АН САНХҮҮЖИЛТЭЭ ИЛ ЗАРЛАЛАА, МАН ЯАВ

Хуучирсан мэдээ: 2020.04.15-нд нийтлэгдсэн

АН САНХҮҮЖИЛТЭЭ ИЛ ЗАРЛАЛАА, МАН ЯАВ

АН САНХҮҮЖИЛТЭЭ ИЛ ЗАРЛАЛАА, МАН ЯАВ

Ардчиллын 30 жилийн түүхэнд анх удаа Ардчилсан нам санхүүжилтээ ил зарлалаа. Өмнө нь ингээд “Намынхаа төлөөлөн удирдах байгууллагын гишүүдийнхээ татвар, олон нийтийн хандиваар сонгуулийн кампанит ажлаа санхүүжүүлнэ” гэж мэдэгдсэн нам миний мэдэхээр 1990 оноос хойш лав гараагүй.

Бүгд л хөшигний ард наймаалцаж, луйврын шинжтэй хандивын арга хэмжээ зохион байгуулдаг байсан. Жишээ нь, Гаалийн гэх тодотголтой Баатарын хэрэг байна. Авлига авч байгаад гардуулахдаа “Намдаа хандив цуглуулж өгсөн” хэмээн булзаж нэг бухаж нэг үзэж байлаа.

Нэр бүхий эрхмийн “Ах” намын даргадаа өгсөн 50 мянган доллар эхлээд 50 сая төгрөг болж, тэр нь шат шатандаа хасагдсаар намын дансанд нь 15 сая төгрөг болж орсон талаар ч бичиж, ярьж байв.

Харин 2020 оны сонгуулийн босгон дээр Ардчилсан нам ҮБХ-ны зарим гишүүнээс 100 сая төгрөгийн татвар авч Үзэл баримтлал, Мөрийн хөтөлбөр боловсруулах, олон нийтэд танилцуулах, сурталчлах ажилдаа зарцуулна гэдгээ мэдэгдсэн нь Монголын улстөрд тогтоосон шинэ жишиг болов.

Гэвч энэ жишиг бусад намд маш хортой жишээ болжээ. Ардчилсан намын энэ жишгээр явъя гэхээр ар өврөө ухуулж, авлигал хээл хахуулын асуудал нь сөхөгдчих гээд сандарч байгаа гэнэ.

Сураг сонсох нь ээ нэг том намын Генсек нууц өрөөндөө нэг их наяд төгрөг бэлнээр хураачихсан байгаа гэх юм билээ. Толгой эргэм энэ их мөнгийг сонгуульд цацах юм гэнэ лээ.

Нэг Генсек ийн Арабын шах шиг мөнгөнд даруулж үхэх шахаж байхад нэг намын дарга “Нэр дэвшигчдээсээ нэг ч төгрөг авахгүй” хэмээн пээдэлзэж байх юм.

Гэтэл Үндэсний аудитын газар нэг нэр дэвшигчийн зарцуулах мөнгөний хэмжээг 400 саяас 700 сая хүртэл тогтоогоод өгчихсөн байдаг.

Дунджаар тооцвол нэг намаас дэвших 76 нэр дэвшигч 3.8 их наяд төгрөг сонгуульд зарцуулах нь.

Энэ мөнгийг улстөрийн намууд хандив, татвараар л босгох хуультай. Өөрөөр хэлбэл, төрийн мөнгө хулгайлж болохгүй, ЖДҮХС гэх мэт сангуудыг хоосолж болохгүй. Улсын төсвийн 3.6 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтаас 10 хувийн авлигал авч 360 тэрбумыг хусч болохгүй. 60 тэрбум мэтийн схем зохиож төрийн албыг худалдах замаар хөрөнгө босгож болохгүй.

Өөрөөр хэлбэл, Мөрийн хөтөлбөрөө олон нийтэд танилцуулж, хуульд заасан хэмжээнд хандив авч санхүүжилтээ босгоно. Нөгөөх нь гишүүдийнхээ татвараар сонгуульдаж болно.

Энэ бол улсад өнө удаан жил тогтсон жишиг ч Монгол Улсад бол анх удаа Ардчилсан намын хэрэгжүүлж буй юм.

Үүнийг янз бүрээр л харлуулж гадна дотнын үл бүтэх этгээдүүдээр Ардчилсан намыг ноцуулж байна. Бүр Ардчилсан намын 60 тэрбумын схем гэж гүтгэлэг тарааж байх юм.

60 тэрбумын схемыг Ардчилсан нам шиг ил зарладаггүйг, намынхаа ҮБХ-ны хурлаар хэлэлцүүлж батлуулалгүй хувийн компанийн байранд намын дарга нараа нэг нэгээр нь дуудаж танилцуулдгийг, ажлын ширээний ард бус архины ширээний ард хундага виски тулгангаа хийдгийг ард түмэн нүдээрээ үзэж, чихээрээ сонссон.

Монголын ард түмний мэлмий сохорч, чих нь дүлийрээгүй. Энэ бүхнийг мэдэж байгаа, харж байгаа, жигшиж байгаа.

Улс төрд шинэ жишиг тогтоож, нам дагасан хөрөнгө мөнгөний луйврын, хулгайн сүлжээг тас цохьсон Ардчилсан намыг түмэн үгээр гүтгэвч харлуулж чадахгүй. Үнэн үгэнд хүн өшөөтэй гэдэг шиг үнэнчээр яваа Ардчилсан намд өширхөх хүн олон боловч итгэж дэмжиж байгаа нь түүнээс мянга дахин олон билээ.

Эх сурвалж: “Ардчилал таймс”

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж