UFC 249 өдөрлөг ирэх сард эргэн ирнэ | News.MN

UFC 249 өдөрлөг ирэх сард эргэн ирнэ

UFC 249 өдөрлөг ирэх сард эргэн ирнэ

UFC 249 өдөрлөг ирэх сард эргэн ирнэ

Мэргэжлийн холимог тулааны дэлхийн шилдэг холбоодын нэг UFC ирэх тавдугаар сарын 9-нд эргэн ирэх боломжтой ажээ. MMA Fighting сайт өчигдөр(2020.04.14) энэ тухай анхлан мэдээлсэн байна. UFC 249 өдөрлөгийн сурталчилгаа хариуцсан хоёр хүн энэхүү өдөрлөгийг ирэх сарын 9-нд АНУ-ын Калифорниа, Техас, Флорида мужуудын аль нэгэнд нь зохион байгуулагдах боломжтой гэжээ.

Харин тус холбооны ерөнхийлөгч Дана Уайт ESPN сайтад өгсөн ярилцлагадаа удахгүй зохион байгуулагдах боломжтой өдөрлөгийн тулаануудыг зарлажээ.

  • Тони Фергусон – Жастин Гаетже
  • Хенри Гехудо – Доминик Круз
  • Аманда Нюнес – Фелисиа Спенсер
  • Францис Нганну – Жейрзиньо Розенструйк
  • Жереми Стефенс – Калвин Каттар
  • Дональд Серроне – Антони Петтис
  • Грег Харди – Йорган де Кастро
  • Алексей Олейник – Фабрисио Вердум
  • Карла Эспарза – Майкл Уатерсон
  • Роналдо Сауза – Юриа Хол
  • Висенте Люквэ – Нико Прайс
  • Чарлес Роза – Брайс Митчелл гэсэн тулаанууд ирэх тавдугаар сарын 9-нд зохион байгуулагдах өдөрлөг дээр тулалдах боломжтой аж.

UFC холбооны ерөнхийлөгч Дана Уайт энэ сарын 10-нд албан ёсны мэдэгдэл хийж, UFC холбоотой гэрээтэй, шууд дамжуулалтыг нь хариуцан ажилладаг ESPN сувгийн зүгээс энэхүү өдөрлөгийг цуцлахыг хүссэн гэж мэдээлсэн. Мөн тэрбээр UFC холбооны тулаанууд хөл хорионы дараа дэлхийн спортын тэмцээнүүдээс хамгийн түрүүнд эргэн ирэх болно гэж мэдэгдсэн.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж