"Гэрээр тусгаарлагдсан иргэдийн хаалганд хуулга наахаар авчихдаг" | News.MN

"Гэрээр тусгаарлагдсан иргэдийн хаалганд хуулга наахаар авчихдаг"

COVID-19

"Гэрээр тусгаарлагдсан иргэдийн хаалганд хуулга наахаар авчихдаг"

Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяртай цаг үеийн зарим асуудлаар ярилцлаа.


-Гадаад улсаас ирсэн иргэдээс коронавирусийн халдвар илэрсээр байгаад иргэд бухимдалтай байна. Цаашид ч гэсэн чартер нислэг хийгдэх үү?

-Дараагийн чартер нислэг хэзээ хийгдэх нь одоогоор тодорхойгүй байгаа. Таны хэлсэнчлэн иргэдийн бухимдлыг ойлгож байна. Нөгөө талд нь гадаадад байгаа иргэд маш хүнд нөхцөл байдалтай орох оронгүй, өвчин зовлонтой, мөнгө төгрөггүй болсон зэрэг  янз бүрийн л хүндрэл бэрхшээлтэй хүмүүс олон бий. “Хаданд хавчуулагдсан халиуны зулзага” шиг энэ завсарт нь бид холбогдох шийдвэрээ гаргаад  ажиллаж байна даа. Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос гарсан шийдвэрийн дагуу гадаадаас иргэдээ татан авах ажиллагааг хэд хэдэн удаа зохион байгууллаа. Бид дотоод нөөц боломждоо тулгуурлаж байгааг гадаадад байгаа иргэд маань ойлгох хэрэгтэй. Бүх иргэнээ татан авах боломж, бололцоо байхгүй.

-Өнгөрөгч амралтын өдөр ОХУ-аас ирсэн 282 хүнээс шинээр 13 халдварын тохиолдол илэрсэн. Өнөөдөр дахин Эрээнд байгаа 50 иргэнийг авчирна. Эрсдэлийг хэрхэн тооцоолж байгаа вэ?

-Гадаадаас иргэдээ татан авах ажиллагаа бүр дээр бид урьдчилан төлөвлөн зохион байгуулдаг. Гаднаас ирэх иргэдэд тодорхой шаардлага тавьж ирснийг та бүхэн мэднэ. ОХУ-аас 282 хүн ирсний дийлэнх нь оюутан. Тэд тусгаарлах байрны төлбөр болон тээврийн зардлаа төлсөн. Маш хүнд нөхцөлөөс оюутнууд ирсэн учраас шаардлагыг ухамсарлаж ойлгож байна. Эрээнээс ирэх иргэд мөн адил төлбөрөө төлсөн байхаас гадна шинжилгээ өгсөн байх ёстой. Энэ шаардлагаа ягштал баримтална.

-Тусгаарлалтад байгаа иргэд зөрчил гаргаж байгаа талаар та өмнө нь ярьж байсан. Өнөөдөр  нөхцөл байдал ямар байна, гарч буй нийтлэг зөрчил гэвэл?

-Тусгаарлах байранд байгаа иргэдийн зөрчил, дэг журам харьцангуй багассан. Эхэндээ хүндрэл бэрхшээл байсан. Энэ талаар ч би хэвлэлийн хурлуудын үеэр хэлж байсан. Харин гэрээр тусгаарлагдах ёстой иргэдийн зүгээс хүндрэл их учруулж байна. Тэдэнд хяналт тавьж Цагдаагийн байгууллага, нийслэл, хороодын Засаг дарга, нийгмийн ажилтан, сайн дурынхан гээд бүх шатандаа ажиллаж байгаа ч гэсэн зөрчлүүд буурахгүй байгаа.

-Тухайлбал ямар төрлийн зөрчил нийтлэг гаргаж байна вэ?

-Регистрийн дугаар, нэр ус нь буруу, нэг хүн 2-3 хаяг дээр бүртгэлтэй байх, асуумжид бичсэн хаяг дээрээ байхгүй зэрэг зөрчлүүд их гарлаа. Мөн бичиг баримттай холбоотой зөрчлүүд, бүртгэлтэй гар утасны дугаар дээрээ байхгүй гэх мэт зөрчил нь шинэ тутамд бидэнд тулгарч байгаа том хүндрэл бэрхшээл. Тиймээс бид УБЕГ-тай хамтарч ажиллаж байна.

Үндсэндээ 4000 гаруй иргэний  бүртгэлийг цэгцэллээ.

Гэрээр тусгаарлагдаж байгаа хүмүүсийг хянах ажлын хэсгийг УОК-ын Шуурхай штаб дотроо байгуулсан. Энэ ажлын хэсгийнхэн маань тусгаарлах байрнаас гарсан бүх хүний овог, нэр, регистрийн дугаар, гэрийн хаягийг нь доод шатандаа шилжүүлж хяналт тавьж зөрчлүүдийг арилгахаар хичээж  байна. Одоогоор 2000 гаруй иргэн гэрийн дэглэм сахиж байгаа учраас хүч тарамдах ч зүйл байна.

-Гэрийн дэглэм сахихгүй зөрчил гаргасан хүмүүсийг хэдий хэр хугацаанд олж авч байгаа вэ?

-Ажлын хэсэг маш шуурхай ажиллаж байгаагийн хүчинд хүнээ яаж ийж байгаад л олж авч байна.

-Тусгаарлалтын дэглэмээ гэрээр сахиагүй иргэдэд ямар хариуцлага оногдуулах уу? 

– Тусгаарлах байрнаас гараад гэртээ харихгүй хэд хоночихсон хүмүүс ч байна. Тэднийг олж хариуцлага тооцсон. Тухайлбал, тусгаарлах байрнаас гарсан таван залуу Эрдэнэтэд гэртээ хариагүй байсныг олж илрүүлсэн. Тэднийг Зөрчлийн хуулиар 150 мянган төгрөгөөр торгосон. Сүүлийн үед хариуцлагыг чангаруулж эхэлж байгаа. Тусгаарлах байранд байгаа хугацаанд нь цагдаа ороод зөрчилтэй холбоотой асуудалд мэдүүлэг авч, сахилгын хариуцлага тооцож болохгүй. Харин тусгаарлах байрнаас гарсны дараа нь хариуцлага тооцож байгаа.

-Тусгаарлалтаас гарсан хүнийг гадуур явж байхад нь хэн ч мэдэхгүй, танихгүй. Тэд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд өөрийгөө гэртээ тусгаарлана гэдэг нь тун эргэлзээтэй. Зарим оронд гэрийнх нь үүдэнд  тусгай тэмдэг тавьж бусдад анхааруулж байгаа. Энэ мэтчилэн арга хэмжээг гэрээр  тусгаарлагдаж буй  хүмүүст авах боломж бий юу?

-УОК-ын Шуурхай штабын бүрэлдэхүүнд Цагдаагийн байгууллагын төлөөлөл ажилладаг. Тэд тусгаарлалтаас гарсан иргэний хашааны хаалганд сэрэмжлүүлэг бүхий хуулга наасан боловч хуулаад хаясан эсвэл дээр нь будгаар дарсан тохиолдол ч гарсан. Хэдийгээр хөл хорио тогтоож, өндөржүүлсэн бэлэн байдалд байгаа ч гэсэн бид иргэдийнхээ эрх, эрх чөлөөг хүндэтгэж байгаа. Аль болох албадлагын арга хэмжээг авахгүйгээр ойлголцчих болов уу гэсэн байдлаар их л барьж байна. Үүнийг ард түмэн маань ойлгох хэрэгтэй.

Тусгаарлалтаас гарсан хүний хувьд өвчтэй хүн биш шүү дээ. Дахин баталгаа болгож гэртээ дахин 14-21 хоног өөрийгөө тусгаарлаарай гэдэг шаардлагыг л тавьж байгаа юм. Түүнээс биш хажуудах хашааны хүн нь тухайн хүнийг өвчин тусаад ирсэн гэж хардаж сэрдэж гадуурхаж хүний эрх, эрх чөлөөг зөрчиж болохгүй.

Харин хөндлөнгийн хяналт тавьж тухайн хүнд шаардлага тавих эрхтэй. Мэргэжлийн байгууллагууд УОК-ын Шуурхай штабын тавьсан шаардлагуудыг  иргэд тоохгүй, хайхрамжгүй байх, өөрийгөө өмөөрөх зүйлс байна. Бид энэ бүх бэрхшээлийг бэрхшээл гэж харахгүй урагшаа хараад л ажиллаж байна.

-Гэртээ тусгаарлагдах  ёстой  2000 гаруй хүн бүрт хяналт хүрч чадаж байна уу?

-Тийм ээ. Гэртээ тусгаарлах 14 хоногийн хугацаа дууссанаар хяналт тавих шаардлагагүй гэсэн үг. Энэ хугацаад тусгаарлалтаас гарсан хүн бүрийн араас хөөцөлдөж, ажиллаж байна. Сүхбаатар дүүрэгт хаягтай атлаа Хан-Уул дүүрэгт амьдарч байх тохиолдол ч гарах юм. УОК-ын Шуурхай штаб, УБЕГ-тай хамтраад  маш олон хүний хаягжилтыг цэгцэлж байгаа. Хүн бүртэй нэг бүрчлэн утсаар ярьж хаяг, бүртгэлийг нь авахад маш их зардал, чирэгдэл гардаг. Наад талдаа өвчний талаар ярьж байгаа боловч цаанаа энэ өвчинтэй тэмцэх ажлыг зохион байгуулахын тулд маш олон байгууллагын хүмүүс өдөр, шөнөгүй ажиллаж байна. Зарим үед хэтэрхийн жижиг ажлыг ч гэсэн хийх гээд зүтгэцгээнэ.  Уг нь бичиг баримт, бүртгэлтэй холбоотой асуудал нь  тухайн иргэний  хариуцлагын  шүү дээ.

-Маск зүүгээгүй иргэнийг дурын нэг цагдаа торгох юм уу. Үүнд холбогдох байгууллагаас нь яаж хяналт тавих юм бэ?

-Хороодын хэсгийн ахлагчид олон нийтийн цагдаагийн үүргийг гүйцэтгэх шийдвэрийг УОК-ын өчигдрийн хуралдаанаас гаргасан. Хороодын хэсгийн ахлагчид олон нийтийн цагдаагийн үүргийг гүйцэтгэхдээ гэрээр тусгаарлалтад байгаа иргэдэд хяналт тавих, мөн маск зүүхгүй иргэдэд шаардлага тавина. Энэ хэрээр сахилга, дэг журам сайжирна гэсэн үг.

-Өнгөрөгч Ням гаригт та автомашины дугаарын хязгаарлалт хийх талаар мэдээлсэн нь сүүл рүүгээ ташаа мэдээлэл болж хувирсан. Ер нь цаашдаа автомашины дугаарын хязгаарлалт хийх үү?  

-Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнтэй холбоотой  асуудал УОК-ын хуралдаанаар огт яригдаагүй гэдгийг албан ёсоор мэдэгдье. Сүүлийн үед гадуур иргэд болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нэмэгдэж байна. Орон нутгийн зүгээс тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд анхаарал хандуулаач гэдэг саналыг Онцгой байдлын ерөнхий газрын даргад тавьсан юм билээ.Энэ дагуу Т.Бадрал дарга аймаг, нийслэлийн Засаг дарга нарт чиглэл явуулсныг хэвлэлээс харсан байх.

Мөн сүүлийн үед нийслэлийн том ресторануудад шөнийн 22 цагаас хойш хүмүүс олноор цугларч ярьж хөөрч, дуулж бүжиглэж байна. Ингээд назгайраад ирвэл том аюул болно. Энэ аюулаас бид урьдчилан сэргийлэхээр оролдож байгаа санаа нь тэр шүү дээ. Үүнийг л  иргэдийн зүгээс зөв ойлгох хэрэгтэй байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

55 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-04-15 202.126.89.38

Хошин урлагийн жүжигчин Өөскөгийн эхнэр Туркээс ирж тусгаарлагдаж дуусаад гэртээ ахин 14 хоног өөрийгөө тусгаарлалгүй 3-р хорооллын Ачлал их дэлгүүрийн лангуугаа ажиллуулж байгаа шүү.

Avatar

Зочин 2020-04-15 66.181.166.134

yamar baliar huvia hicheesen humuus n tgj naalt avch hayaad bgam boldo

Avatar

зочин 2020-04-15 203.91.119.42

Энэ шоучин хүн рүү худлаа хашгирдаг өөрөө юу ч хийдэггүй нэг нөхөр гар байна

Avatar

Зочин 2020-04-15 203.98.76.100

Одоо хэвлэлээр шоу хийхээ больчооч дээ Ууганбаяр дарга аа. ажлаа хий, юун завтай ен. Манайхан ч нэг туйлширхаараа хэцүү юм бээ, сэтгүүлчдээ, хэвлэл мэдээллийн байгууллагынхаан өдөр бүр энэ хүний яриа, ярилцлагыг ТВ, сайт бүрээс харах боллоо. Өнөөх нь ч юун дуртай ен, өөрөө жаахан мэдрэмжтэй баймаар юм аа бас

Avatar

Зочин 2020-04-15 202.126.89.164

Хэрэгтэй мэдээлэл өгч байхад юу яриад байна аа

Avatar

Зочин 2020-04-15 103.212.119.124

энэ гоншигносон юм зүгээр л ажилаа хийгээд арга хэмжээгээ аваад яв л даа чадахгүй бол ажилаа өгөөд гэртээ амраач бас л хэн нэгний гөлөг байхдаа

Avatar

irgen 2020-04-15 103.136.254.9

Segsiisen setguulch ni maskaa zuu l dee.
Orkuud unshaad chinii zurgiig xaraad maskaa tailna sh dee .

Avatar

Зочин 2020-04-15 64.119.20.248

UUganbayar shig shtabiin darga sirraliond heregtei baigan. bi Uganaag seraliond yabuulna gesiinma.

Avatar

Зочин 2020-04-15 119.40.103.6

Гэрээр тусгаарлагдах иргэнийг гаргах даа гэрээс нэг хүн ирүүлж тэр хүнтэй хамт гаргаж байгаа ч . Гаргаж авсан хүн ч хариуцлага хүлээх ёстой. Дайны цагийн хуулиар ажиллах.

Avatar

Зочин 2020-04-15 202.21.118.6

Тэгвэл нийтэд зарла л даа, Ингэх ёстой шүүдээ, Бусад хүмүүс өөрсдийгөө хамгаалах боломжийг гаргаж өгөх хэрэгтэй, Бүх юм хаалттай байхаар ингэж давраад байгаа гэсэн үг тэр хүмүүс,

Avatar

Зочин 2020-04-15 72.205.128.3

Yasnii daranguilagch setgelgeetei nuhurduu !
Odoo ch harin neg orson buur shig l duvchignej bna.

Avatar

Зочин 2020-04-15 202.70.37.2

Оросын торгууль Хөл хорионы дэглэм зөрчигчдөд 4000 рубль, давтан үйлдвэл 5000 рублийн торгууль ногдуулж байна. Хүн айлгах нэг зүйл нь давтан үйлдэлд нь нэмэгдээд байгаа юм. Манайх нэг удаа биш давтангийнх нь тоогоор торгоод байх хэрэгтэй

Avatar

Зочин 2020-04-15 122.201.31.4

HOV YARIDAG NUHURT ZUVLUHUD HUULI DUREMEE ASHIGLAARAI

Avatar

зочин 2020-04-15 103.26.193.143

Гадаадад байгаа иргэдийг Монгол Улсдаа авчирахаар вирус тээж ирэхээс гадна иргэний үүргээ биелүүлэхгүй, тусгаарлах үеийн төлбөрөө төлөхгүй байгаа учраас тэдгээр иргэдэд албадлагын арга хэмжээ авч хуулийн хариуцлага хүлээлгэхээс гадна гадаадад байгаа иргэдийг дахин авчирахгүй байсан нь зөв юм шиг байна даа. Тэгээд иргэний үүргээ биелүүлэхгүй байгаа иргэдийн нэр хаягийг нууцлахгүй ил болгох шаардлагатай. Хэн бусдад аюул учруулж байгааг бид мэдэж, өөрсдийгөө хамгаалах эрхтэй шүү дээ

Avatar

Зочин 2020-04-15 202.126.89.164

Тххх. Иргэний үүргээ биелүүлнэ гэж угаасаа гонж шүү дээ. Статистикийн наад захын ойлголттой байх хэрэгтэй. 100 хүнээс хэд нь үүргээ биелүүлэхгүй вэ? Энийг мэдсээр байж хяналт тавихгүй гээд гүрийгээд байгааг ойлгохгүй байна.

Avatar

ЗӨВЛӨМЖ-4 2020-04-15 202.179.24.10

ОДОО БУРАНТАГАА ХИВДЭГ ТЭМЭЭ ШИГ БАВТНАЦГААХАА БОЛЬЦГОО. БОЛОХГҮЙ ХҮМҮҮСТ ТӨР ТӨМӨР НҮҮРЭЭ ҮЗҮҮЛ. БҮҮ ШАЛЬЧИГНАЦГАА… НЭГ Л ХҮМҮҮСИЙГ ГАДААДААС ОРУУЛАХ ТУХАЙ Л ИХ ЧАЛЧИХ ЮМ. ТЭД ИРНЭ Л БИЗ, ОНГОЦООР АВААД Л ИРНЭ ОДОО ЭНД БАЙГАА БОЛОХГҮЙ ЮМНУУДАА ЦЭГЦЭЛ. ДАЙНЫ БАЙДЛЫН ДҮРМЭЭР АЖИЛЛА. ХАГАС, БҮТЭН САЙНД ЗУСЛАНД ГАРЧ АРХИДАЖ БАЙНА. АРХИНЫ ХУДАЛДААНЫ ЦАГИЙГ ХЯЗГААРЛА. АРХИДСАН ХҮМҮҮСТ ХАРИУЦЛАГА ТООЦ, ТИЙМ ЭРХИЙГ НЬ ЦАГДААД ӨГ. БҮҮ ГОМДОЛЦГООГООД БАЙ. ЭСВЭЛ ЧАДДАГ ХҮМҮҮСТ ЗАЙГАА ТАВЬЦГАА

Avatar

Зочин 2020-04-15 202.126.88.36

1 hun iim zurchil gargasan.Gants 1 hun l hooloo golson.Bitgii pooporch surjignej bai.Hurelsuh in zasagiin arga baril yumuu esvel durakaa.

Avatar

ЗӨВЛӨМЖ-3 2020-04-15 202.179.24.10

ТОРГУУЛЬ ЧИНЬ БАГА БАЙНА. ХЭРВЭЭ ЭНЭ ХҮМҮҮСЭЭС ХАЛДВАР ИЛРЭЭД ӨӨР ХҮМҮҮСТ ХАЛДААСАН БОЛ ЯАХ ВЭ. ЯАГААД МАСК ЗҮҮГЭЭГҮЙ ХҮМҮҮСИЙГ 150,000₮-ӨӨР ТОРГОНО ГЭЖ БАЙЖ ТУСГААРЛАЛТНААС ГАРСАН ХҮМҮҮСТЭЙ АДИЛХАН ТОРГУУЛЬ БАЙГАА ЮМ БЭ. УГААСАА ЮМ БОДОЖ ЧАДАХГҮЙ, ХЭРЭГЖҮҮЛЖ ЧАДАХГҮЙ, ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ӨМНӨ ПОПОРСОН ХАНДЛАГУУДАА БОЛЬЦГООГООЧ ДЭЭ. ТУСГААРЛАЛТААС ГАРААД ГЭРТЭЭ БАЙГААГҮЙ НӨХДҮҮДЭД ЭРҮҮ ҮҮСГЭХ ХЭРЭГТЭЙ, ТОРГУУЛЬ САЯ ТӨГРӨГ БАЙХ ХЭРЭГТЭЙ. ТЭГЖ БАЙЖ НААД ТЭНЭГҮҮДЭД ЧИНЬ ХҮРНЭ.

Avatar

иргэн 2020-04-15 202.179.25.135

Трамп иргэдээ авахгүй байгаа гадаад орнуудад визний хязгаарлалт тавина гэж ТВ мэдээгээр гарсан.

Avatar

Зочин 2020-04-15 202.70.37.2

Очиж шалгаад байхгүй тохиолдол болгон бүрт нь торгоод бай. Нэг удаа торгох зөөлдөөд байна. Хаягандаа байхгүй 3 хоноод 3 удаа 150 000 р торгочих тэгээд чих нь зөөлрөн. Орос манай мөнгөөр 1200 000 р торгож бгаа

Avatar

ЗӨВЛӨМЖ-2 2020-04-15 202.179.24.10

ХЭРВЭЭ ГЭРТЭЭ ГАНЦААРАА БОЛ ЗӨВХӨН ЭМИЙН САН, ХҮНСНИЙ ДЭЛГҮҮР ЗЭРЭГ ОЙР ЗУУРЫН ШААРДЛАГАТАЙ ЗҮЙЛЭЭ АВАХДАА ЭДГЭЭР ЦАГДААД УТСААР ХЭЛЖ ТЭД ДӨХҮҮЛЖ ӨГДӨГ. ГЭРТЭЭ ТУСГААРЛАСАН БҮХ ХҮМҮҮСИЙГ ОРЦООР НЬ КАМЕРААР ХЯНАЖ, ГАДАА НЬ ДАВХАР ЦАГДАА ХЯНАЖ БАЙЖ ХЯТАД УЛС ДАВЖ ЧАДСАН.

Avatar

ЗӨВЛӨМЖ-1 2020-04-15 202.179.24.10

ЭНЭ ГЭЖ БАС НЭГ ШҮДГҮЙ ХИЙ АРХИРСАН АРСЛАН БАЙХ ЮМ. СҮР СҮР ЯРЬЧИХААД БОДИТ АМЬДРАЛ ДЭЭР БАЙГАА БАЙДАЛ НЬ ИЙМ. ТЭР ХЯТАДУУДЫН ХЭРЭГЛЭСЭН АРГЫГ ХЭРЭГЛЭ. ТУХАЙН ОРШИХ СУУХ ГАЗРЫН ЦАГДААД НЬ ХҮЛЭЭЛГЭЖ ӨГ, ЦАГДАА НЬ ТЭР ХЭСГИЙН АХЛАГЧИДААС БҮРДСЭН ОЛОН НИЙТИЙН ЦАГДААГААРАА БАЙРНЫ ОРЦ ОРЦООР НЬ ХЯНА, КАМЕРААР ХЯНА. ГЭРЭЭСЭЭ ГАРВАЛ БАРИВЧИЛ.

Avatar

Зочин 2020-04-15 202.9.47.18

Манайх тийм олуулаа билүз

Avatar

Зочин 2020-04-15 202.126.89.164

Цагдаа байтугай тусгайгийнхан 24 цагийн манаанд баях хэрэгтэй юм биш үү. 5 сарын 30 хүртэл ийм дэглэм барьмаар ч юм шиг.

Avatar

Зочин 2020-04-15 202.126.89.164

Цагдаагийн төлөөлөл ажлаа хийж чадахгүй байна гэсэн үг үү? Яагаад гэртээ байх ёстой хүнийг гарч зугтаалгаад байгаа юм бэ?

Avatar

Зочин 2020-04-15 64.119.17.234

Haalgiig ni haaj hadah iumuu? Gert ni manaad suuj baihuu? Yaj iim ork bolchdiin be ta nar

Avatar

Зочин 2020-04-15 202.126.89.164

Гэрийнх нь гадаа жижүүрлэн манаж болно ш д. Уханьд хаалга хадаад хоол хүнс цагдаагийнхан хүргэж байсан. Үндэсний аюулгүй байдал яригдаж байгааг санах хэрэгтэй.

Avatar

ЗОЧИН 2020-04-15 203.91.119.42

"ХҮН"- энэ хүн юм ойлгодог болов уу, дэлхий дахинаа үүсээд байгаа цар тахалын талаар ойлгож байгаа болов уу. Ямартаа ч төрийн алба хаагчдын ажлыг хүндэтгэж, тавигдаж байгаа шаардлага, дэглэмийг ягштал биелүүлье.

Avatar

мгл 2020-04-15 202.72.245.122

Гадаадаас хүмүүсээ 21-28 хоногийн зайтай авчирмаар юмаа нөөц чадлаа бодоочээ Улс төржөөд ачааллаа даахгүй байж вирус оруулж ирэх магадлалтай болчихлоо

Avatar

Зочин 2020-04-15 202.70.37.2

Цэцэрлэгийн хүүхэд шиг ар гэрийнх нь хүнд хүлээлгэж өг Дараа нь хүлээж авч гарын үсэг зурсан хүнтэй нь давхар хариуцлага тооц.

Avatar

zochin 2020-04-15 150.129.141.55

NER < KHAYAG , ZURGIIG NI TARAACHIKHAD DURAKUUD GERTEE BUGEKHGUY YADAG YUM BE , IIM TOLGOY NI OLGOI BOLCHIKHSON l******d GAY TARINA SHUU

Avatar

Хүн 2020-04-15 182.160.35.77

Наад хүмүүс чинь 21 хоног мөнгөө төлөөд хорионд байсан улсууд биз дээ .
Тэгээд дахиад гэртээ 14 хоног хорионд байна гэдэг тийм амар биш шүү дээ .
Эд чинь гэмт хэрэгтнүүд биш биз дээ .
Эсвэл нэгмөсөн хүн биш гээ зарлачих .
Гэр оронгүй хүн хаана өөрийгөө хорих уу .
Гар утасгүй хүн яах ийн .
Гэр орондоо ганцаараа амьдардаг хүний хоол хүнсийг нь хэн зөөх үү .
Гарвал торгоно хорино гээд байгаа .
Өлсөж үх гэсэн үг үү .
Монгол хүнийг нээрээ загнаж дарамталж хорьж ханахгүй юмаа .

Avatar

zochin 2020-04-15 150.129.141.55

MAL MINI CHI TAKHAL GEDGIIG OILGOJ BAYNA UU .? KHUTSALGUY UURIIGUU KHICHEEGEED YAWJ BAY, AMISGAA MINI

Avatar

зочин 2020-04-15 192.82.65.120

Гэртээ 14 хоног байж чадахгүй бол тусгаарлан хорь.

Avatar

Зочин 2020-04-15 103.26.195.203

Durem juram dagahgui ym bol gadaaddaa suuj baihgui yugaa hiij uhlee hatlaa gej irsiin be.

Avatar

001 2020-04-15 66.181.183.112

Гэрт нь тусгаарлах болсон хүмүүсийн зургийг нь сошиалаар түгээчих ээ

Avatar

Зочин 2020-04-15 66.181.185.43

МАСК ЗҮҮГЭЭГҮЙ ХҮМҮҮСИЙГ 150 МЯНГААР ТОРГОНО ГЭЖ ДҮВЧИГНЭЭД БАЙДАГ ЮМ БИЛЭЭ. НААД ХӨЛ ХОРИО ЗӨРЧӨӨД БАЙГАА ХҮМҮҮЭЭ 1 САЯАР ТОРГООЧ. ЖИНХЭНЭ АЮУЛ УЧРУУЛААД БАЙГАА ХҮМҮҮСТЭЙГЭЭ ХАРИУЦЛАГА ТООЦОЖ ЧАДАХГҮЙ БАЙЖ ЮМ Л БОЛ АРД ИРГЭД РҮҮГЭЭ ДАЙРНА.

Avatar

зочин 2020-04-15 192.82.65.120

Энэтхэгийн цагдаа нар шиг ташуурдаад хөө.

Avatar

saraa 2020-04-15 192.82.73.32

Gadaad uls orond bgaa irgedee abcnircn bgaa ni zob alham snuu, Uls oron gej bgaa bol hund nohtsold orson irgedee abcnrah ni zob, harin haana haanaa hariutslagtai baij tusgaarlaltiig sain hiij deglemee cnand barij emcnilgeegee sain hiij obcntei humuusee emcnilj edgeeh ni cnuhal, Iim zuil deer thoohon mongolcnuud eldebeer bie nee hemlej hereleh snaardlag baihgui, Mergejliin bllaguudad ni ajlaa hiih bolomjiig olgood uabah ni zob

Avatar

За даа 2020-04-15 66.181.178.85

Мөрөөрөө 4 сар шахам гэртээ сууж буй иргэд рүү л арслан барс мэт дайрч тэгвэл чинь торгоно яана гэх болж. Арай л хэт бусуу. Ажилдаа түүртэж ядарсан бол та эар амраа.Өөрсдөө далдганаж ээ хөархий монгол хүнээ авчралгүй яаахөюав гээд хийгээ биздээ. За бол ёогүй нь дээр Гадаадад байгаачууд нь монгол хүн энд байгаачууд нь хэн нь мэдэгдэхээ больсон юм шиг л юм ярьцгаах болж. Нээх жүжиг ч юм шиг болчихлоо сүүлийн үeд.

Avatar

Уншигч 2020-04-15 202.9.47.4

150000 төгрөгөөр торгодог чинь бага байна аа. Гадны орнууд шиг хатуу арга хэмжээ авах хэрэгтэй. Одоо хамгийн гол нь гаднаас хүн бүү авч ирээч ээ. Байгаа байгаа газарт нь ЭСЯ, Консулын газраар дамжуулан улсаас дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Нэг хүний эрх ашгаас болж нийт үндэстэн хохирох дээрээ тулаад бна шүү.

Avatar

Зочин 2020-04-15 202.131.225.197

ТӨРИЙН зааврын үл тоосон хүмүүсийг үл тоосон хүмүүсийг шүүхэд өгөөчээ.
Гэрээр тусгаарлагдсан иргэдийн хаалганд ТӨРӨӨС наасан хуулгыг авсан бол шүүхэд өгөөд торгууль эсвэл өөр шиитгэл ноогдуулах ёстой шүү дээ,

Avatar

Zochin 2020-04-15 66.181.161.83

Gaduurhah gej Yu yariad baina. Uvchnii tarhalt zanalhiilj baihad ene Yu ch bish. Hegsiin ahlagch narig zuv ajilluulj uramshuulal tootsvol ur duntei bolno

Avatar

иргэн 2020-04-15 202.179.24.164

угаасаа манай Эрүүл мэндийн байгууллага энэ Цар тахал дэгдвэл яагаад ч хүчин чадал хүрэхгүй гэдгийг мэдсээр байж Улс төрчидын Сонгуулийн шоу хийж оноо авах гэсэн үйлдлээс болж Улс орондоо Гаднаас Цар тахал зөөвөрлөж оруулж Иргэдийнхээ Эрүүл мэнд Амь насанд шууд утгаар Аюул занал учрууллаа ш дээ,

Avatar

Зочин 2020-04-15 122.201.24.191

111- дд хийчхээчдээ

Avatar

хүннү 2020-04-15 192.82.64.168

Энэ хүнд үед та нар авдаг арга хэмжээгээ ав. Ийм үед хүний эрх энээ тэрээ хэрэггүй нийтэд нэр устай нь мэдээл. Улс үндэстий эсрэг санаатай үйлдэл хийсэн хүмүүст ял өг. Бусад оронд 5-7 жилийн ял өгч байна. Манайх одоо өргөн барих хуулиндаа үүнийг оруулж өг. Одоо хэн гэдэг нөхөр ОБДэглэм зөрчсөнийг нэг бүрчлэн бүртгээд авчисан байгаа байх вирус намдсны дараа жинхэн "хууль" ярих ёстой.

Avatar

Зочин 2020-04-15 139.5.217.204

Оноох шийтгэлийг нь чангаруул! Болохгvй бол дахиад хорь!

Avatar

Зочин 2020-04-15 66.181.178.85

Монголын боломж нөөц маш хомс ядуу улс Үүнийгээ ч мэдээд аль 1р сараас хөл хорио тавьсан Бүтэн 4 сар шахам иргэд ажилгүй цалин орлогогүй хүүхдүүд хичээл номгүй гэргэртээ сууж хүнд ачааг үүрч байна. Гэтэл байгаа жаахан нөөц юмаа гадаадаас өарсдөө далдганаж зөөж авчирсан иргэдэд зориулж тэдний араас олон 10 албан хаагч эмч ажилчид үхэн хатан хөөцөодөж байгаа энэ чинь eрөөс зөв таалагдахгүй байна. Авчирсан хүиүүс чинь ямар ч хариуцлага алга. Халдвар авчраад энд тараана эмчнар ядарч зүдэрч туйлдлаа

Avatar

Зочин 2020-04-15 202.126.89.212

Эдэнд GPS тэй бугуйвч зүүлгэж байж л хянаж чадна. Тэр нь их үнэтэй юм байлгүй дээ

Avatar

Аюул эрс + эгдсэн шүү 2020-04-15 66.181.178.85

Бүүр нэг дээгүүрээ далчигналдаад иргэдийн үгийг тоохгүй тэрийг ч авчирна энийг ч авчирна гээд сагсалзаад байсын. Яг ингэх гээд байж Сонгдо . Иргэд хэлээд гуйгаад байсан гаднаас авчраад байна энэ чинь 1л өдөр дотроос болгоно шүү гэж. Хэдэн эмч эмнэлэгтэй ч гэж сагсалзах билээ. Одоо эмч нар өвдвөл тэгээд капут. Хичнээн хэллээ Энхтүвшин гуайд. Одоо эдгээр хүмүүсийн маршрутыг өдөр цагтай нь даруй тодорхой зарлаж үзүүл. Тэгвэл хүмүүс шинжилгээнд хамрагдах ёстойгоо мэдэх болно

Avatar

Зочин 2020-04-15 176.63.23.26

Хуулга наагаад байхдаа яахав дээ. Нацистууд л eврeй нарын үүдэнд наадаг байсан

Avatar

хүннү 2020-04-15 192.82.64.168

Өөр яах юм. Тухайн үед нацистууд ямар зорилгоор наадаг байсан вэ? чи түүнийг мэдэх үү? одоо энэ онцгой үе чинь өөр мэдэж ав. Яс юмандаа бол чамайг хамгаалж байгаа юм. Чамд сэрэмжлүүлэг өгч байна. Мөн чамайг өвстэй байсан бол "энэ хүн эмчлүүлж байсан хүн шүү үүнээс хол бай" гэж бусдад анхааруулж байна.

Avatar

Зочин 2020-04-15 182.160.35.77

Чамайг ингэж гадуурхвал яах бол . 35 хоног хорионд байх гоё уу .

Avatar

Оюун 2020-04-15 202.9.40.141

Юун өчүүхэн юм дээ. Бусад нь 4сар байгаад болоод байна.

Avatar

Оюун 2020-04-15 202.9.40.141

ЮУН ӨЧҮҮХЭН ЮМ ДЭЭ. БИД 4 САР БОЛООД Л БАЙНА.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж