Хотын захиргааны шинэ байр ашиглалтад орох дөхжээ

Хуучирсан мэдээ: 2020.04.15-нд нийтлэгдсэн

Хотын захиргааны шинэ байр ашиглалтад орох дөхжээ

Хотын захиргааны шинэ байр ашиглалтад орох дөхжээ

Нийслэлийн төр захиргааны байгууллага буюу хотын захиргааг 2020 оны эхээр Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороо, Яармагт барьсан шинэ барилга руу нүүлгэн шилжүүлэхээр болсон. Үүний дагуу нийт 5.0 га хэмжээтэй талбайн 0.9 га газрыг барилгажуулах бөгөөд захиргааны нийт гурван блок барилга барихаар төлөвлөж, барилгын ажил эхлээд дуусах шатандаа явж буй. Дээрх асуудлаар Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын мэргэжилтэн Б.Амарсанаагаас тодруулав.


-Хотын захиргааг Яармаг руу нүүлгэх асуудал ямар шатанд яваа вэ. Тухайн барилгын явцын талаар мэдээлэл өгөхгүй юу. Хэзээ дуусах вэ?

-Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/149 дугаар захирамжийн дагуу хотын төвлөрлийг сааруулах зорилгоор Шинэ хотын төвд Нийслэлийн нутгийн захиргааны цогцолбор байгуулах зураг, төсөв хийгдсэн. Тус зураг төсвийн дагуу гурван блок барилга баригдах ёстой. Эхний ээлжийн А блок барилгад НИТХ-ын ажлын алба, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Б блокт Нийслэлийн харьяа байгууллага, агентлагууд, В блокд иргэд хүлээн авах, үйлчилгээ үзүүлэх нэг цэгийн үйлчилгээ, спорт заал байхаар зураг төсөл хийгдсэн. Одоогоор эхний ээлжийн А блокийн барилга угсралтын ажил явагдаж байгаа бөгөөд тус ажилд Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар захиалагчийн хяналт тавин ажиллаж байна. Барилгын ашиглалтанд орох хугацааг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас тодруулах нь зүйтэй байх.

-Хотын захиргааг нүүлгэх нь хэвээрээ юу?

-Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэр “Яармаг” хотын шинэ төвд “Нийслэлийн нутгийн захиргааны цогцолбор”-ыг байгуулах ажил өрнөж, эхний ээлжийн барилга ашиглалтанд орох хугацаа дөхөж байна. Тийм болохоор хотын захиргааг нүүлгэх шийдвэр хэвээрээ гэж ойлгож болно.

-Яармаг руу нүүлгэснээр нийслэл дэх ачаалал хэр буурах вэ?

-Нийслэлийн төр захиргааны байгууллагууд өдөрт дунджаар 5700 иргэн, аж ахуйн нэгжид 332 нэр төрлийн үйлчилгээ үзүүлдэг. Мөн хотын төв рүү хоногт дунджаар 200 мянга орчим авто машин зорчдог гэсэн судалгаа гарсан байдаг. Үүнээс үүдэн хэт төвлөрөл, авто замын түгжрэл, нийтийн эдэлбэр газрын хүрэлцээгүй байдал, авто зогсоолын хүрэлцээгүй байдал зэрэг асуудлууд тулгарч байгаа. Хотын захиргааг Яармаг руу нүүлгэснээр дээрх ачаалал тодорхой хэмжээгээр буурна.

А блокийг инновацийн төв болно гэж яригдаж байсан. Тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

-Одоогийн байдлаар батлагдсан зураг төслийн дагуу “Нийслэлийн нутгийн захиргааны цогцолбор” барилгын зориулалтаар барилга угсралтын ажил явагдаж байгаа.

-А блок удахгүй ашиглалтад орно гэж ойлгож болох уу. Тэнд нийт хэчнээн хүн ажиллах вэ. Тооцоо судалгаа бий юу?

-Удахгүй ашиглалтад орно гэж ойлгож болно. Эхний ээлжинд баригдаж байгаа А блок барилгад НИТХ-ын ажлын алба, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон үйлчилгээний албан хаагчид гээд ойролцоогоор 300 гаруй албан хаагчид ажиллахаар байгаа.

Нөгөө хоёр блокийн тухайд хэдийгээр ашиглалтад орох вэ?

-Нийслэлийн харьяа байгууллага, агентлагууд байрлах Б блок барилгын барилга угсралтын ажил эхэлсэн. Барилгын ашиглалтанд орох хугацааг хяналт тавьж байгаа Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас тодруулах нь зүйтэй байх. Харин В блокийн барилга угсралтын ажил эхлээгүй байна.

Ямар агентлагуудыг шилжүүлэх үү?

-“Нийслэлийн нутгийн захиргааны цогцолбор” барилгад НИТХ-ын ажлын алба, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас гадна Нийслэлийн харьяа 30 гаруй байгууллага, агентлагууд шилжин очих төлөвлөлт хийгдсэн.

-Нийт хэчнээн талбайтай барилга билээ, гадна тохижилт хийгдсэн үү? Хэчнээн гүйцэтгэгч компани ажилласан бэ?

-Нийт 58.262 м2 талбай бүхий гурван блок барилга баригдах бөгөөд А блок 10 давхар, Б блок 13 давхар, В блок гурван давхар байх зураг төсөл хийгдсэний дагуу барилга угсралтын ажил явагдаж байна.  Гадна тохижилтын хувьд нийт таван га талбайд зураг төсөл хийгдэж ажил эхлэхэд бэлэн болсон.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ЗөвЗөв
16
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж