ТББХ: Б.Батзоригийг чөлөөлөхийг дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2020.04.15-нд нийтлэгдсэн

ТББХ: Б.Батзоригийг чөлөөлөхийг дэмжлээ

ТББХ: Б.Батзоригийг чөлөөлөхийг дэмжлээ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Батзоригийн бүрэн эрхийг чөлөөлөх саналыг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Б.Батзориг УИХ-ын гишүүний  бүрэн эрхээс чөлөөлөгдөх хүсэлтээ энэ сарын 3-нд УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлсэн юм. Энэ дагуу өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн, дэмжлээ. Байнгын хорооны хуралдаанд 11 гишүүн оролцож, 10 гишүүн Б.Батзориг гишүүний УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх  саналыг нь дэмжлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Б.Батзориг гишүүнийг өргөдлөө өгөөд явах ёстой гэж бодохгүй байна. Энэ хүн танай намын даалгавраар явсан. ЖДҮХС-аас УИХ-ын 49 гишүүн зээл авсан. АТГ ноолоход амар гэж Б.Батзоригийг оролдож байгаа. Түүнээс захиалсан хүнийг нь шийтгээгүй. Үндсэн хууль дээр УИХ 76 гишүүнтэй байна гэж заасан.  75 болоход нь нөхөн сонгууль болгох гэтэл та нар болгоогүй бултсан. Сонгууль ч хийдэггүй дээрээс нь  ингээд явуулаад байгаа нь УИХ-ын дархлаа алдагдаж байна. Ядаж энэ хүнээ авч үлдье. Би түүний гэм буруугийн талаар юм хэлэхгүй. ЖДҮ-д холбогдсон нэгийг нь явуулчхаад үлдсэн 48 гишүүн нь яасан тайван амгалан байна вэ. Ичихгүй байна уу нэг нөхрөөрөө туг тахиж байгаагаас. Хэрэв Б.Батзориг гишүүнийг явуулж байгаа бол ичээрэй гэж хэлмээр байна. Ард нь шударга ёс яриад үлдэх үү. ЖДҮХС-аас 950 сая төгрөг авсан хүмүүс хамт өргөдлөө өгөөд яв. Эсвэл энэ хүнээ үлдээгээд сонгуулиар дүнгээ тавиулцгаа” гэсэн юм.

УИХ-ын гишүүн Б.Батзоригийг чөлөөлөх эсэх асуудлыг хэлэлцэнэ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2020.04.15/ 16.00 цагт хуралдаж, УИХ-ын гишүүн Батзоригийн бүрэн эрхээсээ түдгэлзэх хүсэлтийг хэлэлцэх юм.

УИХ-ын гишүүн Б.Батзориг УИХ-ын гишүүний  бүрэн эрхээс чөлөөлөгдөх хүсэлтээ энэ сарын 3-нд УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлсэн.

Тэрбээр, ЖДҮХС-гаас төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий аж ахуйн нэгжүүд зээл авсан асуудал гарсан. ХХААХҮ-ийн салбарыг хариуцаж байсны хувьд ёс зүйн хариуцлага хүлээх нь зөв гэж үзээд чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан юм.

Түүнд холбогдсон хэрэгт хамаарах шүүх хурал энэ сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогдсон боловч хойшлогдсон. Нийслэлийн Прокурорын газрын хүсэлтийн дагуу шүүх ажиллагаа болох хүртэл түүнд хилийн хязгаарлалт тогтоогоод байгаа билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж