Өмнөд Солонгосын 44 сая хүн сонгуульд саналаа өгнө | News.MN

Өмнөд Солонгосын 44 сая хүн сонгуульд саналаа өгнө

Өмнөд Солонгосын 44 сая хүн сонгуульд саналаа өгнө

Өмнөд Солонгосын 44 сая хүн сонгуульд саналаа өгнө

Өмнөд Солонгост өнөөдөр парламентын сонгууль болж байна. Цар тахлын үед болж буй сонгуулийн үйл явц олон улсын анхаарлыг татжээ. Коронавирусийн халдвараас сэргийлэн сонгогчид маск зүүж, бие биеэсээ нэг метрийн зайтай зогсох аж. Харин санал авах байранд сонгогчдын биеийн халууныг үзэж,  пластик бээлий тараан өгч байна. Ингэхдээ биеийн халуун нь 37.5-аас дээш хэмтэй бол бусад хүмүүсээс тусгаарлан өөр газар саналыг нь авч байгаа аж. Мөн эдгээр хүмүүст тусламж үзүүлэх эмнэлгийн багийг ч ажиллуулж байна. Харин орон даяар хөл хорионд байгаа 60 мянган иргэний саналыг хэрхэн авах нь анхаарал татаж байна.

Энэ сонгуулиар Өмнөд Солонгосын Үндэсний ассамблейн 300 гишүүнийг сонгох юм. Сонгуульд 35 намын нэр дэвшигчид өрсөлдөж байгаа бол гол өрсөлдөөн эрх барих Минжү (Ардчилсан) нам болон сөрөг хүчний Нэгдсэн ирээдүй намын хооронд болох аж.

Өмнөд Солонгосын 44 сая гаруй хүн сонгуульд санал өгч оролцох юм. Өмнө нь өнгөрсөн амралтын өдрөөр болсон орон нутгийн хууль тогтоогчдыг сонгох санал хураалтын ирц рекорд тогтоох хэмжээний сайн байжээ. Үүний зэрэгцээ Өмнөд Солонгост 18 насанд хүрсэн иргэдийг санал өгөхийг анх удаа зөвшөөрсөн юм.

Өмнөд Солонгос улс хэзээ ч сонгуулиа хойшлуулж байгаагүй. Тэр ч бүү хэл 1952 онд Солонгосын хойгийн дайны үеэр ч БНСУ-ын ерөнхийлөгчийн сонгууль болж байжээ.

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

44 сая 2020-04-15 162.247.74.7

Ийм улс хөгжихөөс өөр яах вэ дээ. Тийм хүнд нөхцөлд 44 сая хүн сонгууль өгч байна гэдэг үнэхээр хэлэх үг алга асар хариуцлагатай ард түмэнтэй улс байна. Залуус бид нар сонголтоо цагт нь хийнэ. Энэ улсыг тахал өвчин хүртэл зогсоож чадахгүй бололтой.

Avatar

Тэд чадаж байна 2020-04-15 185.100.87.206

Хөгжиж чадсан оронд өвчин зовлон саад биш юм байна. Манай зарим улс төрчид яах учраа олохгүй айгаад байгаа шүү дээ. Амны хаалт зүүхийг шаардаж амны хаалтгүй бол оруулахгүй байх мөн гар ариутгагчаар гарын арчуулаад оруулах тодорхой хоорондын зайны давтамжтай оруулах гарт нь спирт цацах ариутгалтай хөвөнгөөр арчих гэх мэт олон арга байна. Сурталчилгааг цахимаар яваалах арга замыг нээж өгөх гэх мэт. Дотор сууж байгаа хүмүүс зуны цагт агаар сэлгэлт хийгээд хяналт тавьвал яахч үгүй.

Avatar

Зочин 2020-04-15 64.119.18.140

Ter mongo n haana bainaa.Gyilgachin starailaad manaih songuulaa hiih gesiin mongo zeeleech geed suujaahuu.

Avatar

Bat 2020-04-15 180.149.93.98

Yagaad 11 say hun sanal ugukh ve? Medeegee nygtalna uu?

Avatar

зочин 2020-04-15 182.160.39.46

манайх солонгос биш өөрийн төр засагтай монгол улс шүү, либералууд өвчний аюул байгаа үед наад сонгуультайгаа зайлцгаагаарай, үхсэний дараа та нар сонгууль өгөхгүй л байх шүү, ер нь наад хүний эрх, жендертэйгээ зайлцгаагаарай, үндсний аюулгүй байдал, эрх ашиг, монголын үр хойч бүхнээс дээгүүр тавигдана

Avatar

Иргэнр 2020-04-15 202.126.89.85

Манайх энэ жишгээр сонгуулиа зохион байгуулах хэрэгтэй дээ

Avatar

123456 2020-04-15 64.119.18.140

Money n haana bainaa hogoo achuulj chadahgui umhii uneree darj chadahgui baij heree duiraij galuu holoo holdooh vii dee.manai zevuu durgyi hurmeer darga nar ard tumnee hool undtai carmaandaa mongotoi bolgoj baigaag n dyiraaj chadahgyi boon mongo urehee l sain hiine

Avatar

Gjfgjhj 2020-04-15 203.91.114.244

манайх дуурайж тэнэгтэх вий дээ. Солонгос чинь технологийн агуу дэвшилтэт улс, эмнэлэг анагаах ухаан өндөр хөгжсөн газар, короног маш хурдан дарж авлаа шд.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж