"Түргэн оношлуурын хариу найдвартай биш" | News.MN

"Түргэн оношлуурын хариу найдвартай биш"

COVID-19

"Түргэн оношлуурын хариу найдвартай биш"

"Түргэн оношлуурын хариу найдвартай биш"

“Сонгдо” эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан хоёр иргэнээс коронавирусийн халдвар илэрсэн болохыг түргэн  оношлуураар баталсан билээ. Харин нарийвчилсан шинжилгээг ХӨСҮТ-д хийж байгаа бөгөөд эцсийн хариу маргааш гарах юм. Энэ асуудалтай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас иргэдийг коронавирусийн халдвар тархлаа гэж буруу ташаа ойлгох бус айж  сандралгүй хүлээцтэй хандахыг уриаллаа.  Коронавирустэй холбоотой цаг үеийн асуудлаар Монголын вирус судлалын нийгэмлэгийн ерөнхийлөгч, академич П.Нямдаваа  дараах тодруулгыг өглөө.

-Коронавирусийн халдвар гэж юуг хэлэх вэ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Бид дэлхийн II дайны дараагаас л вирусийг судалж эхэлсэн. Энэ бол хүн төрөлхтний түүхэнд маш богино хугацаа. Коронавирус анх 1960, 1970 оны үед амьтнаас илэрч байсан.Хүнд халдаж байгаагүй. Ерөнхийдөө 2003 оноос амьтны вирус хүнд дамжих процесс явагдсан байж. Амьсгалын замыг хүчтэй барьдаг SARS дэгдэж, дараа нь ойрхи дорнодод MERS дэгдсэн. Харин 2019 оны сүүлчээр БНХАУ-ын төв нутаг Ухань хотоос  коронавирусийн халдвар гарлаа. Бидний хувьд шинэ вирусийг бүрэн таньж гүйцээгүй байна. Түүхийн туршид, амьтны вирус хүнд халдаж, зарим үед халдвар үүсгэдэг.

Коронавирусийн халдвар цар тахлын хэмжээнд хүрлээ. Уг халдварыг яаж оношлох вэ?

-Вирусийг судлах гурван сонгодог арга бий.  Нэгдүгээрт, вирусийг өсгөвөрлөх. Энэ бол их цаг хугацаа зарцуулдаг сонгодог арга. Дараа нь, вирусийг завсрын илрүүлэгчийн тусламжтайгаар мэдэх боломжтой. Нүхлийн үхжлээр тэмдэглэж илрүүлэх аргаар мэдэж болно. Үүнд тулгуурласан хамгийн түгээмэл арга бол PCR шинжилгээ юм. Мөн нэг арга нь вирус хүний биед орсноор эсрэг биет үүссэн үү гэдгийг харах. Эдгээр аргуудыг хавсруулж харж байж вирусийн гаралтыг судална. Аль нэг аргаар нь судлах хэцүү.

-“Сонгдо” эмнэлгээс сэжигтэй хоёр иргэнд түргэвчилсэн оношлуураар шинжлэхэд хариу нь эерэг гарлаа. Энэ нь хэр  баталгаатай вэ?

– Хүний биеэс эсрэг биет илэрнэ гэдэг бол нөгөө талаас  цусанд халдварыг давж туулсны дараа бий болдог. Халдвар авснаас хойш дөрөв, тав хоногийн дараа бий болдог. Халдварыг тусаад  эдгэсэн байж болно. Ер нь  түргэн оношлуур бол арай хямд шинжилгээ. Олон хүнийг нэг дор шинжилгээ хийх  шаардлагатай үед ашигладаг. Тиймээс вирусийг дээрх дурдсан аргуудаар нарийвчилсан шинжилгээгээр батална. Одоогийн нөхцөлд тухайн иргэдийг халдвартай байна гэж баталж чадахгүй. Иймд төв лабораторид вирусийг судална.

-Хавдартай, Астматай хүнд эсрэг биет гарч болно шүү дээ?

-Хүнд өвчтэй хүн вируст муу хариу үзүүлдэг. Астма нь  харшилд муу хариулна. Хавдрын үед завсрын уургууд их ордог. Тэгэхээр  эхний байдлаар хуурамч эерэг үзүүлэлт өгсөн ч байж болно. Тиймээс лавлаж шинжлэх хэрэгтэй. Лабораторийн шинжилгээ, клиник ажиглалтын дүнг хавсаргаж байж  эцсийн дүн гарна. Хүмүүсийн ярьж байгаа шиг хүн амын дунд халдвар авсан хүн зүгээр сул явж байна гэдэгт итгэхгүй байна. Одоогоор манай улсад  коронавирусийн 30 тохиолдол батлагдаад байна. Гэхдээ сандрах үндэслэл биш.

-Иргэдийн зүгээс халдвар авсан иргэний ач хүү нь Буриад улсад зорчсон гэж хардаж байгаа?

-Тухайн өвчтөний ач хүүд шинжилгээ хийх хэрэгтэй. Вирус бий юу гэдгийг судалж тогтоох нь чухал.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

39 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-04-14 124.41.67.231

энэ луйварчны тухай сонс
https://www.facebook.com/eleg.mn/videos/331189384538251/UzpfSTE1NDA0NTc2ODg6MTAyMjA4MDUxNTc2MjkwMTI/?
comment_id=10220805526038222&notif_id=1587013118567488&notif_t=feedback_reaction_generic

Avatar

Зочин 2020-04-14 93.252.173.249

3 сая 300 мянган хүн дотор 30 хүн гэсэн үг биш шүү дээ. PCR-ын оношилгоо хийсэн 3,000 хүний дотор л 30 хүн байна гэсэн үг. Цаана нь байгаа үгүйг бид мэдэхгүй. Иргэдэд хэлэхэд өвөл хүнд өвдсөн гэж өөрийгөө сэжиглэж байгаа бол энэ хурдан оношлуураар үзүүлээд биед нь эсрэг биет төрсөн байна уу гэдгийг үзэх хэрэгтэй гэж бодож байна. Яам эмнэлгүүддээ үүнийг зөвшөөрөөсэй гэж бодож байна" хэмээв.

Avatar

Зочин 2020-04-14 59.153.113.228

Eyereg garsan, surug garsan geed l humuuseer toglohoo bolioch ee! Gadnaas irj baigaa humuusee sain hyana, virus chireed irsniig n edgesnii daraa n ch dahiad emchle, edgersen ch teegch hiih bolomjtoi geed bgaa, virus teegchideer uursduur n zardal tulbiriig n garguul!

Avatar

Зочин 2020-04-14 59.153.113.228

Udaan nuugdmal ilerdeggui, tsaashlaad tusaad edgersnii daraa ergeed uvduj bna geheer neg tussan hun eruusuu teegch hiigeed l yavj bna gesen ug. Gadnaas irj bgaa humuusee shuud saraar tusgaarlaad, haldvartaig n edgersnii daraa n ch hyanaltad blgah heregtei yum bna.

Avatar

Зочин 2020-04-14 37.76.61.202

Мэргэжлийн хүн аргагүй л мэдэх юмаа. Тэр хоёр хүнийг халдварлаагүй дээ гэж Нямдаваа гуай өчигдөр итгэлтэй хэлээд байсан. Юу ч байсан муулж мэдэмхийрэгчид ичээсэй. Вируслоги судлал гэдэг энэ нарийн шинжлэх ухааныг та нар нусан буунууд мэдлээ юу ай

Avatar

16 дугаар хорооны иргэн Ч.Чулуунбаатар. 2020-04-14 202.21.109.96

Германд анагаах ухааны доктор, Москвад Ивановскийн нэрэмжит вируслогийн институтэд Вирус судлалаар 100 хувийн санал хураалтаар Анагаахын шинжлэх ухааны доктор болсон нэрт эрдэмтэн…П.Нямдаваа… Академичийг Ерөнхийлөгч.. Ерөнхий сайдын дэргэдэх зөвлөхөөр энэ цагт ажиллуулах нь монголчуудын эрүүл мэндэд энэ хэцүү үед тус болох байхаа…..Орос,Герман, Англи, Франц хэлээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 39 дүгээр ассемблейг даргалан удирдсан энэ хүн.. эрүүл мэндийн тусламжийн менежментээр ч

Avatar

иргэн 2020-04-14 203.91.117.8

2 ХҮНЭЭС ШИНЖИЛГЭЭ АВЧИХААД ЯАРАН ЭЕРЭГ ГЭЖ ЗАРЛСАН НЬ Л БУРУУ БАЙХГҮЙ ЮУ

Avatar

Зочин 2020-04-14 176.63.23.26

Юмыг болитоор задалж шинжлэн дүгнэлт гаргадаг эрүүл ухаантай хүмүүс цөөн. Эрдэмтэн хүмүүс тархи толгой нь илүү илүү аливаад хандахдаа

Avatar

ЧД иргэн 2020-04-14 202.179.26.249

Бодит байдлыг нууж хаалгүй мэдээлж байгаа нь зөв. Эхлээд түргэвчилсэн оношлуулаар шинжилсэн байна. Дараа нь лабораторид шинжилхэд сөрөг гарч. Сайн байна. Иргэдэд анхааруулж урьдчилан сэргийлэх зорилгоор түргэн оношлуурын хариуг хэлсэн нь маш зөв. Эмч нар ажлаа л хийж байна. Юуч мэдэхгүй байж битгий худлаа дэмий балай юм ярьцгаагаад бай. Энэ шинэ вирусын талаар дэлхий даяар сайн мэдэхгүй байхад П.Нямдаваа гуай бид хоёр юу мэдэх билээ дээ. Далан настай даруулга хэрэгтэй шүү, эрхэм академич ээ

Avatar

Иргэн 2020-04-14 103.119.92.81

МУ-ын анхны вируслогч,академич Нямдаваа багш бол мэдлэг чадвараараа бол ОУ-ын хэмжээний эрхэм хүн шүү.Чам мэтийн хүнд хэлэгдэх хүн биш.Цагтаа ЭМЯ-ны сайдын албыг нэр төртэй хашиж байсан.Одооны сайданцар шиг биш

Avatar

Иргэн 2020-04-14 66.181.161.109

ЭМЯ өөрсдөө өвчин гарсан гэж мэдэгдэл хийчээд дараа нь яах гэж гараагүй ч байж магадгүй гэж яриад байна вэ ард түмнээ тайвшруулах хэрэггүй харин халдвараас улам сайн сэргийлэх тухай сануулаачээ галт тэрэг хэдийнэ хөдөлсөн

Avatar

хүннү 2020-04-14 202.179.27.137

Вирус өвгөнөөс биш ээ нөгөө хүнээс нь байж магадгүй. Тэр хүний талаар огт дурсахгүй байна. Аса аваргын хэлсэн хар машинаар авхуулсан нөхөр биш биз дээ. Өвгөний ач хүү аль 2-р сарын 23-27-д Улаан-Үд явсан гэсэн тэр үед Орос өвчин гараагүй байсан. Эсвэл орншлуур нь буруу хариу өгсөн байх. Нямдаваа гуайн хэлдэг үнэн баыж мэднэ. Энэ хүн чинь вирус судлаач хүн шүү дээ.

Avatar

Malnuudaa sons 2020-04-14 192.82.75.61

Malantsaruudaa ene hyn aguu erdemten saihan hyn shde,ta nar muusainuud bol harin uursduu koronogoo hyleegeed hezee uvduhuu l hyleej suu tegeh yy herev ingej nulimaad bval…! Yasan ergyy novshnuud ve meddeg hyn ni zuvuur tailbarlaad bhad! Ene uvgunuu ambaas unaj bgaa yg byhen medleg turshlaga yum shyy tenegyyd mini

Avatar

Зочин 2020-04-14 64.119.17.166

Uvgun shugel uleej chadahgui chatsaga daa…ter jil hugatsaa ni hetsersen emiig ard olondoo niiluulj baisan . Said baihdaa ter ued mongol denduu yaduu baisiim daa

Avatar

Зочин 2020-04-14 64.119.17.166

Uvgun demii yarijiinee. Virus 4 metrit agaar tenej yvna ta medeh uu. …

Avatar

Зочин 2020-04-14 192.82.71.159

Нүхлийн үхжил биш нуклейн хүчил

Avatar

Зочин 2020-04-14 64.119.17.166

Shine virusiig uvgun medhgui ee

Avatar

gerlee 2020-04-14 59.153.85.75

УОК гуай сайн мэдэж байгаа вирус тээвэрлэж байгаа улс нь мэдэж байгаа юм бишүү?бүү сандарцгаа тээвэрлэж тэжээж үржүүлж байгаа учир гэрээсээ бүү гарцгаа.

Avatar

Зочин 2020-04-14 202.55.188.85

Саарал жагсаалтанд улсаараа орохын урьд өдөр бид юу эсийг донгосож балайрлаадаа? Гуйлгачингаасаа эхлүүлээд Зандан, Нямка нарыг хүртэл. Одоо манай ялзарсан төр 3 сая иргэнээ тусгаарлах байр сав бэлдэх хэрэгтэй байх.

Avatar

зочин 2020-04-14 64.119.16.65

Ач хүүг хөл хорионоос сугалсан улс төрч, Сонгдо эмнэлэг 2-ыг хаацайлаад оношлуур энэ тэр гэж шинэ сэдэв үүсгэж бйагаа юм. Чихийг нь дасгаж байгаад хөл хорио зарлах нь. Өмнө нь түргэвчилсэн оношлуураар илэрсэн гээд хориод байсан. ЭМЯ-аа САРЫН НАСГҮЙ УЛС ТӨРЧДӨӨ БҮҮ ХААЦАЙЛ. Ард түмнийхээ талд ажиллаад, хятадын эмч нар шиг улс төрчдийн өөдөөс дунд хуруугаа гозойлгож байгаад ажлаа мэргэжлийн түвшинд хийгээд өг. Хятад эмч нар улс төрчид юу юм гэж байгаад шүгэл үлээж нийгмээ сэрээсэн шүү.

Avatar

бат. 2020-04-14 64.119.25.112

За яах вэ маргааш тодорхой болох юманд юунд тэвдэв.

Avatar

Оношлуур 2020-04-14 192.82.77.251

COVID нь хувь хүний дархлааны систем, биеийн онцлогоос болж явц нь хурдан, удаан гээд янз бүр байгаа. Шинж тэмдэг илрэх эхний өдрүүдэд биед байх вирусын тоо түргэн оношлуурт баригдах хэмжээнд хүрээгүй байдаг тул зарим тохиолдолд сөрөг гарах нь бий. Шинж тэмдэг илэрсэн ч сөрөг гарсан бол 3 хоногийн дараа дахиж түргэн оношлуураар тест хийж үзэх хэрэгтэй. Тэр үед бол вирус үржиж олширчихсон, найдвартай л баригдана. Вазкцин тариулаагүй үед түргэн тестээр илэрч байна гэдэг бол МАШ ТОМ үр дүн юм

Avatar

Зочин 2020-04-14 49.230.24.46

Turgen onshluur geed bgaa ni virus aa bish tuhain virus iin esreg hunii bied uussen antibodies (uurag) g ileruuleh shinjilgee. Hamgiin naidvarta arag bol virusiin uuriin genetik iin medeelliig togtooh shinjilgee PCR, hariu garaagu bga gej bn, sandrahgu medemhiirehgu hariug ni huleej baiya bugdeeree

Avatar

Зочин 2020-04-14 64.119.20.54

Ab ilersen tohioldold virus ilreh albagui. Pcr n sorog garch bno.

Avatar

Zochin 2020-04-14 192.82.77.251

эсвэл цустай байсан…

Бусад тохиолдолд түргэн оношлуур нь алдаатай үр дүн гаргах ямар ч боломжтгүй юм. Шүлс, цэрд агуулагдах вирусын тоо хангалттай, оношлуурт баригдах хэмжээнд байж эерэг гарсан гэдэг нь яалт ч үгүй бодит үр дүн.Үүнийг хэрхэвч үгүйсгэж болохгүй. Нарйивчилсан оношлогооны тухайд дээжинд байгаа ДНХ-г хэдэн зуун сая олшруулж баталгаажуулах л юм. Өөрөөр хэлбэл, найдвартайгаас найдвартай л үр дүн юм даа. Үгүйсгэх аргагүй л дээ

Avatar

Зочин 2020-04-14 64.119.25.208

манайхан орос оношлуур авлаа мэдээгээр гараад байсан Белорусс оросоос 30000 гаруй оношлуур авсан ч 60 хувь оношилж байна гэж гомдоллоод байсан Белорусс одоо дотроосоо халдварлаж хяналтаа алдсан

Avatar

Zochin 2020-04-14 192.82.77.251

Түргэн оношлуурын талаар: Шүлс, цэр зэрэг биеийн шингэнд түргэн оношлуураар шинжилгээ хийсэн байх ёстой. Энэ тохиолдолд эсрэгбиет биш эсрэгтөрөгч гэсэн ойлголт нь зүйд нийцнэ. Академич будилав уу, сурвалжлагч эсрэгбиет гэж бичив үү!!!

Түргэн оношлуур нь шүлс, цэрд байх тодорхой тооны вирусыг барьж авах боломжтой мэдрэг чанартайгаар үйлдвэрлэгдсэн байдаг бөгөөд алдаа гарах цөөн тохиолдол бий.
1. Үйлдвэрлэгчийн хугацаа нь дууссан эсвэл хүчингүй болсон
2. Өвчтнөөс авсан дээж нь хэт бохир эсвэл

Avatar

Zochin 2020-04-14 64.119.20.54

Zov yarij zov bichsen hu. Manaid Ag ilruuldeg turgen test bhgui dan tsusnaas Ab ilruuldeg test bga. Tuhain hun haldvar avsan gedgiig batalsan gesen ug.

Avatar

Алтанхуяг 2020-04-14 59.153.113.90

энэ оношлуурын хариунд толгой эргэж гүйцлээ.хичнээн хүнийг шалгаж оруулсан билээ. маргааш хариу өөр гарвал УОК БИДНИЙГ ТӨӨРӨГДҮҮЛЖ БАЙНА ГЭЖ ОЙЛГОГДОХООР БОЛЖ БАЙНА.

Avatar

Энэ 2020-04-14 64.119.16.247

ШИНЭ ГЭМТЭЛИЙН ЭМНЭЛЭГИЙН ХАВИАР БАЙДАГ АВТО УГААЛГА МОНГОЛЫН ХАМГИЙН ХЯМД БАС САЙН ЮМ БН. ТОМ МАШИН БҮТЭН 25000 ЗАЙСАНД 40 ӨӨР ИХ УДААН УГААЛГААД МЭДДЭГҮЙ БАЙЖ ХАЙРАН МӨНГӨ. ӨРСӨЛДӨХ УГААЛГА ИХ, УГААГЧИД АЖИЛЛАХ ОЙРХОН

Avatar

Зочин 2020-04-14 64.119.16.247

БНСУ ЫНХ САЙН ГЭЭД ТРАМП ЭДНАР ГУЙГААД БАЙНА ГЭЭ БИЗДЭЭ ТЭНДЭЭС НЬ АВАЛДАА 7,8 ОРОНЫ ТЭРГҮҮН НЬ МҮНЖЭИНД ХҮСЭЛТ ЯВУУЛААД БН ГЭЭД БАЙСАН

Avatar

мөнх 2020-04-14 202.21.108.19

Хятадаас оруулж ирсэн түргэн оншлуурууд байх. Европын орнуудруу хятадаас хандив болгон явуулсан оншлуурууд нь 60%-ийн оновчтой, чанарын шаардлага хангаагүй гээд бөөнөөр нь буцаасан гэж байсан.

Avatar

иргэн 2020-04-14 94.187.194.121

энэ ч мурих нь дээ.

Avatar

Эрсдэл эрс +эгдсэн шүү 2020-04-14 64.119.19.147

Бүүр нэг дээгүүрээ далчигналдаад иргэдийн үгийг тоохгүй тэрийг ч авчирна энийг ч авчирна гээд сагсалзаад байсын. Яг ингэх гээд байж Иргэд хэлээд гуйгаад байсан гаднаас авчраад байна энэ чинь 1л өдөр дотроос болгоно шүү гэж. Хэдэн эмч эмнэлэгтэй ч гэж сагсалзах билээ. Одоо эмч нар өвдвөл тэгээд капут. Хичнээн хэллээ Энхтүвшин гуайд. Одоо эдгээр хүмүүсийн маршрутыг өдөр цагтай нь даруй тодорхой зарлаж үзүүл. Тэгвэл хүмүүс шинжилгээнд хамрагдах ёстойгоо мэдэх болно

Avatar

Давка 2020-04-14 66.181.161.35

Өмнө нь түргэвчилсэн оношлуураар оношилсон нэг хүний хариу PCR оношлуураар батлагдсан биздээ. Энэ ч бас ялгаа байхгүй батлагдах байх.

Avatar

Мундаг хүн 2020-04-14 66.181.183.239

Нямдаваа академич энэ цаг үед ЭМ-ийн сайд байсан ч болоосой.

Avatar

Зочин 2020-04-14 122.201.22.23

эргуутээд байгаач

Avatar

бат. 2020-04-14 64.119.25.112

Маш зөв санал.Даанч Академич маань ажилын хэт ачаалал даахгүй байх.Сарангэрэл шиг нарийн ширийнийг нь мэдэхгүй ангалзах биш хуучны хүмүүс ажилдаа яс л даа.

Avatar

Зочин 2020-04-14 103.229.121.237

Huukiig eruul mendiin said bolgoyo. Amarsaikhang hosutiin emch bolgoyo.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж