"Эмээлт" захад ноолуур 40.000-50.000 төгрөгийн үнэтэй байна | News.MN

"Эмээлт" захад ноолуур 40.000-50.000 төгрөгийн үнэтэй байна

"Эмээлт" захад ноолуур 40.000-50.000 төгрөгийн үнэтэй байна

Засгийн газраас энэ онд ноолуурын нөөц бүрдүүлэх, үнийг тогтвортой байлгах зорилгоор нэг кг тутмыг 100 мянган төгрөгөөр тооцож, 5000 орчим тонн ноолуурыг үйлдвэрлэгчдэд нийлүүлэх тооцооллыг гаргасан талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан мэдээлсэн. Гэвч ноолуур  зах зээлд нэг кг нь 40-50 мянган төгрөгийн үнэтэй байна гэж иргэд шүүмжлэх болсон тул "Эмээлт" захыг зорилоо. Хөл хорио тогтоосон нь нөлөөлөв үү, түүхий эдийн үнэ ханш унасан нь нөлөөлөв үү, тус захын хөдөл хөдөлгөөн эрс багасчээ.

Зам дагуу байрлах жижиг ТҮЦ-ийн гадна хонины нэхий давхарлан тавьсан харагдана. Харин түүхий эд бэлтгэн борлуулах төвийн блокон хашаануудад их хэмжээний арьс, шир, нэхий овоолж, заримыг нь дэлгэн хатааж байв.

“Ноолуур авна” гэх бичиг хадсан ТҮЦ-ийн гадаа зогсох хүнээс  ноолуур хэдээр авч байгааг сонирхоход “Манайх ноолуур авахгүй байгаа. Замын урдуур ганц, нэг газар ноолуур авч байгаа” гэсэн юм. Цааш нь “Их уул“ компанийн хашаанд ороход “Адууны шир авах хүн байхгүй нар, салхинд дэлгэн хатааж байна” гэсээр тус компанийн ажилтан Ц.Даваасүрэн угтлаа.

"МАЛЧИД ХОЁР, ГУРВАН КИЛОГРАММ НООЛУУР ТУШААЖ БАЙНА”

“Манайх 50 мянган төгрөгөөр ноолуур авч байна. Одоо биднээс ноолуур авах ч хүн алга. Хүмүүс ноолуурын ханш асуухаас өгөх хүн тун цөөн байна. Арьс шир, хонины нэхий бүр хог дээр гарлаа. Хашаандаа овоолоод байж байна” гэлээ.

Мөн тэрбээр “Адууны шир 8000 төгрөг, адууны дэл 4000 төгрөг, хонины нэхий өлөнтэйгөө 1500 төгрөг, /дангаараа 500 төгрөг /, тэмээ, үхрийн шир авахгүй байгаа" гэв.

Өнгөрсөн жилийн гуравдугаар сараас малчид ямаагаа самнаад эхэлчихсэн, үнэ ханшийн хувьд өндөр байжээ. Тодруулбал, нэг кг ноолуурын үнэ Дорнод аймагт хамгийн өндөр буюу 140 мянгад хүрч байсныг ченжүүд хэлэв. Гэтэл энэ жил ноолуурын үнэ салбарын яамнаас зарласан ханшид хүрэхгүй байгаа тул  малчид ноолуураа зарахгүй, дарах болсон байна. Зарим түүхий эд худалдан авах газрынхан хоёр тор ноолуур үүдэн хэсэгтээ тавьсан харагдав.

“Манайх ноолуур нэг кг тутмыг 40-50 мянган төгрөгөөр авч байна. Ноолуур өгч байгаа хүн ч алга. Манайх бараг хоёр сар зогсоход үнэ асуухаас зарж байгаа нь цөөн. Малчид ойр зуурын хэрэглээндээ зориулан хоёр, гурван кг ноолуур зарж байна. Ерөнхийдөө улсын шийдвэрийг л харж сууна”гэж ченж бүсгүй ярив. Түүнтэй цөөн хором ярилцав.

“СОНГУУЛИЙН ӨМНӨ МАЛЧДЫН САНАЛЫГ ХУДАЛДАН АВАХ ГЭЖ БАЙНА”

-Малчид ноолуураа их хэмжээгээр зарахгүй, төр засгийн шийдвэрийг харзанаж байна гэлээ. Таны хувьд өдөрт хэчнээн килограмм ноолуур авч байна. Эргээд ченжүүдээс дотоодын үйлдвэрүүд ноолуур авахдаа ямар шаардлага тавьдаг вэ?

-Манайх бүтэн сар зогсоход 20 кг  ч ноолуур  худалдаж авсангүй. Засгийн газар малчдын амьжиргааг дэмжих зорилгоор малчдаас ноолуур худалдан авахад зориулан гурван хувийн хүүтэй 300 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг үндэсний үйлдвэрлэгчдэд олгохоор болсон. Гэтэл дотоодын үйлдвэрүүд ноолуур худалдан авахдаа хялгас, хаг, шороогүй байна гэх мэтчилэн өндөр шалгуурыг тавьдаг. Хаггүй ноолуур гэж байхгүй шүү дээ. Одоо малчид борлонгийн ноолуураа самнаад хамт боогоод тавьчихсан байгаа. Энэ үед чанарын тухай ярилтгүй. Улсын 300 тэрбум төгрөгийг үр ашиггүй урсгаж, сонгуулийн өмнө малчдын саналыг худалдан авах гэж байна.

-Одоо аль аймгийн малчид ноолуураа бага хэмжээгээр зарж байгаа бол?

-Салбарын сайд мэдээлэл хийснээс хойш Хэнтий аймгаас нэг кг ноолуур ч өгөхөө больсон. Одоо ихэвчлэн Улаанбаатар хотод ойр төвийн аймгуудаас ямаагаа түрүүлж самнасан хэдэн малчид л ноолуураа зарж байна. Дорнод аймагт дөрөвдүгээр сарын 10-н гэхэд бүх ямаагаа самнаад дуусчихсан. Дахиад араас нь борлонгийн ноолуур гараад ирлээ. Ноолуураа холиод өгвөл чанар нь муудна шүү дээ.

Дунджаар 10-20 кг ноолуур зардаг айл нэг, хоёр кг-аас дээш авч ирэхгүй байгаа. Ноднин гэхэд манайх хоёр тонн ноолуураас 10 орчим сая төгрөгөөр шатсан. Энэ бүх эрсдлийг ченжүүд л үүрдэг гэв.

Жил бүрийн хавар улсын хэмжээнд 10 мянган тонн ноолуур бэлтгэгддэг байна.  Өнгөрсөн жил 2700 тонныг нь үндэсний үйлдвэрүүд ашиглажээ. Энэ жилийн хувьд 3000-4000 тонныг л үндэсний үйлдвэрүүд авна гэж тооцож байна. Үлдсэн нь гадаад зах зээл рүү угаасан, самнасан хэлбэрээр экспортлогддог аж.

“Өдөрт дунджаар нэг тонн ноолуур авдаг байсан бол одоо 10-20 кг ноолуур л авч байна. Энэ жил ноолуурын зах зээлийн ханш 50 мянган төгрөгөөс дээш гарахад хэцүү. Өмнө нь Монголын ноолуурын 25 орчим хувийг дотооддоо боловсруулж, 70 орчим хувь нь БНХАУ руу угаасан хэлбэрээр, самнасан байдлаар Итали, Япон руу  гардаг байсан юм.

Гэтэл энэ жил шинэ коронавирусийн тархалттай холбоотойгоор байдал хүндхэн болоод байна. Төрөөс энэ жил ноолуурын ханшийг 50 мянган төгрөгөөс доош оруулахгүй гэдэг бодлого бариад, ноолуураа авчих байсан. Гэтэл одоо 50 мянган төгрөгөөс ч доош унах эрсдэлтэй байна” гэж тус захын ченж Ц.Наранцэцэг хэлж байсан юм.

“ИРЭХ ДОЛОО ХОНОГООС МАЛЧДЫН НООЛУУРЫГ АВЧ ЭХЭЛНЭ”

Хөдөө аж ахуйн биржийн гүйцэтгэх захирал Х.Баатараас ноолуурын үнэ ханшийн талаар тодрууллаа.


Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд ноолуурын үнэ нэг кг нь 100 мянган төгрөг байна гэж зарласан. Гэвч энэ ханшид хүрэхгүй байна. Өнгөрсөн жилийнхтэй  харьцуулахад энэ жил ноолуурын үнэ хэдэн хувиар буураад байна вэ?

-Монгол Улсын хувьд одоогоор ноолуурын үнэ хараахан зарлагдаагүй байна. Зарим улстөрчид янз бүрийн үнэ хэлж “Ноолуур 90 мянган төгрөгөөр авъя” гэж үймүүлсэн тал байна. Ноднин зүүн бүсийн аймгуудад нэг кг ноолуур 138-140 мянган төгрөг хүрч байсан. Гэтэл энэ жил огцом буурч, 50 мянган төгрөгөөр өгнө гэвэл арай  дэндүү асуудал болно. Шинэ коронавирусийн хөл хориог далимдуулан ашиг олох сонирхолтой хүмүүс ч байна. Бид өнөөдөр ноолуурын үнийг байнга судалж байна. Урд хөршийн зах зээл дээр өнгөрсөн жилийнхээс тодорхой хувиар буурсан ч огцом буураагүй. Зарим хотуудад нь үйлдвэрлэл сэргэж байгаа. Мөн Итали, Англи улс шинэ коронавирусийн халдварын голомт болоод байгаа учраас захиалга одоохондоо ирэх боломжгүй байгаа.

Ноолуурын гарцаас хамаарч худалдан авах доод үнийг 75-105 мянган төгрөг гээд зарлачихсан байгаа. Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймгийн ноолуурыг яагаад 105 мянгаар худалдан авна гэсэн бэ гэхээр зүүн аймгуудын малчид ноолуураа эрт самнадаг, 60 хувийн гарцтай. Харин баруун аймгуудын хувьд ноолуурын гарц буурдаг учраас 75-85 мянган төгрөг байх жишээтэй. Энэ бол ноолуурын гарцаас хамаарч буй үнэ болохоос малчдыг бүс нутгаар нь ялгаварлаж буй асуудал биш. Ингэснээр өнгөрсөн оныхоос зүүн аймгуудын ноолуурын ханш 30, баруун аймгууд 10 орчим хувиар л буурч байна.

-Өдийд зүүн аймгийн малчид ноолуураа самнаад тушаачихсан байдаг. Гэтэл өнөөдөр салбарын сайдын мэдээлэлтэй холбоотойгоор ноолуураа тушаагаагүй байна. Хэзээнээс малчдын ноолуурыг худалдан авч эхлэх вэ?

-Одоо Засгийн газрын гурван хувийн хөнгөлөлттэй зээлийг авах аж ахуй нэгжүүд арилжааны банкуудад хүсэлтээ гаргаж байгаа. Сангийн яам, Хөгжлийн банк, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас санхүүжилтийнхээ гэрээгээ байгуулчихсан. Есөн хувийн зөрүүг төсөвт суулгана. Хөгжлийн банкнаас үйлдвэрлэл эрхлэгчдэд зээл олгоно. Бусад аж ахуй нэгжид арилжааны банк зээл олгох юм. Энэ жилийн хувьд дотоодын зах зээлдээ өрсөлдөөнийг бий болгоно. Арилжааны банкнаас зээл авахад бэлэн болсон аж ахуй нэгж салбар яамтай бодлогын гэрээ байгуулна.

Уг бодлогын гэрээний амин сүнс нь ноолуурын доод үнэ. Хөдөө аж ахуйн бирж тухайн аж ахуй нэгжтэй харилцаж, орон нутгийн хөдөө аж ахуйн газартай тохироод тухайн суман дээр зохион байгуулна. Аж ахуй  нэгжийн төлөөлөгч, малчин, сумын хөдөө аж ахуйн мэргэжилтэн оролцоно. Малчид маань ч гэсэн их хүлээлттэй байна. Ирэх долоо хоногоос зохион байгуулалтад ороод явна.

 А.СҮРЭН

Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

49 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-04-15 202.21.108.188

ширэнд шингэдэгүй усанд урасдаггүй галд шатдаггүй гайхамшигтай сайхан өргөө гэр болтугай

Avatar

Зочин 2020-04-15 202.126.89.30

nooluuriin une baga baiwal tsoon malt malchid l or zeelee darj chadahgui hetsuudeh bh olon malt ni bol hotoih ch ugui

Avatar

зочин 2020-04-15 202.9.46.217

Улс төрчид хушуугаа дүрсэн тэр салбар л дампуурдаг шдээ .

Avatar

/*-*/ 2020-04-15 49.0.213.170

Улаан чинь 100 мянгаар авна гээд зарлаад байсан шүү, тэр Улаандаа аваачиж өг

Avatar

Зочин 2020-04-15 69.138.228.195

Aris shiree hurdan uragsh ngargaachee hog bolood hayagdlaa !!! Dynhyyy uls turchidiig dylegneseer btal hog hayagdal bolj dampuurlaa !!

Avatar

Зочин 2020-04-15 139.5.218.36

Ноолуурын үнийг засгийн газар мэддэг биш чөлөөт зах зээл мэддэг юм

Avatar

Зочин 2020-04-15 202.126.88.220

манай эмээлтийн ченжууд ноолуур унэгуй болно гэх мэтээр тандаг сурвалжлагч нараар сурталчилга явуулахаас ичих хэрэгтэй.та нар олон жил малчидын ходолмороор бий болгосон ноолуурыг хятадуудад зарж,дундаас ашиг олж амьдралаа дээшлуулээ биз дээ.одоо харин ийм хунд уед малчидыг дэмжин,засагтай хамтарч,ноолуурыг ондор аван,малчидтай туслах хэрэгтэй.

Avatar

Зочин 2020-04-15 139.5.218.36

Хятадууд ч ноолуур авахаа байсан. Гол худалдан авагч Хятад Италид ноолуур авах хүн алга. Эрэлт байхгүй бол үнэ унах нь тодорхой

Avatar

Зочин 2020-04-15 202.126.88.220

малчид ноолуураа засгийн 100000 аар авна,гэсэн угэнд итгэж, огохгуй байгаа биш.хил гааль нээхээр унэ осно гээд дарж байгаа.малчид тэнэг хумуус биш шуу дээ.хэдэн ноолуур хямдхан авах сонирхолтой ченж нэртэй луйварчидын угэнд итгэдэг.дэлхийн ноолуурын зах зээлийн унэ ханшийг итали,англи,ану тогтоодоггуй,хятад л тогтоодог гэдгийг мэддэггуй юмуу.хятадын уйддвэрууд сэргэж эхэлсэн.малчид ченж та нарт ноолуураа яг хямдхан огохгуй байх,манай хэдэн уйлдвэрууд хэзээ ноолуур авдаг байлаа.хятадаас бэлэн ута

Avatar

Зочин 2020-04-15 66.181.181.84

Нэгэнт улс барааны үнийг тогтоож байгаа бол бүх түүхий эдийн үнийг улс тогтоох хэрэгтэй. Мах, ноос, арьс шир, улаан буудай, нүүрс, зэс бүгдийнх нь үнийг төр тогтоо. Яагаад ганцхан ноолуур гэж.

Avatar

Зочин 2020-04-15 121.168.50.25

Зах зээл болгон луу үсчээд байгаа энэ төр бол эдийн засагаа улам л а**а уу гэхээс хэнд ч тус болохгүй шдээ, наад тэнэг сайд нартаа хэлээд өгөөч тэр Улаанд эдийн засгийн зөвлөх гэж байдаг юм бол! Гуйж байна! Дахин дахин гуйя!!! Битгий төр засгийн ажлыг эдийн засаг руугаа оруулаад чөлөөт Зах зээлээ самраад байгаа чээ! Гуйж байна! Төр засаг хэзээч үнэ тогтоож болохгүй ямар ч үед! Эдийн засгаараа оролдвол Эх орон чинь дампуурна!!!

Avatar

Зочин 2020-04-15 121.168.50.25

Малчид ухаантай хүмүүс, учирыг нь гаргаад тайлбарлаад ноолуур чинь хог боллоо гээд эвтэйхэн шалтгаантай нь хэлчвэл тэд ойлгож эвлрэнэ шдээ. Энэд засаг төрийн буруу огт байхгүй. Харин тэнэг шоу хийж байгаа д л өөрсдийгөө амьдаар нь булшилчлаа энэ МАН нам хахаха

Avatar

Зочин 2020-04-15 122.201.24.37

Боловсрол муутай удирдлагуудтай улс яаж урагшлах гээ вээ!?! Бvх салбар будаа!!!!!

Avatar

Иргэн 2020-04-15 202.179.31.13

Ноолуур нэгэнт гадаад зах зээлээс шалтгаалж байхад улаан сайдын санаснаар үнэ тогтоно гэж юу байхав харин монголынхоо үйлдвэрлэгч нарыг дэмжээд бага хүүтэй мөнгөөр ахиухан шиг ноолуур нөөцлөөд авчихвал үйлдвэрүүд илүү их ашигтай ажиллаж үйлдвэрлэл нэмэгдэх ажлын байр нэмэгдэх нөхцөл байна Гэтэл улаан гэж тэнэг сайдын малчидаас оноо авах гэсэн сонгуулиин тэнэг мөрөөдлөөс болоод хэнд ч ашиггүй ацан шалаа болчихлоо Одоо малчид ноолуур өснө гэсэн бодлоор хүлээгээд үйлдвэрлэгч нар өндөр үнээр ноолуу

Avatar

Галбадрах 2020-04-15 103.229.123.159

1000 такси оруулж ирж нэг тэнэг компаний захирлыг дампууруулах, ноолуурыг 100,000 авна гээд малчдын эдийн засгийг хөөдөж амжиргааг нь улам доройтуулах энэ ер нь аль орны удирдагчийн бодлого яваад шудрага царайлж ард олны эсрэг ажил хийгээд байна.

Avatar

Галбадрах 2020-04-15 103.229.123.159

Энэ засаг мянган такси оуулж ирж тэр компанийг дапууруулах, ноолуурыг зуун мянгаар авна гээд малчдын амьдралыг доройтуулах ийм л юм хийж энтертайментаар удирдаж хий хоосон сэлэм эргүүлнэ дээ.

Avatar

Зочин 2020-04-15 119.40.103.6

Нийт ноолуурынхаа 30 хувийг боловсруулдаг байж ноолуурын үнийг 100000 төгрөг гэж УЛААН ШОУ хийснээр энэ ажил гацаанд орлоо. Тэртэй тэргүй чанараараа, хэрэгцээгээрээ тогтдог. Үнэхээр 100000 хүргэх юм бол бүх ноолуураа ХАА бирж дээрээ хүлээж ав. Цааш гарах алдагдлаа улс хүлээнэ биз.

Avatar

Гаалийн баатар 2020-04-15 103.14.37.4

Монголд шудрага ёс гэж байна уу
Энэ авилга албан тушаалын гэмт хэрэгт ЯЛ явсан нөхөр дахиад л өндөр албан тушаал авцоон гүйж явах юм. Энэ хүнээс ариун үйл гарах уу энэ чинь тэгээд АРИУН явдал мөн юм уу #Тунгалаг тамир

Avatar

УХНА ВИРУСын тэнэглэл хэрээс хэтэрч байна 2020-04-15 66.181.180.153

Дээрх үнээс үйлдвэрийн угаах зардал,биржийн хураамж, тээврийн зардал, хятадын гаалийн татвар,дээр нь тухайн компани ашгийг тооцвол 10,000-20,000-д авч байж тухайн компани зардлаа нөхөөр байна.
Ойрын 1-3 жилдээ борлуулалт байхгүй хөөсөрөсөн үнэтэй ноолуурыг Монголын үйлдвэрүүд авахгүй.
Ингээд бодоод үзэхээр УИХ-н сонгуулиар малчдын саналыг авах гэсэн УХНА ВИРУСын тэнэглэл хэрээс хэтэрч байна гэж дүгнэж болохоор байна.

Avatar

Gan 2020-04-15 119.40.98.177

Тэнэгт. Улс яахаараа өндөр үнэтэй ноолуур авах гэж. Улс ямар гүйлгээний барааны агуулах юм уу. Дэлхий даяар орлого хомсдож байхад ноолууран бүтээгдэхүүн ч буурна. Ноолуурын үнэ бага байгаа нь нийгэмд илүү тустай. Хэрэв ноолуур өндөр ханштай бол малчид махаа зарахгүй. Хэрэглээ тун багатай улс. Малаа зарахгүй нарийлж байгаад зуданд талыг нь алддаг. Зуданд алдаж байгаа махаа Монголчууд хэрэглэсэн нь дээр байх. Би лав ноолуурын ханш одоогийнхоороо тогтвортой байхад дуртай байна.

Avatar

Зочин 2020-04-15 139.5.218.36

Зуданд үхсэн малынхаа махыг зардагшт. Чи бид авж идсэн л байх

Avatar

Зочин 2020-04-15 66.181.180.153

Ноолуурын үнэ яг одоогоор 40,000-50,000-тай байгаа нь харин ч хөөсөрсөн үнэ. Ноолуурын үнэ 10,000-20,000-д тогтох болно. Учир нь
1. Ноолуур авах улс битгий хэл, үйлдвэр ч байхгүй. Гол зах зээл болох Хятад, Итали 2 корона-д нэрвэгдээд ойрын 1-3 жилдээ босож ирж чадахгүй.
2. Эрэлт байхгүй Хятад дахь бохир ноолуурын үнэ 90,000 Т-тэй тэнцэж байна. Энэ үнэ цаашид ч унана гэж Хятадууд бичиж байна. Дээрх үнээс үйлдвэрийн угаах зардал,биржийн хураамж, тээврийн зардал, хятадын гаалийн татвар,дээр нь ту

Avatar

УХНА ВИРУСын тэнэглэл хэрээс хэтэрч байна 2020-04-15 66.181.180.153

Ноолуурын үнэ яг одоогоор 40,000-50,000-тай байгаа нь харин ч хөөсөрсөн үнэ. Ноолуурын үнэ 10,000-20,000-д тогтох болно. Учир нь
1. Ноолуур авах улс битгий хэл, үйлдвэр ч байхгүй. Гол зах зээл болох Хятад, Итали 2 корона-д нэрвэгдээд ойрын 1-3 жилдээ босож ирж чадахгүй.
2. Эрэлт байхгүй Хятад дахь бохир ноолуурын үнэ 90,000 Т-тэй тэнцэж байна. Энэ үнэ цаашид ч унана гэж Хятадууд бичиж байна. Дээрх үнээс үйлдвэрийн угаах зардал,биржийн хураамж, тээврийн зардал, хятадын гаалийн татвар,дээр нь ту

Avatar

citizen 2020-04-15 202.131.247.254

arai ch dee yadaj 120 myangaar uls hudaldaj avah yostoi malchidaa bodohgyi bol hetsyydne shyy. Sar byr ogch baigaa 200 myangaa malchidad bas ogoh heregtei sh dee

Avatar

Зочин 2020-04-15 202.70.34.38

Зах зээлийнхээ ханшаар л тэгээд яваач ээ чөлөөт зах зээл биз дээ

Avatar

Mongol 2020-04-15 202.170.70.48

Ene hund ued 40-50 myanga bolooshdee. Malchid amjirgaagaa zalguulahad l boloo. Hotod ternees dor mah ch ugui guril ch ugui heden zuun myangan hun baina. Tsoon maltai aild ni baga zereg uur tuslamj ugnu biz. Heden myangan maltai baychuudad nooluur nemelt une tulnu gej yu baidgiin.

Avatar

Mongol gej tseejee deldsen malnaas dor hvmvvn sad:((( 2020-04-15 202.179.24.201

Dotor harlam vzel bodoltoi hvn yumaa tgd bas Mongol gechijee ter hvmvvs chin zuer ch neg baychijaagui cham shig maliig eej aaw chin hvn bolgoh gej heden jil zartsuulsan gej bodoj bn chmg boduul ene heden mal vr ashgaa ugdiin ali ali taldaa 2r talaas bodoj zuw shiidwer gargahgui bol chamshig malnuudaas bolj ereh tgshh baidal emeh tsegts gej alga bolloo

Avatar

иргэн 2020-04-15 66.181.191.181

Малчидыг үнэхээр хошгируулах юмаа. Зарласан үнээрээ авч харагдаач. Баахан шаардлага тавин шаардлага хангах малчин олдох болов уу. Тэгээд л хүссэн үнээ хэлнэ дээ

Avatar

Зочин 2020-04-15 202.126.88.36

Hyatad 3 jil 130 aar avahad dotoodiin uildveruud dampuurna.Daraa jilees ni 30 aar avna.3 jil 30 aar avj umnuh sharhaa nuhnu.Nooluuriig orloh mash nariin shirhegtei noos garaad ehelsen.Nooluur aris shir shig hog bolj tun magadgui.Songuuliin malnuud uneniig nuulgui helj ugjnii malnuud ni oilgodog boloh heregtei baina. Jalgandaa Ulaanaa dagaj muuruud delhiigees hayagdaad uldlee.

Avatar

Зочин 2020-04-15 77.247.181.162

босож өндийж чаддаггүй тийм компаниуд 400.000 малчины амьдралаар тоглож хичнээн тэжээх вээ дээ. тэр компаниудад ямар ч сэтгэл байхгүй бүр хямдаар авахаар шунан дайрдаг зах зээлийн жамаар хэн үнэтэй авч байгаад малчид өгөх эрхтэй. монголд хэдэн компани чухал биш харин монголын үндэсний мал аж ахуйгаа авч үлдэх нь чухал юм.

Avatar

Зочин 2020-04-15 121.168.50.25

Чамд ямарч эдийн засгийн ухаан алга! Зүгээр чимээгүй байж үз!

Avatar

Зочин 2020-04-15 202.180.220.77

Хятадууд ноолуур авахаа болиод л ноолуурын үнэ буурч байгаа ш дэ. Манайхан хяадууд авдагг гээд уурлаад байдаг байсан, одоо бүх түүхий эд энд үлдэж байна, манай үйлдвэрүүд босоод өгөх байлгүй.

Avatar

Хятад 2020-04-15 109.70.100.19

Хятад ноолуур авахгүй үед манайхан хэдэн шулааны компани ингэж авдаг юм доо. урагшаа хилээр гаргаад өгөх боломжийг бүрдүүлэх ёстой.

Avatar

Зочин 2020-04-15 202.126.89.155

Тэр мөнгийг нь зээлж ноолуур авах аж ахуйн нэгж байхгүй.Мал шийдвэр гаргаад зүтгээд байдаг малнууд.Хүрэлсүх амарсайхан энэ тэр .Хүрэлсүх өөрөө 100 гэж том дугарсан.Одоо улаан нь улс амьтны амны зугаа болсон.Хятадууд орж ирж авахгүй бол 70 хувь нь малчдын юмуу үйлдвэрлэгчидийн агуулахын мухарт хог болно.Ойрын 2 жилдээ.Ингэж хэлсэн бол хүлээлт үүсэхгүй байсан.

Avatar

yamaa 2020-04-15 192.82.67.203

40 -50 bolooshdee, yamaanii hyalgas hed hurgeh geed bgaan , delhii dayaraa hyamraad nooluur shig hog alga bnshdee, davarsan malchdiig turhumdn butsaa

Avatar

Зочин 2020-04-15 122.201.31.4

Avilagch Baatar yag avch haragdaach. Dotoodiin uildveruud ene tsagt nooluur avaad tsaash hend zarah ve. Gadaadad avdag hen ch baihgui. Dotoodod nooluur duuren. Tegeheer nooluur hog bolloo

Avatar

Mongol 2020-04-15 24.46.100.17

Ene ch Mongold muu daa,…coronavirus ees bolj delhiin aah zeel navs unasan,mod sergeh shinjgui b.gaa.Deer ni delhii dayar amitniig hamgaalna,buteegdehuuniig ni hereglehgui gesen
ursgal,eserguutsel/duuchin Nominjin/ybaad b.a
Iim humuus Mongoliin goliig taslaj golomtiig samrah
ayul avch itehees tugshij b.a.Nuudelchin bid maliin ashgaar heden ueeer amidarch ami zogoojirsen

Avatar

бодлын хулгайч 2020-04-15 66.181.167.53

НААД НООЛУУРАА УЛААНД АВААЧИЖ ӨГ.

Avatar

Зочин 2020-04-15 202.126.89.85

Хөөрүү Хүрэлсүх,Улайдаггүй Улаан,Авлигач Баатар нарын Хулхидалд үргэлжилж байна

Avatar

АМЛАЛТ 2020-04-15 103.212.119.102

Улаан сайд, Гаалийн Баатар хоёр зарласан үнээрээ өөрсдөө мөнгөөрөө аваад дарчихаа. Сонгуулийн дараа хяналттай зарахад 140000 өөс дээшээ ч зарагдана шүү.

Avatar

Зочин 2020-04-15 121.168.50.25

Улаан сайд ноолуурын ченж болоо юу даа, хаха ноолуурын талаар сайн мэддэг юм шиг хэлж байна даа. Ишш чааваас даа, сайд нь ийм юмаар хөөцөлдөөд явж байх ч гэж дээ! Ноолуур яадаг юм ирэх жил дахиад л ургана, малчид нэг жил шатаа л биз. Ноолуурын үйлдвэр чинь дампууч хаагдвал үндэсний үйлдвэрлэлээ устгасан урвагч нэр зүүнэ дээ. Энэ жил ноолууран хувцас авах хүн байхгүй шдээ! Ноолуурыг нь тэр үйлдвэрүүдэд нь яахаа шийд гээд үлдээх байсан юм!!!

Avatar

aagii 2020-04-15 192.82.73.32

Uildberuuddee ih ersdeltei um uu daa, zah zeeliin zarcnmaar ni uabuulaad malcniddaa nemelt uramsnuulliig ni toroos ogbol boloh um bisn uu

Avatar

Зочин 2020-04-15 122.201.22.78

Dotoodyn uildveruudee demjihgui malchid, hyataduudyg l demjih yum daa

Avatar

Зочин 2020-04-15 122.201.22.78

Tegeed uildverjeed budaa bolgood ugno geed bgaa. Yun 3-5 say tsalin? Muroodvoo

Avatar

Зочин 2020-04-15 202.21.108.45

Oiriin 2 jildee nooluuriin une 100 myanga hurehgui dee. Tsaashid ch unah magadlal ih. Odoo l tushaachihdag tsag daa.

Avatar

Зочин 2020-04-15 182.160.1.102

Үнэхээр мунхаг ЗГ. Малчид ноолуураа 100.000 хүргэнэ гээд өгөхгүй байгаа гэнэ, аван жилийн дараа л хүрэх байхаа.

Avatar

Зочин 2020-04-15 122.201.21.139

Түүхий эд нь монголд ашиг олдог үйлдвэрүүд нь хятад улсад бид нарыг ер нь хэн удирдаж байгаа юм бэ

Avatar

Зочин 2020-04-15 202.126.89.205

Энэ авигачийн алтан хараацай Баатар гэгч засгаа алж өгч байна даа
Ийм юмнуудаа байлгаад байхаар энэ засаг яаж өөдлөхвээдээ

Avatar

уугуул 2020-04-15 103.229.120.40

Улаан сайд томоохон ноолуурын үйлдвэр барьчихвал болох биз дээ..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж