Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан өнөөдрийн (2020.04.15) 20.00 цаг хүртэлх цаг агаарын мэдээллийг хүргэж байна.
Улаанбаатар хотод:
Үүлшинэ. Ялимгүй хур тунадас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 7-9 градус, бусад хэсгээр 4-6 градус хүйтэн, өдөртөө 4-6 градус дулаан байна.
Баруун аймгуудын нутгаар:
Солигдмол үүлтэй. Шөнөдөө Алтайн уулсаар ялимгүй хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруунаас, өдөртөө баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 4-9 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 3-8 градус дулаан, бусад нутгаар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө Увс нуурын хотгороор 2-7 градус, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 5-10 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 17-22 градус, бусад нутгаар 12-17 градус дулаан байна.
Төвийн аймгуудын нутгаар:
Үүлэрхэг. Нутгийн зүүн хэсгээр хур тунадас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 13-15 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна.
Зүүн аймгуудын нутгаар:
Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар хур тунадас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 15-17 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Сэрүүсч Хэнтэйн уулархаг нутаг, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус хүйтэн, бусад нутгаар 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, өдөртөө Халх голын хөндийгөөр 11-16 градус, бусад нутгаар 6-11 градус дулаан байна.
Говийн аймгуудын нутгаар:
Солигдмол үүлтэй. Шөнөдөө хур тунадас орохгүй, өдөртөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Шөнөдөө Дорноговийн нутгаар 1-6 градус дулаан, бусад нутгаар 0-5 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 7-12 градус дулаан байна.
Холбоотой мэдээ