"Эрдэнэт" үйлдвэр, "Монголросцветметэд" тогтоосон онцгой дэглэм үргэлжилнэ

Хуучирсан мэдээ: 2020.04.15-нд нийтлэгдсэн

"Эрдэнэт" үйлдвэр, "Монголросцветметэд" тогтоосон онцгой дэглэм үргэлжилнэ

"Эрдэнэт" үйлдвэр, "Монголросцветметэд" тогтоосон онцгой дэглэм үргэлжилнэ

Нэмэлт: 

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хурал өнөөдөр /2020.04.15/ болж, 21 асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргаж, 5 асуудалтай танилцав.

Хуралдааны эхэнд Ковид-19 цар тахлын үед Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт УОК-ын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх цаг үеийн мэдээллийг сонсч, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх дараах үүрэг даалгаврыг УОК-ын дарга болон гишүүдэд өгөв.

Тэрбээр, Монгол улс Ковид-19 цар тахлын дэгдэлтийг дотооддоо хязгаарлаад байгаа ч нийтийн дунд халдвар тархахгүй гэх баталгаа хомс, эрсдэл маш өндөр байна. Иймд болзошгүй эрсдлийг тооцож бид бэлэн байдлаа хангах ёстой. Дараах дөрвөн арга хэмжээг нэн тэргүүнд авч хэрэгжүүл гэв.

1.  Бүх нийтийн бэлэн байдлын сургуулилт хийх. Нийтэд вирус тархсан тохиолдолд ямар зохион байгуулалтад орж ажиллах талаар нэгдсэн ойлголтод хүрэх.

2.  Эмч, эмнэлгийн ажилтнуудын бэлэн байдал, дайчилгаа, судалгааг нэгтгэх. Шуурхай томилгоонууыг хийх. 1000 хүн халдвар авсан тохиолдолд хэрхэн ажиллах талаар сургуулилтыг эрүүл мэндийн салбарынхан дотроо явуулахыг ЭМ-ийн сайдад үүрэг болгох

3.  Яармагт баригдаж, ашиглалтад ороход бэлэн болоод буй 300 ортой төрөх эмнэлгийн барилгыг Ковид-19 цар тахлын дэгдэлт үүссэн үед ашиглахаар бэлэн байдалд шилжүүлж, бэлтгэн тоноглох.

4.  Дээд, дунд шатны удирдлагууд, шийдвэр гаргах түвшнийхэн, албан тушаалтнууд мэдээллээ нэг урсгалаар гаргаж байх. Ажлын хариуцлагатай, байх, олон нийтийг талцуулсан ойлгомжгүй мэдээлэл албан болон албан бусаар түгээхгүй байхыг тус тус анхааруулж байна гэв.

“Эрдэнэт" үйлдвэр, “Монголросцветмет” ТӨҮГ-уудад онцгой дэглэм үргэлжилнэ

"Эрдэнэт" үйлдвэр, "Монголросцветмет"  ХХК-иудыг  2019 оны гуравдугаар сарын 21-ний өдрөөс эхлэн Засгийн газрын тогтоолоор 100 хувь ТӨҮГ болгон  өөрчлөн байгуулж, дүрмийг нь баталж, Засгийн газар шууд хяналтадаа авч зургаан сарын хугацаагаар хоёр удаа сунган УИХ-ын тогтоолоор онцгой дэглэм тогтоон үйл ажиллагааг нь үргэлжүүлж байгаа билээ.

Онцгой дэглэмийн хугацаа 2020 оны гуравдугаар сарын 13-ны өдрөөр дуусгавар болсныг Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн нэгдүгээр зүйлийг үндэслэн өнөөдрөөс дахин зургаан сараар сунгаж Засгийн газрын тогтоолоор баталгаажуулав.

Өнөөдрийн байдлаар "Эрдэнэт" үйлдвэр, "Монголросцветмет" ТӨҮГ-уудын үйл ажиллагаа хэвийн, тасралтгүй бөгөөд ашигтай ажиллаж байгаа хэдий ч тус компаниудын 49 хувийн энгийн хувьцааг Хөгжлийн банк болон Монголбанкнаас Худалдаа хөгжлийн банкинд байршуулсан мөнгөн хөрөнгө, ногдол ашиг, вексель зэрэг эх үүсвэрээс суутган тооцох хэлцэл хийж, төрийн өмчид авах арга хэмжээг зохион байгуулах ажлыг хийж гүйцэтгэнэ. Мөн Хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа ашиг сонирхлын зөрчилтэй Эрдэнэт үйлдвэрийн эрх ашигт нийцээгүй гэрээг хүчингүй болгох  асуудал өнөөг хүртэл шийдэгдээгүй, уг хэрэг маргааныг шийдвэрлэхэд зайлшгүй хугацаа шаардагдаж байгаа нь  онцгой дэглэмийг сунгах шалтгаан болжээ.

Эрдэнэт үйлдвэрийг  ТӨҮГ  болгон өөрчилж, онцгой дэглэм тогтоосон хугацаанд 2019 онд үйлдвэрлэл эдийн засгийн төлөвлөгөөт зорилтуудыг давуулан биелүүлж, 516.8 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласнаар улс, орон нутгийн төсөвт 961.7 тэрбум төгрөгийг төвлөрүүлжээ. Энэ нь тус үйлдвэрийн түүхэнд хамгийн их орлого төвлөрүүлсэн жил болсон байна.  Мөн үйлдвэрийн газруудын үйлдвэрлэлийн тасралтгүй хэвийн үйл ажиллагаа хангагдаж, технологийн горим, ажлын хариуцлага, сахилга дэг журам сайжирч, үйлдвэрийн газрын үйлдвэрлэл, эдийн засгийн зорилтууд биелэж цэвэр ашиг нь нэмэгдсэн байна.

Иймд шаардлагатай арга хэмжээг тухай бүр авч ажилласан "Эрдэнэт" үйлдвэр ТӨҮГ, "Монголросцветмет" ТӨҮГ болон холбогдох бусад байгууллагын ажлыг сайшаан мөн өдрийн хуралдаанаар Засгийн газрын тэмдэглэлд тусгалаа.

Товчоор

–  Биеийн тамир, спортын салбарын барилга байгууламж, үйл ажиллагааны өнөөгийн байдал, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг танилцуулга хийв. Улсын хэмжээнд тус салбарт төрийн 40, төрийн бус 910 нийт 950 байгууллага үйл ажиллагаа явуулж байна. 2020 оны статистик мэдээгээр улсын хэмжээнд 17818 спортын цол зэрэгтэй тамирчин, 2565 дасгалжуулагч, багш ажиллаж, 1017 спортын заал, 765 спортын гадаа талбай байгаа нь тоологджээ.

–  Газар тариалангийн тогтвортой хөгжлийг дэмжих зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргалаа. Тогтоолын хүрээнд үр тариа, тос тэжээлийн таримал, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнийн тариалалт, хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн эргэлтийн болон тариалах талбай, хураан авах ургацын хэмжээг өсгөх хүн амын хүнсний үйлдвэрлэл нөөцийг нэмэгдүүлэх, хангамж үнийг тогтворжуулах зорилгоор 150 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэрийг олгохоор шийдвэрлэлээ. Зээлийг нэг жилийн хугацаатай, гурван хувийн хүүтэй олгох бөгөөд зээлийн хүүгийн 13,5 тэрбум төгрөгийн зөрүүг төсөвт тусгахаар болов.

–  Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын эрхлэх  асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг- Үндэсний геологийн албыг байгуулав. Алба нь 6 хэлтэстэй байх  ба түүний гадаад нэгж болох Геологийн судалгааны төв, Геологийн төв лабораторийг геологийн судалгаа явуулах, шинжилгээ хийх, мэдээлэл боловсруулах хадгалах үйлчлэх үйл ажиллагааг нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллах юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Засгийн газрын хуралдаан болж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан энэ цаг мөчид үргэлжилж байна. Уг хуралдаанаар "Эрдэнэт" үйлдвэр, "Монголросцветмет" ТӨҮГ-ын талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төсөл, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны харьяа агентлаг байгуулах зэрэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Нийт 17 асуудал хэлэлцэнэ.

Хэлэлцэх асуудалЗасгийн газрын гишүүн
1.Санамж бичгийн төслийн тухай*Ө.ЭНХТҮВШИН
2.Олон улсын гэрээнд цахим харилцааг ашиглах тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төсөлЛ.ОЮУН-ЭРДЭНЭ
3.Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл*Л.ОЮУН-ЭРДЭНЭ
4.Зарим ТӨҮГ-ын талаар авах арга хэмжээний тухайЛ.ОЮУН-ЭРДЭНЭ
5.Журам батлах тухайН.ЭНХБОЛД
6.“Монгол Улсад COVID-19-аас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах” төслийн хүрээнд Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын санхүүжилтийн хэлэлцээр болон Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөлЧ.ХҮРЭЛБААТАР
7.Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын “Шуурхай хариу арга хэмжээ авах” Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр соёрхон батлах тухай хуулийн төсөлЧ.ХҮРЭЛБААТАР
8.Улсын Их Хурлын гишүүн Н.Учралын санаачлан боловсруулсан Хувийн тэтгэврийн тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтЦ.НЯМДОРЖ
9.Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын санаачлан боловсруулсан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтЦ.НЯМДОРЖ
10.Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухайС.ЧИНЗОРИГ
11.Тогтоолд өөрчлөлт оруулах тухайХ.БАДЕЛХАН
12.Дүрэмд өөрчлөлт оруулах тухайЁ.БААТАРБИЛЭГ
13.Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төв байгуулах тухайЁ.БААТАРБИЛЭГ
14.Агаарын тээврийн талаар авах зарим арга хэмжээний тухайБ.ЭНХ-АМГАЛАН
15.Агентлаг байгуулах тухайД.СУМЪЯАБАЗАР
16.Газар тариалангийн тогтвортой хөгжлийг дэмжих зарим арга хэмжээний тухайЧ.УЛААН
17.Бусад асуудал*У.ХҮРЭЛСҮХ

Танилцуулах асуудал

 

 18.Биеийн тамир, спортын салбарын барилга байгууламж, үйл ажиллагааны өнөөгийн нөхцөл байдлын тухай танилцуулгаЁ.БААТАРБИЛЭГ
19.Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуулиар төсөвт өртөг нь нэмэгдэж батлагдсан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний тухай танилцуулгаД.САРАНГЭРЭЛ
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж