Сайхан сэтгэлтэй сайн эмч бэлтгэнэ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Сайхан сэтгэлтэй сайн эмч бэлтгэнэ

Хуучирсан мэдээ: 2015.11.27-нд нийтлэгдсэн

Сайхан сэтгэлтэй сайн эмч бэлтгэнэ

Дарханы Анагаах Ухааны сургууль нь сайн мэргэжилтэн бэлтгэхийн зэрэгцээ, хүний сайхан сэтгэлийг оюутан бүртээ төлөвшүүлэх зорилт тавьжээ. Эх орныхоо түүх уламжлал өв соёл, ёс заншлаа сайн мэддэг “САЙХАН СЭТГЭЛТЭЙ ХҮН” бий болгохоор дэвшүүлсэн хөтөлбөрийнхөө хоёр дахь жилд олон шинэлэг ажил амжуулаад байна.

Энэхүү өвөрмөц хөтөлбөрийг сургуулийн захирал, анагаах ухааны доктор, залуу эрдэмтэн Д.Зоригтбаатар өөрөө санаачилжээ. Сургуулийн багш, оюутнууд, ажиллагсдад нь хүний сайхан сэтгэлийн хандлага чанарыг эзэмшсэн хамт олон болох энэ эрмэлзлэл нь, боловсролын шинэ хөтөлбөрийн “Оюунлаг Монгол хүн” зорилттой уялджээ. Ахмад багш, профессор Д.Нямаажав хэлэхдээ “-Хүнийг хайрладаг сайхан сэтгэлтэй хүн л сайн мэргэжилтэн болно. Манай төгсөгч бүр сайн эмч төдийгүй сайн аав, сайн ээж, хүний сайн хань болох ёстой. Ийм учраас энэ хөтөлбөр оюутан залуус, багш нарын зүрх сэтгэлд хүрч манай хамт олны үнэт зүйл, сургуулийн соёл болон төлөвшиж байгаа” гэлээ. Хөтөлбөрийн хүрээнд эрдэм номтой, шинжлэх ухаанч, аугаа түүхтэй Монгол эх орноороо бахархдаг, эх хэл, үндэснийхээ соёл уламжлалыг хүндэлдэг, шудрага ёсыг дээдэлдэг, хууль журмаа сахидаг, байгаль дэлхийгээ хайрлах сэтгэлтэй, харилцааны өндөр соёл, хувийн төлөвлөлт, зохион байгуулалт сайтай мэргэжилтэн бэлтгэхэд анхаарчээ. Сургалтын тэнхим бүр “Сайн санаа -Сайхан сэтгэл” хөтөлбөрийн 9 чиглэлийн дагуу сайн хүнийг бэлтгэх нэг зорилтыг дагнан авч сар бүр шинэлэг ажил зохион байгуулж хэвшжээ.

Энэ удаа л гэхэд сургуулийн эм зүйн тэнхимээс Монгол Улс Анхдугаар үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласны баярыг тохиолдуулан “Амьддаа би биеэ хайрла” өдөрлөг зохион байгууллаа. Нэрт яруу найрагч О.Дашбалбарын шүлгийг тэнхимийн эрхлэгч, доктор О.Отгонтогоо багш сэтгэл хөдөлгөн уншсанаар өдөрлөг эхлэв. Багш оюутнууд хамтран өнөөгийн энэ бурангуй цаг үед хүн хүнээ хайрлахын үнэ цэнэ, хүний мөс жудаг, эв нөхөрлөлдөө үнэнч байхын утга учрын тухай хэлэлцэн ярилцаж санал бодлоо солилцсон нь хүн бүрийн дотор нэгийг бодогдуулж гэгээн дулаан уур амьсгал бүрдүүлж чадлаа. “-Оюутнуудаа сайн сургая” гэж сургуулиуд мөн ч олон жил ярилаа. Тэгвэл эрдэм мэдлэгийн түлхүүрийг тэдэнд атгуулахын урлаг нь Дарханы анагаахын сургуулийн онч зөв бодлогод байгааг хэрэгжүүлсэн хөтөлбөрийн үр дүнгээс нь харж болохоор байна. Энэ урлагаас нь бусад сургуулиуд суралцаасай.

Ө.РАГЧААСҮРЭН /Дархан-Уул/

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Пүрэвхүү 2015-11-27 103.26.194.104

==Готовын Бат-Оюун нэрээ сольсон жинхэнэ нэр нь Батцэрэн. "Сэрүүлэг" дээд сургуулийн хуурамч дипломтой. Гоомаралын ээжийн ах дүү. Гоомарал, Бат-Оюун, Нандинбилэг Завханд нэг ангид байсан. Гоомарал "Үсэглэлийн Баярын" өмнө сургуулиас гарсан. Нандинбилэг Гоомаралтай нэг ширээнд сууж байсан, 2-р ангид сургуулиас гарсан. Бат-Оюун 1-р ангид 2 хоног суугаад сургуулиас гарсан. Сургууль эрт ордог, оройн хоолны дараа сургууль ороосой гэнээ. TOEIC-ийн шалгалтын 22 оноотой. Бат-Оюун балаар юм бичихээр гар нь салагалаад бичиж чаддаггүй. Дээд тал нь 3 мөр юм бичсэн. "Бал гулгаад байна" гэнээ. 10 Жилд юугаар бичиж байсан гэсэн чинь "Би ер нь юм бичиж байгаагүй" гэнээ. Чернель-ээр, үзгээр бичдэг байсан гэдгийг мэдэхгүй. Энэ хүнийг цагдаад өгч хуурамч дипломыг хурааж авч устгаж, хуурамч доктор болж залилан хийж, ажилд орж явааг болиулж, хуурамч докторыг хурааж авч хүчингүй болгож өгнө үү. "Готовын Бат-Оюун нь Завханд 10 жилийн сургуулиас 1-р ангидаа гарсан" гэдэг бичиг авч ирүүлж. 8,10-ын гэрчилгээ байхгүй, улсын бүртгэлд Дипломны серийн дугаарыг тулгаж Готовын Бат-Оюуныг бичиг баримт хуурамчаар үйлдэн залилан хийн ажилд орж, цалин авч байсаныг шалгаж тогтоож хуулийн дагуу арга хэмжээ авч өгч туслана уу.

Zochin 2015-11-27 202.131.225.197

Mash medremjtei sain sanaa ba. Hun chanartai saihan setgeltei hun l sain emch bolno, saihan setgelgui emch bol suljeeniihee emiig yaj sain zarahav, ene hun nadad iluu handaj mungu uguhgui bol bi hudluhgui iluu ajil ba gej boddog emch nar bolood bga ym da

zochin 2015-11-27 43.228.128.166

mash zuv yum sanaachiljee

Пүрэвхүү 2015-11-27 122.201.24.63

/Готовын Бат-Оюун хуурамч диплом үйлдэж, тамга тэмдэг хуурамчаар үйлдэж, гарын үсэг, бичиг баримт хуурамчаар үйлдсэн. Готовын Бат-Оюун 46 настай хятад. Завхан аймагт 1-р ангид 2 хоног суугаад өглөө эрт босож чадахгүй сургуульд явахаа больсон. Сургууль оройны хоолны дараа 8 цагаас ороосой гэнээ. Энэ хүнийг харсан хүн байвал яаралтай цагдаад мэдэгдэнэ үү. Цагдаагийн газараас Г.Бат-Оюуны Сэрүүлэг дээд сургуулийн хуурамч дипломыг хурааж авч устгаж, хуурамч докторыг хүчингүй болгож өгч туслана уу. Боловсролын яамнаас хуурамч дипломны серийн дугаарыг тулгаж, Завханы 10 жилийн 1-р дунд сургуулиас "1-р ангид байхдаа гарсан" гэдэг бичиг авч ирж энэ хүний залилан мэхлэхийг зогсоож хуурамч бичиг баримтаар ажилд орж цалин авч байсныг улсад буцааж төлүүлж өгнө үү. Бат-Оюун TOEIC-ийн шалгалтын 22 оноотой. Нандинбилэг TOEIC-ийн шалгалтын 30 оноотой, Нандинцэцэг TOEIC-ийн шалгалтын 15, Гоомарал TOEIC-ийн шалгалтын 90 оноотой, Мөнхцэцэг TOEIC-ийн шалгалтын 24 оноотой байна. Хятад солонгос оюутнууд 175-280-ийн хооронд оноотой байна. Японд нэг монгол хүүхэд 325 оноотой байна. 400-495 оноо авах ёстой. Гоомарал, Мөнхцэцэг, Бат-Оюун 3 эгч дүүс ХААИС-ийн хуурамч дипломтой. Энэ хүмүүсийн хуурамч дипломыг хурааж авч устгаж хуурамч докторыг хүчингүй болгож өгнө үү.

иргэн 2015-11-27 103.10.23.7

хүн нь төлөвшөөгүй бол хэр том даргын суудал өгөөд ч нураана уу гэхээс бүтээхгүй, яахав айл гэр болж тоглох л байх , дараа нь тэр байгууллагад ээдэрсэн хэдэн хүн учраа олохгүй үлдэнэ шүү дээ

Зочин 2015-11-27 122.201.21.111

Ene met sain ajillaj yabaa zaluu udirdagchid bainaa. Tedend uram ugoh l heregtei dee

zochin 2015-11-27 202.131.252.213

saihan medee bn zaluusiin dund yabagdaj baigaa bie hun tulubshuuleh surgaltuud het baruunii handlagataigaas humuug hubia hicheeh ni ihsej bn mongol humuujliin argiig orchin ued tohiruulj urgeneer yabuulah heregtei bn uuniig huduugees erdemtdees haih ni zugeer boljdee uls turchid uneheer duurai manlailal alga bolloo judagtai tsuun hun bas bii judag zahgarag gedeg ugiin utgiig ug ni uls turchid ulgerlej yabah yostoi l yumdaa

Зочин 2015-11-27 150.129.140.152

Сургуульд анх авахдаа л сэтгэл зүйн тестэнд оруулах хэрэгтэй. Ганц эмч ч биш цэцэрлэг болон бага сургуулийн багш нарыг бэлтгэх сургуулиуд ингэж шалгадаг бол. Тухайн хүний суурь хүмүүжил муу бол хэзээ ч хүнлэг, хүмүүнлэг болж чаддаггүй юмиг санагддаг.

Soyoloo 2015-11-27 150.129.140.85

Bi turolhi surguulidaa hairtai, ulam amjilt husie,