. Тиймээс дээрх хоёр өвчтөнийг үргэлжлүүлэн ажиглалтад авах шаардлагагүй. Учир нь, халдвартай бүс нутгаар аялаагүй, өвчтэй, сэжигтэй хүнтэй хамт байсан, халдвартай бүс нутгаас эмнэлгийн тусламж үйлчилгээ аваагүй өвчтөнүүд байсан.
-Тэр 80 настай хүний ачийг Улаан-Үдээс ирсэн даруйд нь яагаад тусгаарлаагүй юм бэ?
-Ач хүү нь хоёрдугаар сарын 23-27-нд Улаан-Үдээр аялсан. Тухайн үед Улаан-Үдэд шинэ коронавирусийн өвчлөл гараагүй байсан тул тухайн иргэнийг тусгаарлах шаардлагагүй байсан. Улаан-Үдээс ирснээс хойш бараг хоёр сар болсон тул халдвар судлалын хамааралгүй болохоор ач хүүг нь ч тусгаарлахгүй.
-Халдвартай нь батлагдсан иргэдийн биеийн байдал ямар байна вэ?
-Covid-19-ийн халдвар болох нь батлагдсан 30 тохиолдлын 25 нь нь ХӨСҮТ-д одоогоор хэвтэн эмчлүүлж байгаа. Өвчтөнүүдийн биеийн байдал хэвийн буюу тогтвортой байна.
ЭМЯ: Халдвар авсан өвчтөнүүдийн 30 хувьд шинж тэмдэг илрэхгүй байна
Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн тархалттай холбоотой асуудлаар ээлжит мэдээллээ хийж байна.
Эрүүл мэндийн яамны газрын дарга Д.Нарангэрэл:
Дэлхийн хэмжээнд 1.9 сая иргэн шинэ коронавирусийн халдвар авснаас 1.3 сая хүн эрүүл мэндийн тусламж авч, эмлчүүлж байна.
Халдвар АНУ, Франц, Швейцарь, Их Британь, Герман, Туркт өндөр байна. Тархац хурдан, халдвар олон хүнийг хамарч байна. Халдвар 2-3 дахин эрчтэй явж байна.
ОХУ анхаарал татаж байна. Сүүлийн 7 хоногт халдвар гурав дахин нэмэгдэж, 21202 хүн өвчилсөн., 22 хүн нас барсан. Москва хот орчимд тархалт өндөр байна. Өөрийгөө тусгаарлах дэглэм сайн бариагүйгээс халдвар тархсан гэж мэргэжилтнүүд үзсэн. Халдвар авсан хүмүүсийн 30 хувьд шинж тэмдэг илрэхгүй байгаа учраас тусгаарлалтын дэглэм сахих, зайнаас харьцах нь чухал байна гэдэг зөвлөгөөг өгч байна.
Иймээс иргэд эмнэлгээр, олон нийтийн газраар явахгүй байх.
Хятадад 36 тохиолдол зөөвөрлөгдөж орж ирж байна. Гадаадаас орж ирсэн иргэдийг 28 хоног тусгаарлах шийдвэр гаргасан байна.
Монгол Улсад 30 тохиолдол зөөвөрлөгдөн орж ирснээс тав нь эмчлэгдсэн. Өнөөдөр сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Ажиглалтад байгаа хүмүүсийн биеийн байдал хэвийн байна.
Сонгдо эмнэлэгт хоёр сэжигтэй тохиолдол гарч, 300 гаруй хүнийг хөл хорионд буюу ажиглалтад авсан. Хоёр хүнээс халдвар илрээгүй, харшил халдварын өвчтэй байсан учраас хуурамч фозитив илэрсэн нь баталгаажуулалтаар батлагдсан.
ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү:
-“Сонгдо” эмнэлэгт өчигдөр /2020.3.14/ сэжигтэй тохиолдол гарлаа гэх мэдээлэл ирж, их ажил боллоо. Ингээд нэг нь “Сонгдо”-д тусгаарлагдаж, нэг нь ХӨСҮТ-д очиж дахин шинжилгээнд орсон. PCR-аар шинжилгээний хариу сөрөг гарсан. Түргэвчилсэн оношлуурын хариу эцсийн хариу болохгүй. Мөн өчигдрийн байдлаар ХӨСҮТ-д тусгаарласан 30, тандалтын 19 шинжилгээ, Дундговь аймгаас ирсэн таван сорьцын хариуд вирус илрээгүй. Ингээд ХӨСҮТ-д 245 хүн ажиглалтад байна. Тандалт судалгаа эмчилгээ үргэлжлэн хийгдэж байна.
Холбоотой мэдээ