ЭМЯ: Сонгдо эмнэлгийн хоёр өвчтөний хариу сөрөг гарчээ

Хуучирсан мэдээ: 2020.04.15-нд нийтлэгдсэн

COVID-19

ЭМЯ: Сонгдо эмнэлгийн хоёр өвчтөний хариу сөрөг гарчээ

ЭМЯ: Сонгдо эмнэлгийн хоёр өвчтөний хариу сөрөг гарчээ

“Сонгдо” эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан хоёр иргэнээс covid-19-н сэжигтэй тохиолдол өчигдөр /2020.04.14/ илэрсэн. Улмаар эмч мэргэжилтнүүд түргэвчилсэн оношлуураар оношлоход коронавирусийн халдвар авсан буюу эерэг гарсан юм. Гэхдээ түргэвчилсэн оношлуураар авсан шинжилгээний хариуд найдах хэрэггүй, дахин PCR-ийн шинжилгээний хариугаар дээрх тохиолдлыг баталгаажуулна гэдгийг ЭМЯ мэдэгдсэн.

Тэгвэл өнгөрсөн шөнө PCR-ийн шинжилгээний хариу сөрөг гарчээ. Тодруулж хэлбэл, "Сонгдо" эмнэлэгт эмчлүүлж байсан хоёр иргэн Covid-19-ын халдваргүй болох нь тогтоогдлоо.

Монгол Улсад Covid-19-ын халдвартай нь тогтоогдсон 30 тохиолдол бүртгэгдээд бөгөөд үүнээс тав нь эдгэж, 25 нь эмчлүүлж байна. Эдгэсэн таван иргэний хоёр нь гэрийн хяналтад шилжжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
126
ЗөвЗөв
20
ХахаХаха
7
ГайхмаарГайхмаар
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж