"Түргэн оношлуурын хариу найдвартай биш"

Хуучирсан мэдээ: 2020.04.14-нд нийтлэгдсэн

COVID-19

"Түргэн оношлуурын хариу найдвартай биш"

"Түргэн оношлуурын хариу найдвартай биш"

“Сонгдо” эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан хоёр иргэнээс коронавирусийн халдвар илэрсэн болохыг түргэн  оношлуураар баталсан билээ. Харин нарийвчилсан шинжилгээг ХӨСҮТ-д хийж байгаа бөгөөд эцсийн хариу маргааш гарах юм. Энэ асуудалтай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас иргэдийг коронавирусийн халдвар тархлаа гэж буруу ташаа ойлгох бус айж  сандралгүй хүлээцтэй хандахыг уриаллаа.  Коронавирустэй холбоотой цаг үеийн асуудлаар Монголын вирус судлалын нийгэмлэгийн ерөнхийлөгч, академич П.Нямдаваа  дараах тодруулгыг өглөө.

-Коронавирусийн халдвар гэж юуг хэлэх вэ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Бид дэлхийн II дайны дараагаас л вирусийг судалж эхэлсэн. Энэ бол хүн төрөлхтний түүхэнд маш богино хугацаа. Коронавирус анх 1960, 1970 оны үед амьтнаас илэрч байсан.Хүнд халдаж байгаагүй. Ерөнхийдөө 2003 оноос амьтны вирус хүнд дамжих процесс явагдсан байж. Амьсгалын замыг хүчтэй барьдаг SARS дэгдэж, дараа нь ойрхи дорнодод MERS дэгдсэн. Харин 2019 оны сүүлчээр БНХАУ-ын төв нутаг Ухань хотоос  коронавирусийн халдвар гарлаа. Бидний хувьд шинэ вирусийг бүрэн таньж гүйцээгүй байна. Түүхийн туршид, амьтны вирус хүнд халдаж, зарим үед халдвар үүсгэдэг.

Коронавирусийн халдвар цар тахлын хэмжээнд хүрлээ. Уг халдварыг яаж оношлох вэ?

-Вирусийг судлах гурван сонгодог арга бий.  Нэгдүгээрт, вирусийг өсгөвөрлөх. Энэ бол их цаг хугацаа зарцуулдаг сонгодог арга. Дараа нь, вирусийг завсрын илрүүлэгчийн тусламжтайгаар мэдэх боломжтой. Нүхлийн үхжлээр тэмдэглэж илрүүлэх аргаар мэдэж болно. Үүнд тулгуурласан хамгийн түгээмэл арга бол PCR шинжилгээ юм. Мөн нэг арга нь вирус хүний биед орсноор эсрэг биет үүссэн үү гэдгийг харах. Эдгээр аргуудыг хавсруулж харж байж вирусийн гаралтыг судална. Аль нэг аргаар нь судлах хэцүү.

-“Сонгдо” эмнэлгээс сэжигтэй хоёр иргэнд түргэвчилсэн оношлуураар шинжлэхэд хариу нь эерэг гарлаа. Энэ нь хэр  баталгаатай вэ?

– Хүний биеэс эсрэг биет илэрнэ гэдэг бол нөгөө талаас  цусанд халдварыг давж туулсны дараа бий болдог. Халдвар авснаас хойш дөрөв, тав хоногийн дараа бий болдог. Халдварыг тусаад  эдгэсэн байж болно. Ер нь  түргэн оношлуур бол арай хямд шинжилгээ. Олон хүнийг нэг дор шинжилгээ хийх  шаардлагатай үед ашигладаг. Тиймээс вирусийг дээрх дурдсан аргуудаар нарийвчилсан шинжилгээгээр батална. Одоогийн нөхцөлд тухайн иргэдийг халдвартай байна гэж баталж чадахгүй. Иймд төв лабораторид вирусийг судална.

-Хавдартай, Астматай хүнд эсрэг биет гарч болно шүү дээ?

-Хүнд өвчтэй хүн вируст муу хариу үзүүлдэг. Астма нь  харшилд муу хариулна. Хавдрын үед завсрын уургууд их ордог. Тэгэхээр  эхний байдлаар хуурамч эерэг үзүүлэлт өгсөн ч байж болно. Тиймээс лавлаж шинжлэх хэрэгтэй. Лабораторийн шинжилгээ, клиник ажиглалтын дүнг хавсаргаж байж  эцсийн дүн гарна. Хүмүүсийн ярьж байгаа шиг хүн амын дунд халдвар авсан хүн зүгээр сул явж байна гэдэгт итгэхгүй байна. Одоогоор манай улсад  коронавирусийн 30 тохиолдол батлагдаад байна. Гэхдээ сандрах үндэслэл биш.

-Иргэдийн зүгээс халдвар авсан иргэний ач хүү нь Буриад улсад зорчсон гэж хардаж байгаа?

-Тухайн өвчтөний ач хүүд шинжилгээ хийх хэрэгтэй. Вирус бий юу гэдгийг судалж тогтоох нь чухал.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж