Хамгаалалтын хувцас, маск үйлдвэрлэхэд зориулагдсан өөрөө цэвэрлэгддэг даавууг бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2020.04.15-нд нийтлэгдсэн

Хамгаалалтын хувцас, маск үйлдвэрлэхэд зориулагдсан өөрөө цэвэрлэгддэг даавууг бүтээжээ

Хэт ягаан туяаны гэрэлд шөнийн турш үлдээхэд даавуу нь өөрөө цэвэрлэгдэнэ

Хамгаалалтын хувцас, маск үйлдвэрлэхэд зориулагдсан өөрөө цэвэрлэгддэг даавууг бүтээжээ

НОВОСИБИРСК, 4-р сарын 13. / ТАСС / ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Холбооны судалгааны төвийн Катализын хүрээлэнгийн ажилтнууд титаны нано-хэсгүүдээр даавууг бүрхэж чадсан ба ингэснээрээ өөрөө цэвэрлэгддэг даавууг бүтээжээ. Уг материалыг эмнэлгийн болон лабораторийн ажилтнуудын хувийн хамгаалах хэрэгслийг үйлдвэрлэхэд ашиглаж болно хэмээн ШУА-ийн Сибирийн салбарын Коронавирусийн тархалтын улмаас үүссэн хямралыг даван туулах ажлын хэсгийн хариуцлагатай нарийн бичгийн дарга Ольга Дорохова ТАСС агентлагт мэдээлэв.

ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын эрдэмтэд Коронавирусийн эсрэг тэмцэх асуудлаар анхны ажлын хэсгийг байгуулсан бөгөөд тэд өөрсдийн саналуудаа Ерөнхий сайд Михаил Мишустинд илгээжээ. Тэдний боловсруулсан эхний багцад өөрөө цэвэрлэгдэх эмнэлгийн маскны үйлдвэрлэл болон вирусийн халдвар тархахаас сэргийлж, эмгэг төрүүлэгч чанарыг нь бууруулах РНХ вакцин багтжээ. 4-р сарын 1-нд ОХУ-ын Шадар сайд Татьяна Голикова одоогийн байдлаар ОХУ-ын ШУА-ийн танилцуулсан буюу коронавирусын халдварыг эмчлэх 22 эмийн бэлдмэлийн судалгаа явагдаж байгаа талаар ярив.

TiO2-ын нанокристал болон нано-хэсгүүдээр бүрхсэн хөвөн даавуун болон полипропилен материалын аль алийг нь үйлдвэрлэлд ашиглахад тохиромжтой. Санал болгож буй арга нь угаалгад тэсвэртэй болон вирус, бактериудаас өөрөө цэвэрлэгдэх боломжтой материалыг гаргаж авах боломжийг олгоно. ШУА-ийн Сибирийн салбарын эрдэмтдийн боловсруулсан Үйлдвэрлэлд түргэвчлэн нэвтрүүлэх 2-р багц саналд уг аргыг багтаажээ.

ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны сайд Денис Мантуровын мэдэгдсэнээр эмч нарын тусгай зориулалтын хамгаалах хувцас ихэд хомстож байгаа ба өөрөө цэвэрлэгдэх уг материалыг хувийн хамгаалах хэрэгслийн үйлдвэрлэлд өргөнөөр ашиглаж боломжтой юм.

Эх сурвалж: nauka.tass.ru

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХөөрхөнХөөрхөн
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж