Хуучирсан мэдээ: 2020.04.15-нд нийтлэгдсэн

FASHION

Дэр даашинз орлоно

Дэр даашинз орлоно

Хэн нэгний инстаграм зураг од болоход бусад нь ч гэсэн дуурайдаг нь бичигдээгүй хууль билээ. Цар тахал, хөл хорионы үед ч энэ хууль үйлчилсээр л байна. Ингэж л #pillowchallenge инстаграм дээр эхэлсэн юм.

Нийгмийн цахим сүлжээнд “од болсон” энэхүү давалгаанд нэгдэхэд танд ердөө нэг, магадгүй хоёр том дэр, дэрээ загварлаг, богино даашинз болгох бүс хоёр л хэрэг болно. Ар тал нүцгэн хэвээрээ үлдэх болно. Гэхдээ урдаасаа та яг л цоо шинэ, ханцуйгүй, богино, нарийн бэлхүүстэй, хөвсгөр, загварын тайзан дээрээс л харж болохоор зоригтой, шийдмэг, өвөрмөц, бага зэрэг тачаангуй мини даашинз өмссөн мэт харагдана гэдэгт итгээрэй.

Энэ бол жинхэнэ абсурд загвар, дүр төрх бүрдүүлэх суут санаа. Учир нь та зураг авч байгаагаас бусад өнцгөөс хэрхэн харагдаж буй нь огтхон ч хамаагүй. Тэгсэн хэр нь үр дүн нь сонирхолтой. Нийгмийн цахим сүлжээний байлдан дагуулагч Бриттани Завьер “Би дэрийг дотуур хувцас шиг хэтэрхий тачаангуй харагдахаасаа илүү хөөрхөн мини даашинз шиг харагдуулахыг хүссэн. Үр дүн нь надад их догь санагдлаа. Бүс маш чухал үүрэг гүйцэтгэсэн нь сонирхолтой” хэмээн бичсэн байна. Түүний дээрх давлагаанд нэгдсэн зураг даруй 60 мянга гаруй хүнд таалагдаж, сэтгэгдлээр булуулсан аж.

Ийнхүү дэрний давалгаа анх эхэлснээс хойш өдгөө инстаграм дээр #pillowchallenge хаштагтай 130 мянга гаруй зураг орсон байна. Тэдний олонх нь  том цагаан дэр, хар бүс сонгож байгаа бололтой. Гэхдээ нийтийн жишгийг дагах бус сөрж өөр өнгөтэй, хээтэй, минионы зурагтай дэр туршаад үзвэл болохгүй гэж үү. Танд алдах зүйл байхгүй шүү дээ. Тэртэй тэргүй та дэр өмсөж байгаагаас хойш.

 

Эх сурвалж: VOGUE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж