АНУ: ДЭМБ-ын санхүүжилтийг зогсоолоо

Хуучирсан мэдээ: 2020.04.15-нд нийтлэгдсэн

АНУ: ДЭМБ-ын санхүүжилтийг зогсоолоо

АНУ: ДЭМБ-ын санхүүжилтийг зогсоолоо

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр /2020.04.14/ Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын (ДЭМБ) санхүүжилтийг зогсоох болсноо зарлажээ. Тэрбээр ДЭМБ-ыг коронавирусийн цар тахлын үед үндсэн үүргээ гүйцэтгэж чадаагүй тул хариуцлага хүлээх ёстой, халдварын эхэн үед бодит мэдээллийг нуун дарагдуулсан гэж үзсэний үндсэн дээр ийм шийдвэр гаргаснаа мэдэгдсэн байна.

Мөн АНУ-ын  өгч буй санхүүжилт яг хэрэгтэй зүйлдээ зарцуулагдаж байгаа эсэхэд эргэлзэж буйгаа илэрхийлээд Хятадад анх халдвар дэгдэж байхад ДЭМБ Хятадын нэр хүндийг хамгаалж Хятадаас үнэн бодит тоо баримтыг шаардаж чадаагүй, хэрэв ДЭМБ тэр үед сайн ажиллаж чадсан бол өдийд ингэж олон хүний амь үрэгдэхгүй, дэлхий даяараа эдийн засгийн хямралд өртөхгүй байх байлаа хэмээн Трамп хэлсэн байна.

АНУ нь ДЭМБ-ын гол санхүүжүүлэгч бөгөөд өнгөрсөн онд л гэхэд 400 сая ам.долларын санхүүжилт хийсэн байна. Энэ нь тус байгууллагын нийт төсвийн 15 хувьтай тэнцэх хэмжээний мөнгө юм.

Гэхдээ Трампын энэ удаагийн үйлдлийг өөрийнхөө нэрийг цэвэрлэж, бусдад буруугаа тохож буй үйлдэл гэж ажиглагчид харж байна. Учир нь АНУ коронавирусийн цар тахалд хамгийн их өртөж, хамгийн их хохирол амсаад байгаа ба тус улсын ард иргэд Трампын засаг захиргааг муу ажиллаа хэмээн шүүмжилж байгаа юм.

Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж