Малайзын шүүх хар тамхины хэргийг хэрэгсэхгүй болгожээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Малайзын шүүх хар тамхины хэргийг хэрэгсэхгүй болгожээ

Хуучирсан мэдээ: 2015.11.27-нд нийтлэгдсэн

Малайзын шүүх хар тамхины хэргийг хэрэгсэхгүй болгожээ

Өчигдөр буюу энэ сарын 26-ны өдөр Малайзын Холбооны шүүхээс хар тамхи хадгалсан хэрэгт холбогдож 2013 оны нэгдүгээр сараас хойш хоёр жил гаруй хугацаанд саатуулагдан шалгагдсан Монгол Улсын иргэн Н.Золзаяаг гэм буруугүй хэмээн үзэж хэргийг нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн байна. Анхан шатны шүүхээс Н.Золзаяаг гэм буруугүй хэмээн үзсэн боловч давж заалдах шатны шүүх түүнийг буруутай гэж үзэн ялын дээд хэмжээ буюу цаазаар авах ял оногдуулаад байсан билээ.  Монгол Улсын Засгийн газар уг хэрэгт эхнээс нь нь онцгой анхаарал хандуулж, шаардлагатай туслалцаа, дэмжлэгийг үзүүлж ажилласны зэрэгцээ Монгол Улсын Ерөнхийлөгч, Хууль зүйн сайд, Гадаад хэргийн сайдаас малайзын эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хандан манай иргэнд цаазын ял оногдуулсан шийдвэрээ дахин авч үзэх тухай хүсэлтийг хүргүүлж байсан нь хэргийг нааштай шийдвэрлэхэд томоохон нөлөө үзүүлсэн байна.

Д.ЖАГАР

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

kkk 2015-11-27 1.235.88.210

muu ***** malaizuudiig manaid ***** oruul

Зочин 2015-11-27 202.21.106.122

yerunhii bolovsrolin surguuliaas ehleed huuhduuded bainga ene tuhai oilguulj yarimaar yum tegvel hun uhamsartaigaar iim yumand orohgui

Зочин 2015-11-27 202.9.40.60

эрээнээс ногоо зөөж байсан авгай нарт триада-гийн курьер болоод хэд дэхин илүү мөнгө олох нь илүү сонирхолтой байх. Гэхдээ триада-гийн хувьд тэд нар бол ёстой үнэгүй ажиллах хүч, зөөлгөж зөөлгөж байгаад баригдахад нь тэр чигээр нь хаяж болох материал, мөн триадад аюултай үйлдэл хийлээ гэж үзвэл өөрсдөө устгана. Иймд монголын цагдаа гадагшаа явж байгаа улсуудад ийм юманд орооцолдохоос сэрэмжлүүлсэн ганц алга дарам цаас бариулаад явуулж болохгүй байна уу.Эсвэл балай солонгос кино үзүүлж байхаад триадагийн хар тамхины бизнесийн аюулыг ойлгуулахаар нэвтрүүлэг явуулж, тэдний тухай кино үзүүлж болохшүй юу?

Зочин 2015-11-27 202.9.40.93

Хүмүүсээ зөв л амьдарцгаая. Хууль бус мөнгө , ёс бус юу ч хэрэггүй.

Зочин 2015-11-27 110.174.142.47

Дахиж хар тамхитай орооцолдохгүй байлгүй дээ. Гадаадад хар тамхины хэрэгт орооцолдвол үхэх ял хүлээж байгаа гэдгийг залуучууд ойлгодоггүй юм шиг байна лээ. Хамгийн хөнгөн ял өгдөг улс монгол

zochin 2015-11-27 202.70.34.98

yamaidaa, hynii gazar bolgoomjtoi yavj bgaarai mongolchuud minee

Зочин 2015-11-27 202.9.41.22

za yamaidaa, neg ch gesen mongol hunii ami