УИХ хоригийг 14 хоногт багтаан хэлэлцэнэ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

УИХ хоригийг 14 хоногт багтаан хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2015.11.27-нд нийтлэгдсэн

УИХ хоригийг 14 хоногт багтаан хэлэлцэнэ

УИХ өнгөрсөн долоо хоногт Шүүх байгуулах тухай хуулийн 1, 2 дугаар зүйлийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэх Цэцийн дүгнэлтийг хүлээж аван 94 дүгээр тогтоол баталсан. Уг тогтоолоор аймаг бүрт Давж заалдах шатны шүүх, дүүрэгт бүрт Анхан шатны шүүх байгуулагдах нөхцөл байдал үүссэн. Тэгвэл дээрх тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бүрэн эрхийнхээ хүрээнд хориг тавиад буй. Энэ асуудалтай холбогдуулж УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакейгаас дараах тодруулгыг хийлээ.


-УИХ Шүүх байгуулах тухай хуулийн зарим заалттай холбогдуулж Цэцийн шийдвэрийг хүлээн авсан ч Ерөнхийлөгч хориг тавилаа. Одоо УИХ хоригийг хэлэлцэнэ гэсэн үг үү. Хуульд зааснаар хэд хоногт багтаан хоригийг хэлэлцэх ёстой вэ?

-Хуульд зааснаар УИХ хоригийг 14 хоногт багтаан хэлэлцэж эхлэх ёстой. Эхлээд байнгын хороогоор, дараа нь чуулганаар хэлэлцэнэ.

-УИХ-аас гаргасан хууль, тогтоолд нэг бол Үндсэн хуулийн цэц хориг тавьдаг, эс бол Ерөнхийлөгч хориг тавих юм. Үүнийг та юу гэж тайлбарлах вэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгч ч, Үндсэн хуулийн цэц ч өөр өөрийнхөө хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд хориг тавьсан. УИХ хуулиа боловсруулж батлахдаа бодитой хандах хэрэгтэй байна.

Г.ДАРЬ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2015-11-27 202.131.242.74

Гол учир нь УИХ-ын гишүүд чадваргүй, чадамжгүй, сэтгэлгүй, бодол санаа нь идэж уух, намчирах, олноороо түрэхээс өөр бодолгүй учраас гаргасан хууль нь биелэж хэрэгжихээсээ өмнө босго давалгүй унаж байгаад байгаа юм. Наад Баке чинь үнэнийг хэлж чадахгүй бөв бөөрөнхий бүжин туулай шүү дээ.

irgen 2015-11-27 150.129.141.15

Ерөнхийлөгч биш байнаа. Юм болгон руу хошуугаа дүрээд л. Монголын засаглалыг завхруулж байгаа хүн нь Ерөнхийлөгч Элбэгдорж болж байна.

4949879 2015-11-27 103.9.90.98

Ерөнхийлөгч болимоор юм, ард түмэн, хүний эрх гэж ярьж ярчихаад бодит амьдралд нийцэхгүй, хүний эрхийг боогдуулж байгаа шүүхийн тогтолцоог зөвтгөсөн цэцийн шийдвэрт хориг тавиад байхдаа яахав дээ

ghghg 2015-11-27 202.179.10.150

Ажилдаа ирдгүй,чуулгандаа суудгүй луйварчид асуудалд бодитой хандах гэж хаашаа харсан юм байхавдээ,ирцгүй баталсан хууль гэж бантан зуурч байгаа юм чинь,ингэж нүглийн нүдийг гурилаар хуурч оронцоглож татвар төлөгчдийн мөнгө үрж байхаар зүгээр л тараачдээ,та нарт чадах юм ч алга,нэр хүнд ч гэж алга,ёс зүйч гэж юм алга

Худалч 2015-11-27 202.9.40.249

Төрийн албанаас төрлүүүдээ зайлуулаач . Төрийн албыг төрлөөсөө эхлээд цэвэрлэ