Хяналт шалгалтаар 1692 зөрчлийг илрүүлэв

Хуучирсан мэдээ: 2020.04.15-нд нийтлэгдсэн

Хяналт шалгалтаар 1692 зөрчлийг илрүүлэв

Хяналт шалгалтаар 1692 зөрчлийг илрүүлэв

Онцгой байдлын байгууллагаас улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа үйлдвэр, агуулахын барилга байгууламжид Гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт хяналт шалгалтыг 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 04 дүгээр сарын 03-ныг хүртэл зохион байгууллаа.

Дэлхийн дахинд дэгдээд буй “COVID-19” халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлээс хамгаалах зорилгоор Нийслэлийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн “Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг эрчимжүүлэх тухай” А/223 дугаар захирамжийн хүрээнд нийслэлд үйл ажиллагаа явуулж буй үйлдвэр, агуулахын зориулалтаар ашиглаж байгаа аж ахуй нэгж, байгууллагын барилга байгууламжуудын үйл ажиллагаа нь зогсоосон.

Харин хяналт шалгалтад орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа нийт 294 үйлдвэр, агуулахын барилга байгууламжийг хамруулж, 1692 зөрчил дутагдлыг илрүүллээ. Хяналт шалгалтын явцад 589 зөрчлийг арилгуулж, бусад зөрчлүүдийг арилгуулахаар гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага, мэдэгдэл, танилцуулгыг бичиж эрх бүхий албан тушаалтанд хүргүүлж, биелэлтэд хяналт тавин ажилласан юм.

Шалгалтын явцад галын дохиоллын систем суурилуулсан боловч ашиглалтын явцад мэргэжлийн байгууллагаар шалгуулж, засвар үйлчилгээ хийгээгүй, акт дүгнэлт гаргуулаагүй, барилгын нөөц гарц болон зам гарц дээр эд зүйл байрлуулсан, агааржуулалт, утаа зайлуулах системийн ашиглалтын хэвийн байдлыг хангаж ажиллаагүй.

Мөн стандартын шаардлага хангаагүй цахилгааны утсаар монтажласан, цахилгаан байгууламжийн өрөө тасалгааны хаалганд цахилгааны аюулгүй байдлаас хамгаалах санамж, тэмдэг, тэмдэглэгээ байрлуулаагүй, барилга байгууламжийн давхар тус бүрт хүн, эд хөрөнгийг нүүлгэн шилжүүлэх, аврах үйл ажиллагаа явуулах авралтын зам гарцын схем зургийг хийж байрлуулаагүй зэрэг зөрчлүүд илэрсэн байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж