Covid-19: Хоёр сая дахь тохиолдол бүртгэгдлээ

Хуучирсан мэдээ: 2020.04.15-нд нийтлэгдсэн

Covid-19: Хоёр сая дахь тохиолдол бүртгэгдлээ

Covid-19: Хоёр сая дахь тохиолдол бүртгэгдлээ

НЭМЭЛТ: 

Covid-19 цар тахал 2020 оны дөрөвдүгээр сарын 15-ны 13.15 цагт нийт тохиолдол 2 саяд хүрлээ. Тус вирусийн халдварын улмаас 126 мянга 754 хүн хорвоог орхиж, 484 мянга 597 хүн эдгэжээ. Улаанбаатарын цагаар өглөөний 08.00 цагаас хойш АНУ-д шинээр 360 тохиолдол бүртгэгдэж, 17 хүн нас барсан бол БНХАУ-д  46 тохиолдол шинээр бүртгэдэж, нэг хүн хорвоог орхилоо. АНУ-д covid-19-ийн нийт тохиолдол 614 мянга 246-д хүрч, 26 мянга 64 хүн нас барж, 38 мянга 820 хүн эдгэжээ.

Шинэ төрлийн коронавирусийн халдварын нэг сая дахь тохиолдол 2020 оны дөрөвдүгээр сарын 3-нд бүртгэгдэж байсан бол ийнхүү 12 хоногийн дараа хоёр сая дахь тохиолдол бүртгэгдлээ.


COVID-19: АНУ-Д 25 МЯНГАН ХҮН НАС БАРЛАА

Covid-19-ийн цар тахал өнөөдрийн байдлаар дэлхийн 210 орон, хоёр олон улсын тээврийн хөлөг онгоцонд бүртгэгдээд байна. 2020 оны дөрөвдүгээр сарын 15-ны 08.00 цагийн байдлаар тус халдвараар нийт 1 сая 995 мянга 947 хүн өвчлөөд байгаа бол 126 мянга 537 хүн хорвоог орхиж, 478  мянга 315  хүн эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, эдгэжээ.

Халдвар цах тахал өндөртэй улсыг АНУ тэргүүлж байгаа бөгөөд тус улсад өнгөрсөн 24 цагийн байдлаар 25 мянга 379  хүн халдвар авсан нь батлагдаж, 2349  хүн нас баржээ. Ингэснээр АНУ-д нийт халдварын тохиолдол 612 мянга 320 болж, 38 мянга 721 хүн эдгэж, 25 мянга 989 хүн амиа алджээ.

Үүний зэрэгцээ Францад өнгөрсөн 24 цагийн дотор 6524 тохиолдол шинээр бүртгэгдэж, 762 хүн нас барсан байна. Тус улсад нийт халдварын тохиолдол 143 мянга 303-д хүрсэн бөгөөд нийт 15 мянга 729 хүн амиа алдаж, 28 мянга 805 хүн эдгэжээ.

Их Британи улсад мөн адил өнгөрсөн 24 цагийн дотор халдвар эрчимтэй тархсан байна. Шинээр 5252 тохиолдол бүртгэгдэж, 778 хүн нас баржээ. Их Британид халдварын нийт тохиолдол 93 мянга 873 бүртгэгдэж, 12 мянга 107 хүн амиа алдсан байна.

Турк улсад covid-19 цар тахал эрчимтэй тархаж байна. Тус улсад өнгөрсөн 24 цагийн байдлаар 4062 тохиолдол шинээр бүртгэгдэж, 107 хүн амиа алджээ. Туркэд нийт тохиолдол 65 мянга 111-д хүрсэн бол 1403 хүн амиа алдаж, 4799 хүн эдгэжээ.

Covid-19 цар тахал эрчимтэй тархаж буй улс бол ОХУ байгаа. Тус улсад өнгөрсөн 24 цагийн байдлаар 2774 шинэ тохиолдол бүртгэгдэж, 22 хүн хорвоог орхижээ. ОХУ-д халдварын нийт тохиолдол 21 мянга 102 –д хүрч, 170хүн  амиа алдаж, 1694 хүн эдгэсэн байна.

Эх сурвалж: https://www.worldometers.info/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж