Өмнөд Солонгосын 44 сая хүн сонгуульд саналаа өгнө

Хуучирсан мэдээ: 2020.04.15-нд нийтлэгдсэн

Өмнөд Солонгосын 44 сая хүн сонгуульд саналаа өгнө

Өмнөд Солонгосын 44 сая хүн сонгуульд саналаа өгнө

Өмнөд Солонгост өнөөдөр парламентын сонгууль болж байна. Цар тахлын үед болж буй сонгуулийн үйл явц олон улсын анхаарлыг татжээ. Коронавирусийн халдвараас сэргийлэн сонгогчид маск зүүж, бие биеэсээ нэг метрийн зайтай зогсох аж. Харин санал авах байранд сонгогчдын биеийн халууныг үзэж,  пластик бээлий тараан өгч байна. Ингэхдээ биеийн халуун нь 37.5-аас дээш хэмтэй бол бусад хүмүүсээс тусгаарлан өөр газар саналыг нь авч байгаа аж. Мөн эдгээр хүмүүст тусламж үзүүлэх эмнэлгийн багийг ч ажиллуулж байна. Харин орон даяар хөл хорионд байгаа 60 мянган иргэний саналыг хэрхэн авах нь анхаарал татаж байна.

Энэ сонгуулиар Өмнөд Солонгосын Үндэсний ассамблейн 300 гишүүнийг сонгох юм. Сонгуульд 35 намын нэр дэвшигчид өрсөлдөж байгаа бол гол өрсөлдөөн эрх барих Минжү (Ардчилсан) нам болон сөрөг хүчний Нэгдсэн ирээдүй намын хооронд болох аж.

Өмнөд Солонгосын 44 сая гаруй хүн сонгуульд санал өгч оролцох юм. Өмнө нь өнгөрсөн амралтын өдрөөр болсон орон нутгийн хууль тогтоогчдыг сонгох санал хураалтын ирц рекорд тогтоох хэмжээний сайн байжээ. Үүний зэрэгцээ Өмнөд Солонгост 18 насанд хүрсэн иргэдийг санал өгөхийг анх удаа зөвшөөрсөн юм.

Өмнөд Солонгос улс хэзээ ч сонгуулиа хойшлуулж байгаагүй. Тэр ч бүү хэл 1952 онд Солонгосын хойгийн дайны үеэр ч БНСУ-ын ерөнхийлөгчийн сонгууль болж байжээ.

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж