Хотын захиргааны шинэ байр ашиглалтад орох дөхжээ | News.MN

Хотын захиргааны шинэ байр ашиглалтад орох дөхжээ

Хотын захиргааны шинэ байр ашиглалтад орох дөхжээ

Хотын захиргааны шинэ байр ашиглалтад орох дөхжээ

Нийслэлийн төр захиргааны байгууллага буюу хотын захиргааг 2020 оны эхээр Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороо, Яармагт барьсан шинэ барилга руу нүүлгэн шилжүүлэхээр болсон. Үүний дагуу нийт 5.0 га хэмжээтэй талбайн 0.9 га газрыг барилгажуулах бөгөөд захиргааны нийт гурван блок барилга барихаар төлөвлөж, барилгын ажил эхлээд дуусах шатандаа явж буй. Дээрх асуудлаар Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын мэргэжилтэн Б.Амарсанаагаас тодруулав.


-Хотын захиргааг Яармаг руу нүүлгэх асуудал ямар шатанд яваа вэ. Тухайн барилгын явцын талаар мэдээлэл өгөхгүй юу. Хэзээ дуусах вэ?

-Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/149 дугаар захирамжийн дагуу хотын төвлөрлийг сааруулах зорилгоор Шинэ хотын төвд Нийслэлийн нутгийн захиргааны цогцолбор байгуулах зураг, төсөв хийгдсэн. Тус зураг төсвийн дагуу гурван блок барилга баригдах ёстой. Эхний ээлжийн А блок барилгад НИТХ-ын ажлын алба, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Б блокт Нийслэлийн харьяа байгууллага, агентлагууд, В блокд иргэд хүлээн авах, үйлчилгээ үзүүлэх нэг цэгийн үйлчилгээ, спорт заал байхаар зураг төсөл хийгдсэн. Одоогоор эхний ээлжийн А блокийн барилга угсралтын ажил явагдаж байгаа бөгөөд тус ажилд Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар захиалагчийн хяналт тавин ажиллаж байна. Барилгын ашиглалтанд орох хугацааг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас тодруулах нь зүйтэй байх.

-Хотын захиргааг нүүлгэх нь хэвээрээ юу?

-Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэр “Яармаг” хотын шинэ төвд “Нийслэлийн нутгийн захиргааны цогцолбор”-ыг байгуулах ажил өрнөж, эхний ээлжийн барилга ашиглалтанд орох хугацаа дөхөж байна. Тийм болохоор хотын захиргааг нүүлгэх шийдвэр хэвээрээ гэж ойлгож болно.

-Яармаг руу нүүлгэснээр нийслэл дэх ачаалал хэр буурах вэ?

-Нийслэлийн төр захиргааны байгууллагууд өдөрт дунджаар 5700 иргэн, аж ахуйн нэгжид 332 нэр төрлийн үйлчилгээ үзүүлдэг. Мөн хотын төв рүү хоногт дунджаар 200 мянга орчим авто машин зорчдог гэсэн судалгаа гарсан байдаг. Үүнээс үүдэн хэт төвлөрөл, авто замын түгжрэл, нийтийн эдэлбэр газрын хүрэлцээгүй байдал, авто зогсоолын хүрэлцээгүй байдал зэрэг асуудлууд тулгарч байгаа. Хотын захиргааг Яармаг руу нүүлгэснээр дээрх ачаалал тодорхой хэмжээгээр буурна.

А блокийг инновацийн төв болно гэж яригдаж байсан. Тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

-Одоогийн байдлаар батлагдсан зураг төслийн дагуу “Нийслэлийн нутгийн захиргааны цогцолбор” барилгын зориулалтаар барилга угсралтын ажил явагдаж байгаа.

-А блок удахгүй ашиглалтад орно гэж ойлгож болох уу. Тэнд нийт хэчнээн хүн ажиллах вэ. Тооцоо судалгаа бий юу?

-Удахгүй ашиглалтад орно гэж ойлгож болно. Эхний ээлжинд баригдаж байгаа А блок барилгад НИТХ-ын ажлын алба, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон үйлчилгээний албан хаагчид гээд ойролцоогоор 300 гаруй албан хаагчид ажиллахаар байгаа.

Нөгөө хоёр блокийн тухайд хэдийгээр ашиглалтад орох вэ?

-Нийслэлийн харьяа байгууллага, агентлагууд байрлах Б блок барилгын барилга угсралтын ажил эхэлсэн. Барилгын ашиглалтанд орох хугацааг хяналт тавьж байгаа Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас тодруулах нь зүйтэй байх. Харин В блокийн барилга угсралтын ажил эхлээгүй байна.

Ямар агентлагуудыг шилжүүлэх үү?

-“Нийслэлийн нутгийн захиргааны цогцолбор” барилгад НИТХ-ын ажлын алба, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас гадна Нийслэлийн харьяа 30 гаруй байгууллага, агентлагууд шилжин очих төлөвлөлт хийгдсэн.

-Нийт хэчнээн талбайтай барилга билээ, гадна тохижилт хийгдсэн үү? Хэчнээн гүйцэтгэгч компани ажилласан бэ?

-Нийт 58.262 м2 талбай бүхий гурван блок барилга баригдах бөгөөд А блок 10 давхар, Б блок 13 давхар, В блок гурван давхар байх зураг төсөл хийгдсэний дагуу барилга угсралтын ажил явагдаж байна.  Гадна тохижилтын хувьд нийт таван га талбайд зураг төсөл хийгдэж ажил эхлэхэд бэлэн болсон.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ЗөвЗөв
16
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

51 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-04-15 59.153.112.145

KONTOR BAISANAAR XIGJDOG BOL MONGOL IX ONDOR XOGJIX BOLSON. XARIN ENE ARGAAR l******d MONGO IDDEG ADSAGA NYAMDORJOOS EXLEED XULGAICHID

Avatar

Зочин 2020-04-15 202.9.46.226

Монголд бузартсан албан газар гэвэл хотын захиргааг л хэлнэ дээ ! Тендер, сонгон шалгаруулалт,концесс, худалдан авалт, бас дээр нь
албан тушаалын наймаа гээд асар их авилгын мөнгө хөрөнгө эргэлдэж байдаг газар ! Шинэ очих газар болон хуучин нүүж байгаа авах луйвардахын дон шүгэлсэн бузар газруудаа лам хар залж ном уншуулж сан тавиулж ариутгаарай гэж хотын мэр С Амарсайханд зөвлье !!

Avatar

zochin 2020-04-15 122.201.23.84

Ариун сэтгүүлч нэг асуултаа ийм олон асуусан юм байхдаа. Онц хэрэгтэй нэг өгүүлбэр л байна

Avatar

Балжинням 2020-04-15 66.181.161.27

Хотын захиргааны шинэ байр яг манай урд байдагшд

Avatar

Зочин 2020-04-15 139.5.218.36

Хотын захиргаа яармаг руу нүүчихвэл бүр түгжрэл утгаа алдахнээ. Нисэхээс 1-2 цаг түгжирч ирдэг байсан одоо 3-4 цаг түгжрээн дунд явахнээ

Avatar

Зочин 2020-04-15 139.5.218.36

Энэ барилга дээр нилээн мөнгө цохисон шүү МАНыхан

Avatar

Ih surguuliin hothonii orond kontor bariad bhdaa yadgiin 2020-04-15 82.82.42.112

Nuguu ih deed szrguuliig hotiin zah ruu nuulgej hothon bolgono gesen yasan b.tend ireefuon bolovson huchin beltgegdej bolovsorch baih oyunii uildvertei bolbol hugjil 1 shat ihih atal herehggui kontor bariad

Avatar

Зочин 2020-04-15 66.181.161.99

Ард иргэдийнх нь амьдрал ядуу дорой, эмнэлэг, сургууль, цэцэрлэг нь хангалтгүй байхад төр захиргааны байгууллага нь тансаглана гэдэг бол эрүүл бус төр засагтай улсын шинж!!!

Avatar

МҮБШ--MNBSH 2020-04-15 202.55.188.41

Монголын ангаахынхан эмчилгээ хийж эдгээж чадаж бна.Монгол улсын анагаах ухаан мандан бадарч хөгжнө

Avatar

МҮБШ, 2020-04-15 202.55.188.41

Та бид өөрсдөө үйлчлүүлнэ.Хотын захиргаагаар үйлчлүүлэх ард иргэд болон албан хаагчдад тухтай байх боловуу.Хотын төвөөр замын ачаалал 30% багаслаач яармаг хавиар хэр зэрэг ачаалалтай байх бол тиймээ Ковид-19 титэмт хаантанг дарж устгаж чадаад ард түмэн бид зөв хүнээ сонгож л таарна.

Avatar

Zochin 2020-04-15 103.229.120.2

ШИНЭ ГЭМТЭЛИЙН ЭМНЭЛЭГИЙН ХАВИАР БАЙДАГ АВТО УГААЛГА МОНГОЛЫН ХАМГИЙН ХЯМД БАС САЙН ЮМ БН. ТОМ МАШИН БҮТЭН 25000 ЗАЙСАНД 40 ӨӨР ИХ УДААН УГААЛГААД МЭДДЭГҮЙ БАЙЖ ХАЙРАН МӨНГӨ. ӨРСӨЛДӨХ УГААЛГА ИХ УГААГЧИД АЖИЛЛАХ ОЙРХОН ЮМ БНШД

Avatar

иргэдэд ойр засаг захиргаа хэрэгтэй 2020-04-15 103.212.118.208

хотын захиргаа гэж бүтэцийг болих хэрэгтэй.дүүргүүдийг бие даалгаж зг шууд харилцдаг .дүүрэг хороо гэсэн бүтэц бий болго.дүүрэг болгон хотын хэмжээний статустай байх хэрэгтэй.одоо жаахан шинэ хандлагаар ажил хэрэгч байлаар засаг захиргааны нэгжийн хуулиндаа өөрчилөлт оруул.өмнөх нийгэмээс улбаалсан хотын захиргаа илүү шат дамжлага болсон тэр үедээ үүрэгээ биелүүлсэн одоо байх шаардлага алга даа.хүн амын төвлөрөл ихссэн бгааг бодож дүүрэгхороо иргэн гэсэн бүтэцтэй болох хэрэгтэй.иргэдэд ойртсон

Avatar

Зочин 2020-04-15 59.153.114.52

Uusdiinhuu bugsund anhaaral tavih dontaoi yumaa bur

Avatar

зочин 2020-04-15 66.181.161.47

Пяздакууд… .. Өөрсдийнхөө тухлах байрыг болхоор ямар хурдан барьж байнаа ..Эмнэлэг , сургууль ,цэцэрлэг болхоор 10 жил болоод ч босдоггүйээ ! …. Ийм гөлийсөн хулгайчуудыг сонгуулиар унагааж бахаа хангахаас .

Avatar

Зочин 2020-04-15 180.134.217.188

Хотын захиргааг энд нь оруулах хэрэгтэй попууд ордонтой ойрхон байхыг хүсээд нүүхгүй гэх вий

Avatar

Зочин 2020-04-15 59.153.115.131

писдаанууд мөнгө хүүлэх зорилгоор татвар төлөгчдийн мөнгөөр баахан хэрэггүй барилга барьчаад хаана ямар худалдагдсан албан тушаалтнуудаа оруулахаа олж ядаад

Avatar

Зочин 2020-04-15 103.80.210.183

хотыг буруу чиглэл рүү залчлаа даа. өмнөх хотын Ерөнхий АРХИЧИН Цэлмэг бөөгнөрүүлж шавааруулсан. одоо бас шавааруулж эхэллээ.

Avatar

Зочин 2020-04-15 66.181.161.27

Монгол улсын минь нийслэл Улаанбаатар хотын хөгжил цэцэглэлт улам бүр тэлж сайхан болж байгаад баяртай байгаа шүү.

Avatar

Жагаа 2020-04-15 31.10.174.204

Сэтгүүлч ээ, зөв бичиж сур. Ямар агентлагуудыг шилжүүлэх үү? гэдэг илт буруу. Хэрэв та лавлаж тодруулж байгаа бол "шилжүүлэх вэ?" гэнэ.

Avatar

ХУУЛЬЧ 2020-04-15 192.82.64.190

ОДООГИЙ НИЙСЛЭЛИЙН ЗАХИРНААНЫ БАЙШИНГАА УЛСЫН БААТАР БАТ-ҮҮЛ ЗАСАГ ДАРГА БАЙХ ДАА ,,,,,ӨНӨӨГИЙ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН Л,БОЛД, ГОМТ БАКНКНЫ БАЯСГАЛАН НАРТ ХУДАЛДСАН СУРАГ БАЙСАН ,,,,,,ТЭГЭЭД ТЭР БАЙР НЬ ХЭНИЙ ӨМЧ ЮМ БОЛ ,,,,,ТӨРИЙН ӨМЧ ЭЗЭНГҮЙ БАЙДАГ ГЭЖ ҮНЭН БОЛОЛТОЙДОГ ,,,,,,

Avatar

ХЭХЭ 2020-04-15 103.212.119.126

БОЛИО БОЛЬ ПИЗДААНУУДАА

Avatar

иргэн 2020-04-15 66.181.161.76

Oдоо Шинэ нисэхээс ирэх улсууд яах олдоо Короно дуусах л байх Ингээд гадна дотны улсууд ирнэ Гэтэл Яармаг зүгээр л бөглөрөлийн цэгболно Бүх газар нь зарагдсан Дээр нь хотын захиргаа Яана даа энэ авилгачидыг Уг нь Хотын захиргаа Баянхошуу руу очих байсан юм Гэр хорооллынхон гэж азгүй хүний ангиллаас хасагдснн улсууд байна Та нар иэмцэх хэрэгтэй .шүү

Avatar

Зочин 2020-04-15 192.82.67.252

Үүлэн цагаан лaлap бусдыг турхирчихаад өөрөө шатны харанхуй хонгилд хогийн савны ард үлддэг зан нь шив дээ?

Avatar

хммм 2020-04-15 66.181.168.81

100 гаруй тэрбумаар босч байгаа гэсэн аймшигтай юмдаа

Avatar

Зочин 2020-04-15 202.131.233.10

Захиргааны барилгаа мөн хурдан бариваа Эмнэлэг нь 10 жил болоод ч дуусдаггүй ха ха

Avatar

oyun 2020-04-15 202.126.88.40

za sain bna barih ni zuitei
Ter hotiin huuchin tubd bol inobatsiin tub boloh hregtei Hangarid geed tom barilga bna shuu dee tuundee ter inobatsaa oruulaarai

Avatar

Зочин 2020-04-15 192.82.70.188

Хотын захиргааг шилжүүлэх асуудал аль дээр үёэс яригдаж аль ч намын засгийн үёд дэмжигдэж байсан Төлөвлөснийхээ дагуу ажлаа хэрэгжүүл Энэ юм бүрийг харлуулдаг ажилд саад болдог төрийг гүтгэж доромжилж унагах булаах зорилготой этгээдүүдийг ард түмэн дэмжихгүй Энэ зэргийн юмыг муу санааг мэддэг болсон

Avatar

Зочин 2020-04-15 103.229.121.244

ЗАРИМ ЭМНЭЛЭГ ЦЭЦЭРЛЭГ СУРГУУЛЬ АРАВ ГАРУЙ ЖИЛ БАРИАД ДУУСАХГҮЙ БАЙГАА БИЗ ДЭЭ ? ЯАЖ ИНГЭЖ БУСДЫН МӨНГӨӨР СЭТГЭЛ ЗОВОХГҮЙ ТАНСАГЛАЖ ЧАДАЖ БАЙН АА ХАРХНУУД .

Avatar

zochin 2020-04-15 58.109.161.167

nuuvel tugjrel bagasna gehdee huuchin bairand ni yu orov gedgees bas hamaarna

Avatar

Зочин 2020-04-15 192.82.67.252

Голомт банкных болчихсон шүү дээ, аль эрт.

Avatar

Зочин 2020-04-15 192.82.67.252

Үүлэн цагаан лaлap дарга маань Голомтын барьцаанд тавиад алдчихсан юм гэнэ билээ. Голомтынхто адил өнгөөр будчихсан байгааг харж байгаа биз дээ?

Avatar

zochin 2020-04-15 183.81.171.2

3 terbumar usan orgiluur hisen odo enige yadaj emneleg tusgaarlah bair bolgoldoo wtf

Avatar

зочин 2020-04-15 66.181.164.171

түгжрэл багасна нүүх хэрэгтэй

Avatar

Зочин 2020-04-15 139.5.218.36

Харин ч түгжрэл ихэснэдээ

Avatar

Зочин 2020-04-15 202.126.88.164

Hurdan baria hee

Avatar

Ард түмэн 2020-04-15 192.82.78.106

Иргэдийн татварын мөнгийг дураараа зарцуулахаа боль. Иргэдээс асуулгүй тэдний мөнгийг зарцуулбал хулгай луйвар гэдгийг ойлгох хэрэгтэй. УИХ хяналт шалгалтаа сайжруул.

Avatar

хүннү 2020-04-15 192.82.64.168

Корона дуустал тусгаалах байр болгоод ашгил. Бүгд үхэх гэж байж юун шинэ офесс мантай. Эхлээд бүгдээрээ амьд үлдхээ бодцогооё. Дараа нь яах вэ болно.

Avatar

zochin 2020-04-15 202.9.46.124

Hajuuhad ni bgaa emneleg 10 jil tsartsasnii etsest ashiglaltad oroh gej bhad tuunees hamaagui ach holbogdol bagatai barilga gantshan jiliin dotor barigdchih yum daa

Avatar

зочин 2020-04-15 66.181.161.95

эмнэлгийн барилга болохоор хөрөнгө мөнгө нь шийдэгддэггүй царцдаг төрийн захиргаа болохоор ийм хурдан босдог өнөөдөр эрүүл мэнд 1 рт баймаар юм маниасаа дээр толгойтой улсууд л дээр сууж байгаа гэж бодох юм 🙁

Avatar

Зочин 2020-04-15 192.82.70.188

Аль дээр үёэс л аль ч намын засгийн үёд шилжүүлнэ зөв зүүтэй гэж үзээд байсан Одоо барилга байгуулагдаж бүх зүйл баригдаж асуудал өнгөрсөний дараа битгий олон юм гонгиноод бай л даа Малууд минь Амаараа балиар бээхээс өөр юу ч хийж чадахгүй цагаа үрж ядахдаа элдэв зүйл харлуулсан комёнт бичиж түүнээсээ таашаал авч суудаг бусдыг хорт явуулгад уриалдаг хөгийн нөхдүүд байх юм аа Ийм нөхдийг хэрхэвч дэмжиж болохгүй Эд нар монголыг хадны ангал рүү л түлхэнэ шүү

Avatar

ИРГЭН 2020-04-15 183.81.171.2

ТӨРИЙН ЗАХИРГАА НҮСЭР БОЛЖ ТҮМЭН ОЛОН ЯДУУРЧ ТУЙЛДЛАА ДАА МАНЫ ҮЕД. ЭРХ БАРИГЧ НАРЫГ ХАЗААРЛАЖ БАЙХГҮЙ БОЛ ӨЛССӨН ЧОНО ШИГ ААШИЛДГИЙГ ӨНГӨРЧ БУЙ ОН ЖИЛҮҮД ХАРУУЛЛАА.. ДЭНДҮҮ ХҮЛЭЭЦТЭЙ ХАНДХААР ЭРХ БАРИГЧИД ДАВАРДАГ ЮМ БАЙНА .. ЗАРИМ НЭГНИЙГ НЬ НАВСАЙТАЛ ЗОДОХ ЦАГ НЬ БОЛСОН БОЛОТОЙ ..АРД ТҮМЭН НИЙЛЖ ДОГШИРОХ Л ХЭРЭГТЭЙ БАЙНА. НЭГ Л АМИДРНА ШҮҮ ДЭЭ ДАРЛУУЛАГСДАА..

Avatar

Зочин 2020-04-15 103.57.94.196

ХАР ОРДОН НЬ БАГАДАА ЮУ? ӨМХИЙ ДАРГАНЦАРУУД.

Avatar

Зочин 2020-04-15 122.201.31.4

Emneleg bolgooch n**** yum da

Avatar

Зочин 2020-04-15 202.9.46.31

1-Р ЭМНЭЛЭГИЙГ ИЙШ НЬ НҮҮЖ ОРУУЛАЛ ДАА. 1-Р ЭМНЭЛЭГЭЭ ДҮҮРГИЙН ЭМНЭЛЭГ БОЛГО

Avatar

Зочин 2020-04-15 112.72.15.78

Хотын захиргаа. НИТХ, агентлагууд эндээ төвлөрөх нь хамгийн зөв шийдэл 6 яаралтай барилгуудаа барьж дуусгах хэрэгтэй. Төвлөрөл 40% багасч, түгжрэл 30 % буурнаа

Avatar

Зочин 2020-04-15 64.119.24.144

ӨӨРСДИЙНХӨӨ ТАВ ТУХЫГ ХАНГААД Л … ЮУ ХИЙЖ ГИЙГҮҮЛСЭН ГЭЖ ИНГЭЖ ТАТВАР ТӨЛӨГЧ АРД ИРГЭДИЙН МӨНГӨӨР ТОГЛОЖ БАЙДГИЙМ !!!!

Avatar

зочин 2020-04-15 122.201.19.99

Уушгины эмнэлэг болго

Avatar

Зочин 2020-04-15 103.111.68.3

ДАРГА НАРЫН ӨРӨӨ ТАСАЛГАА ХУЛГАЙЧ НАРЫНХАА ТООГООР ОЛОН БОЛЖ УЛАМ ТОМРООД Л … НООВШ ГЭЖ…
БАС ТЭР ШИНЭ ТӨРХ ЭМНЭЛЭГ ГЭЖ 800 ӨРӨӨТЭЙ МӨРТЛӨӨ 300 ОРТОЙ ГЭЭД БАЙГАА НЬ ХАЧИРХАЛТАЙ. БАРИЛГА БОЛГОН МӨНГӨ УГААЛТ ТАНСАГЛАЛ….ИНЕГ-ЫН БАЙР ГЭЖ БАС 15 ЖИЛ БОЛОХОД ДУУСДАГГҮЙ, ИРСЭН 10 ГАРУЙ ДАРГА НАР БҮГД ХАХУУЛАА АВСААР БАЙГААД ОДОО Ч ДУУСДАГГҮЙ…..

Avatar

Зочин 2020-04-15 202.21.108.45

Bayanhoshuuruu yavuulaach.

Avatar

иргэн 2020-04-15 202.131.227.82

сургууль болгож өрчлөх

Avatar

Зочин 2020-04-15 192.82.78.172

Залхуучууд нүүж ирж зай болгонд барилга барьж

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж