Санаатай тавьсан түймэр Чернобыльд аюул тарих шахав | News.MN

Санаатай тавьсан түймэр Чернобыльд аюул тарих шахав

Санаатай тавьсан түймэр Чернобыльд аюул тарих шахав

Санаатай тавьсан түймэр Чернобыльд аюул тарих шахав

Хүн төрөлхтний түүхэн дэх аймшиг, их хохирол дагуулсан ослуудын нэг бол Чернобылийн атомын цахилгаан станц дахь дэлбэрэлт. Чернобылийн АЦС-ын дөрөв дэх реакторт 1986 оны дөрөвдүгээр сарын 26-нд дэлбэрэлт болсноор Украин, Беларус, ОХУ-ын газар нутгийн 200 мянган кв/метр талбай цацрагаар бохирдсон юм.  Улмаар АЦС-ын эргэн тойрны 30 км дэх бүс нутгаас 115 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Мөн ослын газарт ажилласан 600 мянган гаруй хүний 10 хувь нь нас барж, 165 мянга нь хөгжлийн бэрхшээлтэй болсон аж. Тэгвэл ослоос хойш 34 жилийн дараа ч Чернобыль аюултай бүс хэвээр байна. Украины хойд хэсэгт гарсан түймэр хурдтай тархаж Чернобылийн атомын цахилгаан станц болон цөмийн хаягдал булшилсан бүс руу ойртжээ. Аюултай түймрийг унтраахаар Украины 400 орчим гал сөнөөгч, 90 техник хэрэгсэл, гурван нисдэг тэргийг ашиглан тэмцэж байна. Мөн Украины Засгийн газраас түймрийг унтраахаар нөөц сангаас 44.86 сая гривна буюу ойролцоогоор 1,7 сая ам.доллар гаргажээ. Одоогийн байдлаар Чернобылийн АЦС-ын ослын дараа оршин суугчдыг нүүлгэн шилжүүлсэн эзэнгүй 20 тосгоныг түймэр шатаажээ. Түүнчлэн өнгөрсөн амралтын өдрүүдэд хүчтэй салхитай байснаас гал хурдтай тархаж, цурамд оруулахад хүндрэлтэй болсныг албаныхан мэдэгдсэн юм. Түймэр Припять голын зүүн эргийн дагуух Кривая Гора, Россоха тосгонуудад тулж ирсэн байна.

Украины Дотоод хэргийн сайд Антон Геращенко хэлэхдээ түймэр Чернобылийн АЦС болон цөмийн хог хаягдлыг булшилсан газарт хүрээгүй гэж ард иргэдийг тайвшруулжээ. Гэвч тус бүс нутагт аялал жуулчлалын бизнес эрхэлдэг Ярослав Емельяненкогийн мэдээлснээр түймрийн гал хаягдсан хот Припятийн захад нэгэнт хүрсэн бол Чернобылийн атомын цахилгаан станцын хамгийн аюултай голомтод хоёр километр орчим зайтай ойртсон байна. Хэрвээ Припять хот түймэрт шатвал аялал жуулчлалын нэг гол бүтээгдэхүүнээ алдах аюултайг Емельяненко мэдээлжээ. Үүний зэрэгцээ байгаль хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Greenpeace” байгууллагын ОХУ дахь салбараас түймрийн хэмжээ Украины албаныхны мэдээлснээс өргөн байгааг анхааруулжээ. Түймрийн хамгийн том хэсэг нь 34,000 га талбайг хамарсан гэж тус байгууллагаас мэдэгджээ. Азаар Украины албаныхан түймрийг Чернобылийн аюултай бүсэд хүрэхээс өмнө цурамд оруулснаа Мягмар гаригт мэдээлсэн байна.

Украины нийслэл Киев хотноо Даваа гаригт агаарын чанар муу байгааг онцгой байдлын газраас анхааруулсан ч энэ нь түймэртэй холбоогүй хэмээн тайлбарлажээ. Гэхдээ Чернобылийн хориотой бүсийн ойролцоо түймэр ассанаас цацраг идэвхт бодисын хэмжээ хэвийн үеийнхээс 16 дахин ихэссэн байна. Харин ОХУ-ын Брянск мужийн Онцгой байдлын яамнаас Чернобылийн ойролцоох түймрийн нөхцөл байдлыг ажиглаж байгаа аж. Түймэр тус мужаас 190 км зайтай асч байгаа бөгөөд агаар дахь цацрагийн хэмжээ хэвийн түвшинд өөрчлөгдөөгүй гэж мэдээлжээ.

Түймэр дөрөвдүгээр сарын 4-нд анх гарчээ. Мөрдөн шалгагчдын олж тогтоосноор 27 настай эрэгтэй зугаацах зорилгоор өнжмөл шар өвс, хог гурван газарт шатааснаас үүдэн түймэр гарсан байна. Үүний дараа Украины парламент Даваа гаригт түймэр тавьсан этгээдэд оногдуулах торгуулийн мөнгөн дүнг 18 дахин нэмэгдүүлсэн аж.

Чернобылийн АЦС-ын үлдсэн гурван цөмийн реактор нь 2000 онд хаагдах хүртлээ эрчим хүч үйлдвэрлэжээ. Дараа нь Украины албаныхан дэлбэрэлт болсон тогоог тойруулан хамгаалалтын бүрхүүлийг 2016 онд барьсан байна. Жил бүр олон мянган жуулчин 30 гаруй жилийн өмнө хаягдсан энэ хотыг ирж үздэг аж. Өнгөрсөн 2017 онд Припять хотод 70,000 гаруй жуулчин ирж байжээ. Харин “HBO” компанийн “Чернобыль” цуврал зах зээлд гарсны дараа энэ тоо огцом нэмэгджээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
5
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-04-15 66.181.186.62

chernobyl kino bol tasarhai yag uneng haruulsan 4 angitai

Avatar

Зочин 2020-04-15 150.129.141.78

Чeрнобыль гэдэг нэрийг орчуулвал Хар домог гэсэн үг болно. Газрын нэрэнд учир байдаг ч юм шиг . Тааруу нэрийг сайхнаар билэгшээн сольж баймаао ч юм шиг . Зүгээр л

Avatar

ХЭХЭ 2020-04-15 103.212.119.126

ОРОСЫН ХОРЛОН СҮЙТГЭХ АЖИЛЛАГАА

Avatar

Зочин 2020-04-15 59.153.112.114

Зөвхөн тэнд л 70мянган хүн үзэх гэж очиж байгаа юм уу. Монголд зунжингаа гүрийгээд 350мянган жуулчин авдаггүйшдээ.

Avatar

Зочин 2020-04-15 202.126.89.100

Гялс АТЦ бариад, тэрийгээ дэлбэлээд бүр их жуулчин авч ирье. Гэж хэлүүлэх гээд байгаа юм уу, тархины тураалаа. Юуг юутай харьцуулаад байгаа юмбдээ, өрөвдөлтэй гэдэг нь.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж