Александр Георгиев 9 дэх түрүүгээ хүртлээ

Хуучирсан мэдээ: 2015.11.26-нд нийтлэгдсэн

Александр Георгиев 9 дэх түрүүгээ хүртлээ

Голландын Эммен хотноо болсон 100 буудалт даамын эрэгтэйчүүдийн ДАШТ өчигдөр өндөрлөллөө. Таван тивийн шилдэг 20 тоглогч тойргийн журмаар өрсөлдсөнөөс ОХУ-ын Александр Георгиев 25 оноо /6 хожил, 13 тэнцээ/ авснаар 9 дэх түрүүгээ хүртлээ. Түүний араас адил 24 оноогоор Голландын од Ян Хрунендейк, Роэл Воомцра нар мөнгө, хүрэл медалийг хүртсэн юм.

Ази тивийг төлөөлөн манай улсаас хоёр даамчин дэлхийн шилдгүүдтэй өрсөлдсөнөөс 17, 18-р байр эзэллээ. Тивийн таван удаагийн аварга, гавьяат тамирчин Дөлийн Эрдэнэбилэг 1 хожил, 14 тэнцээ, 4 хожигдолтойгоор 16 оноо, Ази тивийн аварга, улсын зургаан удаагийн аварга, их мастер Ганбаатарын Ганжаргал 15 тэнцээ, 4 хожигдолтойгоор 15 оноо авчээ. 

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж